x

Х.Баттулга: Ардчиллыг хэн нэгэн суут хүн, хэсэг бүлэг зоригт хүмүүс авчраагүй

Монголын Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр эдгээр өдрүүдэд болж байна. Ойн баярын хүрээнд өчигдөр Соёлын төв өргөөнд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал” боллоо.

Хурлын оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Монголчууд аа,

Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Ардчиллын төлөө сэтгэл зүрх, үйлс зорилгоо нэгтгэсэн журмын нөхөд өө,

Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэе.

1989 оны намар, 1990 оны өвөл, хаврыг дамнан БНМАУ-ын иргэд Берлинээс нааш давалгаалсан ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн давалгаанд нэгдэн өөрсдийн бүрэн эрх, ардчилал, эрх чөлөө тусгаар тогтнолыг олж авахаар нижигнэн хөдөлсөн билээ.

Нээлттэй, ардчилсан нийгмийн зүг нийтээрээ тэмүүлсэн тэр зурвас үе бол Монголын иргэн бүрийн эв санааны нэгдэл, ойлголцол, чин зүтгэл нийлсэн цэг болж чадсаны ачаар анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулж, ардчилсан парламентыг бүрдүүлж, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан баталсан билээ.

Нийгэм улс төрийн цоо шинэ нөхцөл рүү түлхсэн эрс шинэчлэлийн энэ үйл явцыг “Ардчилсан хувьсгал” гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Шинэ нийгэм, шинэ тогтолцоо руу шилжсэн эрс өөрчлөлт гарцаагүй байсан агаад хуучин тогтолцоог хэн ч хамгаалан зогсоогүй юм. Жам ёсны энэ нуралт, зүй ёсны энэ хувьсгал тайван замаар өрнөсөн нь олонх монголчуудын хүсэл, эрмэлзэл нэгдсэний ач байлаа. Ардчиллыг хэн нэгэн суут хүн, хэсэг бүлэг зоригт хүмүүс авчраагүй юм. Энэ бол монголын ард түмний нийтийн хүсэл, эрх ашиг, бүгдийн хүч, сэтгэл зүтгэлээр олж авсан үр дүн юм.

Ардчилсан өөрчлөлт нь нэг талаас эрс өөрчлөлтийн төлөөх шийдвэр гаргалт руу шахаж байсан иргэдийн нэгдэл, холбоод, нөгөө талаас дэлхий даяар эргэлт буцалтгүй өрнөж байгаа жам ёсны өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, хүч үл хэрэглэх шийдвэр гаргасан, засаглалыг дараа үедээ шилжүүлсэн төр, засгийн цөөн удирдлагын хамтын бүтээл, хамтын сорилт байлаа.

Монголчууд ардчилалд алхам алхмаар суралцсан юм. Бид ардчиллыг хийнгээ сурч байсан. Түүхэн баримтуудыг эргэн харвал, 1989 оны 12 дугаар сарын 06-нд Орхон аймагт, 12 дугаар сарын 07-нд Ховд аймагт анхны улс төрийн жагсаал цуглаан болж, улс даяар ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлсэн билээ. 1989 оны 12 дугаар сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдөр МоАХ-ны анхны цуглаан болж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьсан нь Монголд ардчилсан хувьсгалын эхлэлийг зарлан тунхагласан түүхэн цуглаан байв.

1989 оны 12 дугаар сараас эхлэн өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн гол үр дүн нь Монголчууд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг тунхаглан зарласан шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан явдал байлаа.

Эдийн засгийн хувьд зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, малыг малчдад, орон сууцыг иргэдэд, улсын гэх өмчийг хувийн хэвшилд шилжүүлснээр хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувирсан юм. Монгол хүний гадаадад чөлөөтэй зорчих боломжийг нээж, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдаж, хэвлэлийн эрх чөлөөг бодитоор тунхаглан зарласан нь ардчилсан хувьсгалын үр дүн юм.

Бид шинэ нийгэм, шинэ тогтолцоог байгуулах амаргүй замаар онохдоо онож, алдахдаа алдсаар гурван аравныг үджээ. Алдаа бүхэн минь хамтын ухаарал, оноо болгон минь хамтын ололт байлаа. Ардчилал бол хүрэх ёстой оргил биш хамтдаа арчилж, тордох ёстой үйл явц, хамтын хариуцлага, хамтын үүрэг билээ.

Ардчилсан Монгол Улсын иргэд ээ,

Бид төр улсын хэргээ хэнээс ч хараат бусаар шийдэж, бие даан зорилго, зорилтоо тодорхойлж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн баталгааг бий болгохын төлөөх амаргүй 30 жилийг үджээ. Энэ 30 жилд ардчиллын сонгодог үзэл санаанд эргэлзэх, шүүмжлэх, муучлан гутаах нь олонтоо тохиолдож байсан ч бид сонгосон замаасаа ухраагүй, няцаагүй. Бидний хамгийн том ололт нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэлтэй чөлөөт иргэдтэй болсон явдал юм. Монголчууд хэзээнээсээ эрх чөлөөнд дуртай, туурга тусгаар явахыг эрмэлздэг ард түмэн. Энэ замаас хэзээ ч гажихааргүй бат итгэлтэй, ардчиллын дархлаатай ард түмэн болон төлөвшсөн нь монголчууд бидний зүй ёсны бахархал мөн.

Бид ардчиллаа хамгаалахын тулд өдөр бүр тордон сэргээж байх учиртай. Байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт, төрийн хүнд суртал, авлига, шударга бус улстөрчдийн давралт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг шийдэх ёстой олон асуудал бидэнд бий. Тэглээ гээд эдгээр хүндрэл, бэрхшээл ардчиллаас ухрах, ардчиллыг үгүйсгэх шалтаг, шалтгаан болох ёсгүй. Тулгамдсан, цаашид тулгарч болох асуудлууд, сорилтуудийг бид туулаад, даваад л гарах ёстой.

Саяхан олон жил хүсэн хүлээсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан нь ардчиллыг сайжруулах чиглэлд хагас ч болов алхам урагшилсан явдал болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

Газрын хэвлий, түүний баялаг “нийтийн өмч” гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулах явц олигархи цөөнхийн саадыг амжилттай давж чадлаа. Гэсэн ч санаа амрах болоогүй байна. Одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх хуулийн боломжийг амьдралд хэрэгжүүлэх, хүн бүрт баялгийг тэгш, шударга хүртээх Үндэсний баялгийн сан байгуулахын төлөө иргэн бүр эв, санаагаа нэгтгэх шаардлага бий. Үүнийг хийж байж л бид ардчиллыг төгөлдөржүүлэн, урагшлуулах, нийтийн сайн сайханд хүрэх болно.

Та бүхэнд дахин Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ардчиллын үнэт зүйлсээ баталгажуулахын төлөөх их үйлсэд амжилт хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс ашид ардчиллын баян бүрд байж, эрх чөлөө, шударга ёс үеийн үед дэлгэрэх болтугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд гардуулав.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia системээр “Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга авч эхэллээ 41 мин П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө 48 мин Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр 1 цаг 5 мин ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 2 цаг 31 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 2 цаг 32 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 2 цаг 35 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 2 цаг 37 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 2 цаг 39 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 2 цаг 40 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 2 цаг 42 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 2 цаг 42 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 2 цаг 44 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 2 цаг 45 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 2 цаг 46 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 2 цаг 47 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 2 цаг 48 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 2 цаг 49 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 50 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 2 цаг 51 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 2 цаг 53 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б... 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох орол...
Top