x

Байнгын хороо зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын гурав дахь удаагийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол, Австри Улсын Засгийн газрын гурав дахь удаагийн 40 сая еврогийн зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, иргэний хамгаалал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. уг зээлийн жилийн хүү 0, эргэн төлөх хугацаа 26.5 жил байх юм.  Хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 75 хувь дэмжлээ.

Мөн хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банкны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж буй юм. Төслийн ТЭЗҮ-ийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулсан бөгөөд хөрөнгө оруулалтын зардлыг нэг тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцжээ. Энэ хүрээнд Энэтхэгийн Засгийн газар 236 сая ам.долларын зээл нэмж олгох болсон юм. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.

 

Дээрх хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа 2 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 51 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 1 цаг 2 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 1 цаг 13 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 1 цаг 14 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 1 цаг 15 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 1 цаг 16 мин УИХ-ын 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 17 мин СOR17 бага хурлын Үндэсний дэд хороо анхдугаар хуралдаанаа хийв 1 цаг 18 мин Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын хурлыг зохион байгуулна 1 цаг 19 мин Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхи ширүүснэ. 1 цаг 20 мин Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 16 цаг 58 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 17 цаг 0 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 18 цаг 41 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 19 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 19 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 19 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 19 цаг 31 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 21 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 21 цаг 39 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Top