x

Ц.Элбэгдорж: Надад монголын хууль, төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй

Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Таван толгойн орд газрыг Хятадын компанид 100 хилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа. Түүнийг прокурорын байгууллагаас дуудаж, гэрчийн мэдүүлэг авахаар болсон. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэд хоногийн өмнө хил давсан зугтсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр /2019.11.17/ Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулж, хил давсан шалтгаанаа тайлбарлав.

Тэрбээр "Сайн байна уу. Та бүхний амгаланг айлтгая. Ажил ихтэй явж байна. Би олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хэд хэдэн хуралд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллага надаас асууж, тодруулах зүйл гарсан юм шиг байгаа юм. Зарим нь намайг оргоод зугтаад явсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр оролдож буй бололтой. Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Намайг дуудсан хуулийн байгууллагад энд оролцоод явж байгаа хурлынхаа урилга, хөтөлбөр мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний хувьд дээд хүч юм. Зарим хүний кино, зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад монголын хууль, монголын төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй ээ. Заавал оролцох шаардлагатай, төлөвлөгөөнд тусгагдсан Олон улсын хурлуудад оролцчихоод, удахгүй хурдан очно. Баяртай" гэжээ.

Бичлэгийг үзэх бол ЭНД дарна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (59.153.115.236)
    үхсэн элэнцгийчинэ хурал хаана хэрэггүй амьтан.амьсгаагийн хөрөнгийг хураавал таарна
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.141.189)
    Энэ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧЫГ ЯАРАЛТАЙ ӨЧИГГҮЙ БАРЬЖ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ...
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • Irgen (202.55.188.94)
    Altanhuyagaa chi unshsan bizdee. Jenco ta hoyr shig uudgui, uvaigui, uchuuhen honzognogch bish yum baina shuu Elbegdorj
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 2 цаг 26 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 2 цаг 52 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 3 цаг 15 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 4 цаг 46 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 7 цаг 4 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 7 цаг 40 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 7 цаг 52 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 7 цаг 53 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 7 цаг 56 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 7 цаг 57 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 7 цаг 58 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 10 цаг 11 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 10 цаг 12 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 10 цаг 14 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 10 цаг 15 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 10 цаг 16 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 10 цаг 17 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 10 цаг 18 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 11 цаг 46 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 12 цаг 24 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top