x

Элчин сайд Шин Хайминыг Нийслэлийн 380 жилийн ойн медалиар шагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хятадын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү Имин, Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Ван Мэн болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра нар байлцав.

Уулзалтын эхэнд талууд хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм эдийн засгийн хүрээнд хийгдсэн олон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцсан юм. Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцаж байгаа бөгөөд тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа хуваалцлаа.

Элчин сайд Шин Хаймин “Би Хятад-Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бие сэтгэлээ зориулж ажиллалаа. Цаашид дахин хоёр улсын хөгжлийн төлөө ажиллах боломж гарвал бие сэтгэлээ зориулах болно” хэмээв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ төсөл хөтөлбөрүүдэд эрхэм Элчин сайд таны оруулсан хувь нэмэр их бий. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа 1 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 50 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 1 цаг 1 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 1 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 1 цаг 13 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 1 цаг 14 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 1 цаг 15 мин УИХ-ын 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 16 мин СOR17 бага хурлын Үндэсний дэд хороо анхдугаар хуралдаанаа хийв 1 цаг 16 мин Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын хурлыг зохион байгуулна 1 цаг 18 мин Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхи ширүүснэ. 1 цаг 18 мин Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 16 цаг 57 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 16 цаг 58 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 18 цаг 40 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 19 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 19 цаг 13 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 19 цаг 27 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 19 цаг 30 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 21 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 21 цаг 38 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Top