x

МАН-ынхны “ТОЛЬ” болсон Д.ОДБАЯР

Д.Одбаярыг муулах хэрэггүй. Түүнийг гайхах ч шаардлагагүй юм. Ц.Нямдорж мань хүнийг үхэн хатан өмөөрдөг нь ч зөв. Логикийн хувьд шүү дээ. Олон улсын хуралд оролцохоор KAL-ын онгоцоор нисч явахдаа бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг үндэслэлээр БНСУ-ын хууль хяналтын байгууллагуудад саатуулагдан байцаалт, мэдүүлэг өгсөн нь зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр гэдэг албан тушаалтны биш Монгол Улсын хувьд ичгүүртэй явдал болсон. Улс орноо, ард түмнээ ийн ичиглүүлж, доромжлуулж, олон улсад нэр хүндийг нь унагах ёс бус үйлдэл гаргасан нь Д.Одбаярын уучилж болшгүй алдаа. Гэхдээ түүнийг буруутгах хэрэггүй. Д.Одбаяр хувь хүний гэхээсээ илүү төлөвшил хүмүүжлээ олж авсан намынхаа үнэн төрхийг илчилсэн нь энэ юм.

Өндөр төлбөр торгууль төлөн байж эх орондоо ирчихээд Д.Одбаяр гэдэг хүний гаргаж байгаа үйлдэл нь мөн л нүүр улайм. Товчхондоо бол ёс зүйгүй, увайгүй, бараг л балмад зэрлэг гэмээр үйлдлийг Үндсэн хуулийн Цэцийн дарга өнгөрсөн гурав дөрөвхөн хоногийн дотор үзүүлж байна.

Баасан гаригийн үүрээр шахуу Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хэвлэлийнхнээр угтуулан, отуулан байж хөл тавьсан Д.Одбаяр тэр оройдоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүдтэйгээ уулзсан бололтой юм. Хурал хийсэн юм даг уу даа. Уг хурал дээр хилийн чанадад хэрэг тарьсан Цэцийн дарга өөрийгөө өмөөрч, хэлмэгдсэн гэх ухааны юм ярьж, ажил, албан тушаалаасаа буухгүй гэсэн аж. Ингээд тэрээр Цэцийн гишүүдтэйгээ ам хэл нийлэлгүй хаалга саван гарч одсон гэх мэдээллийг улс төр хавийн, мэдээлэлд харьцангуй ойр “бор шувуу”-нууд жиргэжээ.

Юутай ч даваа гаригт Үндсэн хуулийн Цэцийн дарга мэдээлэл хийнэ гэдэг зар түгээсэн боловч уг мэдээлэл цуцлагдсан. Учир нь Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн ажээ. Гэхдээ тэрээр зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаасаа л огцорсон бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэвээрээ үлдэнэ. Олны шоглож, егөөдөж байгаачлан Д.Одбаяр дарга өгзөг илдэг гараараа цаашид Үндсэн хуулийн эхийг эргүүлсээр сууна гэсэн үг. Мэдээж энэ бол заль.

Нэг харахад хариуцлага хүлээн огцорч буй мэт харагдаад нөгөө талаас албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байгаагийн илрэл. Онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг нь үнэн ч бай, худал ч бай, хэлмэгдүүлсэн, гүтгэсэн ч бай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалыг хашиж буй төрийн өндөр албан тушаалтан ийм асуудалд нэр холбогдсон нь том дуулиан.

Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн дарга бөгөөд гишүүний ажлаа бүгдийг нь хүлээлгэж өгөөд иргэн Д.Одбаярын хувиар үнэн зөвөө шүүлгэж, нэр төрөө цэвэрлэж авъя гээд өргөдлөө өгсөн бол хавьгүй дээр харагдах байлаа. Төрөө, улсаа хайрладаг бол ингэх нь зүй. Өндөр хөгжилтэй улс орнуудын төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ ч ийм л байдаг. Монголд харин эсрэгээрээ. Үүнийг Үндсэн хуулийн Цэцийн дарга нь өөрийн биеэр үлгэрлэн харуулав. Цэцийн даргын ажлаа өгчхөөд Цэцийн гишүүний хамгаалалттайгаа үлдэх юм гэнэ.

Даваа гаригт Цэцийн гишүүд санаачлан даргынхаа ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр хурлын зар товлосон байжээ. Гэвч Д.Одбаяр дарга болон Цэцийн зарим гишүүн хуралдаанд ирээгүй аж. Цэцийн даргын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзэж хурлыг түр завсарлуулсан байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг энэ сарын 22-ны өдөр хэлэлцэхээр товлосон хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон Цэцийн гишүүд санал нэгдсэн болохыг Цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Д.Одбаяр өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж, Ерөнхийлөгчтэй уулзана гэж цамнасан гэнэ. Харин Ерөнхийлөгч түүний хариуд “Чамтай уулзах шаардлага байхгүй. Ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв” гэсэн түс тас хариулт өгсөн бололтой.

Ийнхүү гай тарьж ирчхээд гавьяа байгуулсан мэт даналзаж байгаа Цэцийн дарга Д.Одбаярыг буруутгах шаардлагагүй. Муулах хэрэггүй. Энэ бол тэр хүний ч буруу биш. Тэжээж тэнхрүүлж, хүмүүжүүлж төлөвшүүлсэн намынх нь л натур энэ юм. Хүн гэгч нийгмийн амьтан. Тэр амьтныг хэн болгож өсгөх нь тэжээгчээс нь л шалтгаална.

Д.Одбаяр гэгч энэ хүнийг МАН буюу хуучны МАХН төдийгөөс өдий хүртэл нь өсгөн бойжуулж, төр засгийн өндөр хариуцлагатай албан тушаалд томилж иржээ. Тэгэхээр Д.Одбаярын бурууг нам нь хамт үүрэлцэх учиртай. Одбаярыг буруутгахын оронд намыг нь буруутгах ёстой. Ядаж л ийм ёс суртахууны ялзрал доройтолтой хүнээ төрийн өндөр албанд томилсных нь төлөө МАН-аас хариуцлага нэхэх нь шударга ёсонд нийцнэ. Д.Одбаярыг буруутгах, муулах хэрэггүй гээд байгаагийн учир энэ. Эрх барьж буй нам төрийн албанд төрийн улс төрийн томилгоог хийхдээ хамгийн шилдэг хүмүүсээ дэвшүүлж, тэдэндээ ёс суртахууны болон ажил үүргийн өндөр хариуцлага ногдуулдаг. Тэр жишгээр л Д.Одбаярыг МАН Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилуулсан. Түүнийг УИХ-аас санал болгон Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр 2016 оны арваннэгдүгээр сард томилуулж, хагас жил гаруйн дараа Цэцийн дарга болгосон байна. Тэгэхээр санал болгож томилуулсны хувьд өнөөгийн УИХ Д.Одбаяртай хамт ёс зүйн хариуцлага хамт хүлээх нь зүйтэй юм.

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, аймгийн Засаг дарга гээд төрийн өндөр албан тушаалыг дараалан хашсан Д.Одбаяр МАН-ын боловсон хүчний шилдэг нь учир Үндсэн хуулийн Цэц буюу олон улсын тогтсон нэршлээр бол Үндсэн хуулийн шүүх хэмээх энэ өндөр том статустай байгууллагыг толгойлохоор болсон байж таарна. Гэхдээ Д.Одбаяр сайд байхдаа ч, гишүүн болоод ч тийм ч сайн нэртэй байгаагүй. Түүнийг ХЗДХ-ийн сайд байхад "Нийгмийн толь" сонин дээр ногоон паспортын наймаа, яаман дотроо бөгс бөөрний явдлаараа үүсгэсэн сүлжээ, Энэтхэгт хууль зүйн сургуульд сурч байхдаа нэг өрөөнд орсон гадаад оюутны өндөг, хиамыг зөвшөөрөлгүй авч шарж идчихээд хулгайн хэргээр хөөгдөж ирсэн зэрэг асуудал нь сөхөгдөж байсан юм. Энэ мэт ёс суртахууны доголдлыг нь хааж хаацайлж өдий хүргэсэн МАН буруутай. Хааж хаацайлаад зогсохгүй бүр өөгшүүлэн урамшуулж байгаа мэт албан тушаалын бялуу бүхнийг Д.Одбаярын өмнө овоолж тавагладаг байснаараа МАН “бэлгийн дарамт үзүүлсэн” хэргийн хамсаатан юм.

МАН-ынхны Үндсэн хуулийн Цэцийн дарга болтол өөд нь өргөж, дээш нь дэвшүүлсэн шилдгийн шилдэг боловсон хүчин нь ийм ёс зүйн хувьд ийм доройтолтой, бүдүүлэг нөхөр байгаа нь энэ нам өөрөө хэрхэн ялзарсныг харуулж байна. Албан тушаалын шатаар өөдөө өгсөх тусмаа ёс зүйн хувьд зогсоо зайгүй уруудсаар түмний шившиг, нүдний булай болж хувирсан Д.Одбаяр бол МАН-ынхны өнөөгийн байгаа царай юм.

МАН-ынхан ч үүнийгээ хүлээн зөвшөөрч эхэлжээ. Жаахан ичих булчирхайтай, ёс зүйтэй хэсэг нь Д.Одбаяраас бус намаасаа ичиж эхэлсэн байна. Д.Одбаяр гэдэг толинд өөрсдийгөө харсан МАН-ынхны олонх нь цочирдож, сандарсан гэнэ. Зарим нь бузар булайгаасаа ичихийн оронд түүнийгээ нууж хаах гэж бултаж булзааруулж суугаа нь ч бий ажээ. Эцэст нь хэлэхэд, МАН хэмээх ялзарч өмхийрсөн цөөрмийн үнэн дүр төрхийг өөрийн биеэр үлгэр жишээ болгон “илчилсэн” нь Д.Одбаярт тохиолдсон муу явдлын сайн тал юм даа.

Г.Ууганбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (161.81.153.63)
    Хэнд ч хамаагүй асуудал юм даа!
    2026 оны 09 сарын 20 | Хариулах
  • zochin (74.118.178.4)
    Uur arga baihgui bailguidee joohon ohin goy shd zaluujaad yawchdagsht kkk
    2019 оны 11 сарын 27 | Хариулах
  • муулах гэж ядахдаа түүгээр яваа өгзөгийг үүгээр чирээ шив! Одбаяраа л ярь битгий хадуураад бай авцалдаа алга (103.229.123.199)
    zochin
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • иргэд олон түмэн (192.82.73.142)
    Өгзөгбаярчуудын нийлбэрийг ......нэртэй улс төрийн намынхан гэнэ
    2019 оны 11 сарын 24 | Хариулах
  • Ene tomchuudiig eldev miss model huuhnuud buur joohon ohid geed hussenteigee yavsaar suuldee odoo joohon bandi nartai eldev gaj huslee hangadag humuus olon bolson gj yaridag um.bilee. (43.242.243.225)
    Shoog shoog
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Иргэн (103.229.122.160)
    Хэлэх ч муу үг алга. Барьцаалагдсан УИХ, З.Г.Сонгуулиар 90%-иас доошгүй өөрчлөлт хийх хэрэгтэй.
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Дорж (202.72.242.177)
    Гоомой т1 хүү маань ажлаа өгөөд. Монголын шудрага хуулийн өмнө зогсож байгаа . Энэ мэдээг ямарч их нийтэлдэг юм бэ дээ. Миний яс хавталзаад байх юм
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.58.142.133)
    An iin hun shuu ta ogt sudlaagui ba
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.21.105)
    Ичдэггүй новш бэ зайлаач
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Галаа (64.119.20.47)
    Хоцорчихоод өөр төрийн ажил хийвэл бид тэвчихгүй тэмцэх болноо төрд ажиллахад тэнцэхгүй хүн
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Сараа (64.119.20.47)
    Aалбан тушаалаас өгөөд энэ төрөөс зайл төрд ажиллах ёс зүйгүй хүн
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 9 цаг 14 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 10 цаг 56 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 11 цаг 26 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 11 цаг 45 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 15 цаг 16 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 15 цаг 23 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 15 цаг 28 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 17 цаг 8 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 17 цаг 17 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 17 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 17 цаг 31 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 17 цаг 50 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 18 цаг 10 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 18 цаг 15 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 18 цаг 20 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 18 цаг 25 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 18 цаг 46 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 19 цаг 33 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 20 цаг 17 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top