x

Ч.Хүрэлбаатар: Би хувьдаа хоригийг хүлээж авахгүй байр суурьтай байсан

Монгол Улсын 2020 оны улсын төсөвв Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавиад буй. Харин УИХ дахь МАН-ын бүлэг болон Төсвийн байнгын хорооноос уг хоригийн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд тавьсан хэсгийг хүлээж авсан бол улсын төсөвт болон ирэх онд хийгдэх хөрөнгө оруулалтын санхүүжилтэд тавигдсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. 

-НДШ-ийн хоёр хувийн нэмэгдэлд тавьсан хоригоос бусдыг нь хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг байнгын хорооноос гаргалаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Би хувьдаа Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авахгүй гэдэг байр суурьтай байсан. Улсын төсөвт тавигдсан хориг, түүний дотор хөрөнгө оруулалтууд дээр тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж бүлэг, байнгын хорооноос үзлээ. Монгол Улсад шинэ сургууль, дэд бүтэц, замын асуудал хэрэгтэй. Хил боомтын дэд бүтцийг хангах ажил хийгдэх ёстой. Тэгж байж газрын баялаг хилээр хулгайгүй гардаг, татвараа бодитоор авдаг боломж бүрдэнэ. Үүнийг зогсоох ёсгүй. Тиймээс Төсийн байнгын хорооны гишүүд улсын төсөвт тавигдсан хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргаж байна. 

Гэхдээ байнгын хорооноос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл дээр тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Энэ дээр би өмнө нь хэлж байсан байр сууриа давтаж хэлмээр байна. НДШ-ийг нэмэх тухай асуудал 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд шийдэгдсэн асуудал. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийг Сангийн сайдаар томилогдохоос өмнө шийдэгдсэн. 

ОУВС-гийн хөтөлбөрт орсон улс орнуудад зээл олгодог. Ингэхийн тулд Монгол Улсын төсөвт тодорхой үзүүлэлтүүд хангагдсан байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Нийгмийн даатгалын сан нь нэгдсэн төсөв дотроо бүрэлдэхүүн хэсэг болж ордог. Үүний алдагдал өндөр байсан учраас алдагдлыг бууруул гэдэг шаардлага тавьж, үүний дагуу НДШ-ийн хувь хэмжээг нэмэх болсон.

Яг өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 605 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Үүнийг бууруулах амлалтыг ОУВС-д өгсөн юм. 
Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэл дээр тавигдсан хоригыг ОУВС-гийн хөтөлбөрт тавигдсан хориг гэж үзэж байна. 

-Үүнээс үүдэн ямар эрсдэл гарах вэ. ОУВС-тай зөвшилцөх боломж бий юу?

-Зөвшилцөх хэцүү дээ. Хориг хүлээж авсан хүмүүс нь мэдэх байх. 

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихвал 2020 оны төсвийг задална гэсэн үг үү?

-Төсвийг задлахгүй байх хувилбарыг Их хурал тооцоолсон байх гэж бодож байна. 

-НДШ-ийн нэмэгдлээс төсөвт төвлөрөх 174 тэрбум төгрөгийг хаанаас бий болгох уу?

-Үүнийг хориг хүлээж авсан Их хурлаас асуух нь зүйтэй байх. 

-Хэрэв бид ОУВС-д өгсөн амлалтаасаа буцвал манайд өгсөн хөнгөлөлттэй зээл нь арилжааны зээл рүү шилжинэ гэсэн асуудал яригдаад байгаа? 

-Тийм зүйл байхгүй. Анхнаасаа өгөгдсөн зээл өөрчлөгдөхгүй. 

Хоёрдугаарт, хэний Засгийн газрын үед зээл авсан, өгсөн бэ гэдгийг хилийн цаад талд ач холбогдол өгдөггүй. Монгол Улсын Засгийн газар гэж л үздэг.

ikon.mn 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 55 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 1 цаг 33 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 1 цаг 34 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 1 цаг 35 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 1 цаг 36 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 1 цаг 37 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 1 цаг 56 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 2 цаг 45 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 2 цаг 56 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 3 цаг 7 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 3 цаг 7 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 3 цаг 8 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 3 цаг 10 мин УИХ-ын 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 10 мин СOR17 бага хурлын Үндэсний дэд хороо анхдугаар хуралдаанаа хийв 3 цаг 11 мин Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын хурлыг зохион байгуулна 3 цаг 12 мин Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхи ширүүснэ. 3 цаг 13 мин Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 18 цаг 52 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 18 цаг 53 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 20 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон
Top