x

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг дэмжлээ

Өнөөдөр хуралдсан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн төсөл, нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны оны ажлын үр дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн тухай, нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцлээ.

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас нийслэлийн 2020 оны суурь орлого, зарлагыг дараах байдлаар тооцож улсын төсөвт төвлөрүүлэн шилжүүлэх санхүүжилтийг баталсан байна. 

  • Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг,
  • Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ.
  • Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар,
  • Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төргөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг 9 дүүргийн 400 гаруй иргэдийн оролцоотойгоор энэ сарын 18-ны өдөр зохион байгуулж тэдний санал хүсэлтийг авсан. Иргэдийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, авто замыг засах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны хороолол дунд авто зогсоол нэмж байгуулах, гэр хорооллын цахилгаан хангамж болоод нийтийн эзэмшлийн орон сууцны цахилгаан, гадна дулаалгыг сайжруулах гэх зэрэг саналуудыг тавьсан. Дээрх хүсэлтийн дагуу нийслэлийн санхүү төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсөвт тусгасан” хэмээн танилцуулав.

2020 оны нийслэлийн төсвийн төсөлтэй холбогдуулан нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал зөвлөлийн гишүүдэд татварын тайлан мэдээллийг хүргэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Энэ онд хэд хэдэн шинэ зам ашиглалтад орсон. Замын арчилгаа тордолгоог илүү сайжруулах шаарлагатай байна. Мөн нийслэлийн Татварын газар, Газар зохион байгуулалтын алба орлого бүрдүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулан, ард иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр нэг байгууллага шиг ажилла” хэмээн үүрэг  өгөв.

Нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал “Нийслэлийн есөн дүүрэгт орон тооны бус татварын байцаагчдыг ажиллуулдаг байсан. Одоо энэ асуудал санхүүжилттэй холбоотойгоор зогсонги байдалтай байна. Цаашид орлого бүрдүүлэхийн тулд орон тооны бус татварын байцаагчдыг томилон ажиллуулах шаардлагатай байна, энэ тал дээр анхаарч өгнө үү” гэсэн саналыг хэлсэн юм.

Ийнхүү нийслэлийн 2020 оны төсвийн төслийг зөвлөлийн гишүүд дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 2 цаг 50 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 3 цаг 3 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 3 цаг 4 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 3 цаг 7 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 3 цаг 8 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 3 цаг 9 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 5 цаг 22 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 5 цаг 23 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 5 цаг 24 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 5 цаг 26 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 5 цаг 27 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 5 цаг 28 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 5 цаг 29 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 6 цаг 57 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 7 цаг 35 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 7 цаг 36 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 7 цаг 37 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 7 цаг 39 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 7 цаг 40 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 7 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалга... Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинж...
Top