x

Ч.Содномцэрэн: 26 мандаттай нэг тойрогт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэнэ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  Тогтолцооны асуудал дээр иргэд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж Үндсэн хуульд оруулсан. 50+26 гэдэг зарчмыг пропорциональ тогтолцоо гэдэг шүүмжлэл яваад байна. Энэ бол мажоритар тогтолцоо. Мажоритар бөгөөд намын жагсаалт нээлттэй. Сонгогч өөрийн хүссэн хүнээ сонгох боломжийг нь нээж өгч байна. 

Мөн 26 хүн улс даяар нэр дэвшиж байхад яагаад зөвхөн ганцыг сонгож байгаа юм бэ эдэг асуулт байгаа. Өмнөх сонгуулиудаас харахад жижиг тойрогт 5-15 хүн нэр дэвшдэг. Жижиг тойргоос нэг л хүнийг сонгодог. Яг энэ аргачиллаар явна. 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Өмнөх Сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зосгооно гэж заасан. Гэхдээ энэ асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй байгаа. Харин энэ өргөн мэдүүлсэн хуульд энэ асуудлыг нарийн зохицуулсан. 
Өөрөөр хэлбэл, сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дараагийн өдөр сэргээнэ. Үүнийн Улсын бүртгэл хариуцсан эрх бүхий албан тушаалтан шийднэ гэж заасан. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Тооцоо хийж үзэхэд 26 мандаттай нэг тойрогт ойролцоогоор  900 гаруй нэр дэвшигч саналын хуудас дээр бичигдэнэ гэж тооцсон. Стандарт саналын хуудас дээр нэргсийг нь зоож үзэхэд дөрвөн саналын хуудас болж байсан. 900 гаруй хүнээс 26-г тэмдэглэнэ гэвэл цаг хугацаа болоод, техникийн боломжгүй. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Та худлаа яриад байна. Нэг тойрог нэг мандаттай бол нэг хүнийг сонгоно, нэг тойрог хоёр мандаттай бол хоёр хүнийг сонгоно,  нэг тойрогт 26 мандаттай бол 26 хүнийг сонгоно шүү дээ.  

Мөн шилжилт хөдөлгөөнийг тойрог тогтсон өдрөөс хойш зогсоох хэрэгтэй. Өмнөх сонгууль шиг заваан юм хийхгүй шүү та нар. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 900 гаруй хүнээс 26-ыг сонгох цаг хугацааны хувьд нэг өдөрт багтахгүй. Техникийн хувьд боломжгүй. Нэгээс илүү хүнийг сонгох боломжгүй гэж манай мэргэжилтнүүд хэлсэн. 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Улсын бүртгэлийн багц хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэний үнэмлэхний загварыг шинэчлэн батлуулна. Монгол Улсад  2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй гэсэн судалгаа бий. Одоогийн иргэний үнэмлэхэнд 12 орон бүхий чип байдаг. Энэ чип нь тухайн иргэний бүх мэдээллийг агуулж байдаг. Заавал нийтээр нь иргэний үнэмлэхээ бүгдийг нь соль гэж шаардахгүй. Хугацаа нь дуусаад иргэний үнэмлэхээ солиулахаар нь шинэ иргэний үнэмлэх олгоод явна. 18, 25 нас хүрээд иргэний үнэмлэх шинээр авахад нь шинэ үнэмлэх олгоно гэсэн үг.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Нам эвслээс нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг ижил болгосон. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийн сурталчилгаа нь мөнгөний хүчин зүйлийг өдөөсөн харагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны хугацаа жишээ нь телевиз 60 минут гэж байгаа. Үүний 15 минут буюу 26-ыг нь нэг нэр дэвшигч эзэлж болно гэсэн байна. Гэтэл энэ дээр цаг хугацааны нөхцөл байдал үүсч байна. Тооцоод үзэхээр нэр дэвшигчдийн тал нь Үндэсний телевизээр гарах боломжгүй юм билээ. Үүнийг яаж зохицуулж байна вэ. 

Мөн сурталчилгааны сонин, плакат маш үрэлгэн зардал бий болгодог. Нэгдсэн байдлаар зохицуулж, хэвлэмэл материалыг цөөлөх нь зүйтэй. Нэг тойрогт 500 саяас багагүй зардал гарахаар байгаа. Дээр нь ухуулагч, туслахын зардал нэмэгдэнэ. 

Түүнчлэн нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй байна гэдгийг ямар байгууллага хэзээ тогтоох юм бэ. Энэ их чухал шүү.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манай улс маш өндөр өртөгтэй сонугууль явуулдаг юм билээ. Энэ хуулиар зардал багасгах тал дэр анхаарсан. 

Сэтгэцийн эмгэггүй байх гэдэг шаардлага Засгийн газраас өгсөн санал  дотор байсан.

СЕХ-ны дэд дарга Ц.Болдсайхан: Сэтгэцийн эмгэгтэй холбоотой асуудал Засгийн газраас ирүүлсэн 10 санал дунд байсан. Ямар газраас тодорхойлолт авах хэрэгтэйг судалсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ тодорхойлолтыг авах юм билээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Нэр дэвшигчдийн 20 хүртэл хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байна. 30-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх ёстой гэж болож байна. Яагаад гэвэл Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.17.29)
    26 МАНДАТЫН НЭГ МАНДАТЫГ СОНГОНО СОНГОЛТ БАЙХГҮЙ БОЛ ЦАГААН ХУУДАС ӨГЧ БОЛНО ГЭСЭН ҮГҮҮ
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 54 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 55 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 56 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 57 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 59 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 1 цаг 0 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 1 цаг 1 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 2 цаг 29 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 3 цаг 7 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 3 цаг 8 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 3 цаг 9 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 3 цаг 11 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 3 цаг 12 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 3 цаг 30 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 4 цаг 19 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 4 цаг 30 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 4 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 4 цаг 42 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 4 цаг 42 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 4 цаг 44 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top