x

Д.Одбаярыг Солонгос дахь монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардав

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдэлээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардаж, мэдээлэл хийлээ.

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлийн зохицуулагч Э.Аззаяа:

-"Иргэд, олон нийтийн зүгээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Түүний холбогдсон хэрэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй, ажил амьдралд нь бодитойгоор хохирол учрах болсон талаар албан бичгийг "БНСУ дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ноос бидэнд ирүүллээ.

Д.Одбаяр нь цэцийн даргын албан тушаалаа өгөөд цэцийн гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь ёс зүйгүй, ҮХЦ-ийн гишүүний өндөр нэр хүндийг уландаа гишгэж, олон нийтийн дургүйцлийг маш их хүргэж байгаа. Нөгөө талаар Монгол Улсын хуулийн орчин бэлгийн дарамт үзүүлэгчдэд хариуцлага тооцож чадахгүй байгаад бухимдаж байна. Ийм үйл явдал Монгол Улсад болсон бол хохирогчийг буруутгаад, ялангуяа эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай дарамтлагчид хариуцлагаас бултаад гарах боломж байсаар байгаад бид харамсаж байна" гэв. Тус нэгдлээс дараах гурван шаардлагыг танилцууллаа.

-Д.Одбаярыг цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр огцрох,

-Олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагааж, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйх,

-Бэлгийн дарамтлагчдад Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар ёс зүйн хариуцлага тооцдог болохыг шаардаж байгаагаа бичгээр илэрхийллээ. 

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлийн гишүүн Х.Номингэрэл:

Тэрээр, "Манай улсад дуулиан шуугиан тарьсан асуудлууд өдөр бүр гарч байдаг. Үүнээс болоод заавал эцсийг нь үзэж шийдэрвэрлэх ёстой асуудлууд орхигдох тохиолдол ажиглагддаг. Тиймээс бид дахин хэргийг сөхөж ярьж байна.

Д.Одбаяр гэдэг хүний хувьд нэгдүгээрт бэлгийн дарамт үзүүлсэн, мөн архидан согтуурч, биеэ хянах чадваргүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол бэлгийн дарамт болсон эсэхээс үл шалтгаалан Монгол Улсын шүүх байгууллагын хамгийн дээд албан тушаалыг хашиж байгаа энэ хүн олон нийтийн дунд архидан согтуурна гэдэг бол ёс зүйн зөрчил. Гэтэл Цэцийн даргаас чөлөөлөгдөөд гишүүнээрээ үлдэж байгаа нь ард түмнийг хуурч байгаа хэлбэр. Үүнийг бид мартахгүй, цаашдаа ч дуугарсаар байх болно. Бэлгийн дарамтыг Цэцийн дарга хийж болохгүй, Цэцийн гишүүн хийж болдог гэсэн зүйл байхгүй" гэв.

Сануулахад, 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хуульчилсан ч МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болсны дараа буюу 2017 онд уг заалтыг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн даргын гаргасан дээрх ёс бус үйлдэл хуулиар хамгаалагдсан гэсэн үг. Цэцийн тухай хуульд зааснаар ҮХЦ-ийн гишүүнийг огцруулах хоёрхон үндэслэл байгаа нь гэмт хэрэг үйлдэж байхад газар дээр нь нотлох баримттайгаар баривчилсан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээр тогтоосон үед л боломжтой юм. Харин өнөөдрийн бий болсон нөхцлийн тухайд Цэцийн гишүүн ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй өгөх боломж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (43.242.243.165)
    Манай томчууд биднийгээ ч угаасаа дээрлэхээд сурчихсан хүмүүс. Харин газар ажиллаж амьдарч яваа иргэддээ гай болж байх ч гэж дээ.Одбаяр огцрох хэрэгтэй.
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 7 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 8 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 11 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 11 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 13 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 2 цаг 26 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 2 цаг 27 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 2 цаг 28 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 2 цаг 29 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 2 цаг 31 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 2 цаг 32 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 2 цаг 33 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 4 цаг 1 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 4 цаг 39 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 4 цаг 39 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 4 цаг 41 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 4 цаг 42 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 4 цаг 43 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 5 цаг 2 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 5 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top