x

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсооно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг 1 жилийн хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-"2019 оны наймдугаар сарын 30-наас хойш 40 гаруй хүн 100 гаруй хоног ажиллаж, ашигт малтмалын зөвшөөрлүүдийг шалгаж нягталлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2,889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1,225 нь хайгуулынх, 1,664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл.

Зөвшөөрөл бүрийг нэг бүрчлэн 38 асуулгаар шалгасан. Лиценз бүр дээр маш тодорхой сан үүсэх боломжтой болсон учраас цагдаа, татвар, гааль, яамд гээд тал талд байдаг мэдээллүүдийг нэгтгээд мэдээллийн нэг сан бий болгох шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас байгаль орчин сүйдэх нөхцөл бүрдүүлж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг даруйхан оруулж ирэхийг Д.Сумъяабазар сайдад үүрэг болголоо. 

Бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг мөн тогтож ярьсан. Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг зохицуулж байгаа 151 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлыг яриад бичил уурхайн газар дээр ажиллаад шийдвэр гаргахаар боллоо. 

Ашигт малтмалын хууль бус олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд орон нутгийн байгууллага, иргэдийн саналыг заавал тусгах тухай журмыг Засгийн газарт оруулж ирэхийг холбогдох албаныханд даалгалаа" гэв.

Одоогоор ашигт малтмалын хайгуулын 1,225 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагаас 1999-2006 онд олгогдсон 76, 2007-2011 оны 314, 2012 оноос хойших 835 байна.

Мөн 257 тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, 605-ыг цахим өргөдлөөр, 167-г сонгон шалгаруулалтаар, 23-г дүйцүүлэхээр олгосон бол 2-ыг Цөмийн энергийн газраас ирүүлсэн, бусад 171 нь ашиглалтын зөвшөөрлөөс үлдээсэн, талбай нь хуваагдсан, нөхөн олгогдсон зэрэг тусгай зөвшөөрлүүд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 15 цаг 30 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 15 цаг 31 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 17 цаг 13 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 17 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 46 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 18 цаг 0 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 18 цаг 3 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 20 цаг 9 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 20 цаг 11 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 20 цаг 13 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 20 цаг 14 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 20 цаг 15 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 21 цаг 34 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 21 цаг 36 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 21 цаг 42 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 21 цаг 51 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 22 цаг 30 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 22 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 23 цаг 21 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 23 цаг 22 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top