x

Шүүгч Ц.Зориг, хуульч Б.Сарантуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улсын Дээд шүүхийн шүүгч, гавьяат хуульч Ц.Зоригийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажлаас нь чөлөөлөөд байсан билээ. 

Үүнээс хойш Ц.Зориг нь Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм. Тэгвэл шүүгч Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас энэ сарын 14-нд чөлөөлжээ. 

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан шүүгч Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. 

Ц.Зориг нь 1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбитрын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, 1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, 2010-2019 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 2019 оны гуравдугаар сараас Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллажээ.

Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын шийдвэрээр Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хуульч Б.Сарантуяа нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад 2017 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон юм. Түүнээс хойш тухайн үеийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой гэрээ байгуулан Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч гэх албан тушаал хашиж байсан юм.  Тэрбээр 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллажээ.

Хуульч Б.Сарантуяа болон түүний хүүг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт татан шалгаж байгаа ч ажлаас чөлөөлсөн нь уг хэрэгтэй холбоогүй гэдгийг эх сурвалжууд тодотгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 51 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 1 цаг 17 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 1 цаг 40 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 3 цаг 11 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 5 цаг 29 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 6 цаг 4 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 6 цаг 16 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 6 цаг 18 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 6 цаг 20 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 6 цаг 21 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 6 цаг 22 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 8 цаг 36 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 8 цаг 36 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 8 цаг 38 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 8 цаг 39 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 8 цаг 40 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 8 цаг 41 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 8 цаг 43 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 10 цаг 11 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 10 цаг 48 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top