x

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Батболдтой хамтран боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 02-ны өдөр өргөн барилаа.

УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн юм.

Түүнчлэн 2018 онд УИХ-аас баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд шинээр “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн зохицуулалт нэмж тусгагдсан.

Мөн Монголбанкнаас Азийн хөгжлийн банктай хамтран 2017 онд “Санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох “Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь” дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо ба түүнийг шинэчлэх талаарх зөвлөмж” гаргасан байна.

Хууль, хөтөлбөрийн эдгээр шаардлага,  зөвлөмжтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан байна. Хэрэглэгч-санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх мэдлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг бууруулж, тэнцвэртэй байдал хангагдсанаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг төдийгүй хэрэглэгчийг хамгаалах боломж бүрдэх юм. Түүнчлэн санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, хэрэглэгчийг санхүүгийн үйлчилгээнээс ашиг тус хүртэх, сайн мэдлэг, мэдээлэл олж авснаар бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох боломж бүрдүүлэх, салбарын итгэлцлийг дээшлүүлэх, эрүүл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход энэхүү хуулийн ач холбогдол оршино гэж төсөл санаачлагчид үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 1 цаг 22 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 1 цаг 34 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 1 цаг 35 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 1 цаг 38 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 1 цаг 39 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 1 цаг 40 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 3 цаг 53 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 3 цаг 54 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 3 цаг 55 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 3 цаг 57 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 3 цаг 58 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 3 цаг 59 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 4 цаг 0 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 5 цаг 28 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 6 цаг 6 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 6 цаг 7 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 6 цаг 9 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 6 цаг 10 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 6 цаг 11 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 6 цаг 29 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top