x

Мөнгөө валютаар хадгалахыг сонгосон иргэдийн хувь өсчээ

Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2019 оны III улирлын мэдээг танилцууллаа.

Судалгааг 2019 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд хийсэн бөгөөд ирэх зургаан сарын дараах эдийн засгийн чиг баримжааг тодорхойлжээ. 

Эдийн засагч, доктор Б.Соёлмаа: 

-“Хэрэглэгчийн итгэлийн индексийг тодорхойлохдоо өрхийн худалдан авалтын төлөвлөгөөг танддаг. Энэ нь эдийн засгийн чиг байдлыг таамаглахад чухал мэдээлэл болдог. Тухайлбал, аялал жуулчлалын төлөвлөгөө, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, автомашин худалдан авах төлөвлөгөөг асуудаг” гэлээ. 

2020 оны нэгдүгээр улиралд худалдан авалтын төлөвлөгөө буурахаар байгаа нь судалгаагаар ажиглагджээ. Тодруулбал, ирэх зургаан сарын байдлаар хэрэглэгчдийн 

  • 14.6 хувь нь аялалд явах төлөвлөгөөтэй байгаа бол
  • 14.3 хувь нь томоохон эд хогшил, 
  • 5.8 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 
  • 16 хувь нь автомашин худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Мөн судалгаагаар иргэдийн зээл авах эрэлтийг тодруулахад өмнөх оноос 3 пунктээр буурсан байна.

Ам.долларын ханш 2,706 төгрөг хүрэх магадлалтай

Дээрх судалгааны дүгнэлтээр төгрөгийн ханш суларч, ирэх зургаан сарын дараагаар нэг ам.доллар 2,706 төгрөгтэй тэнцэхээр байгаа аж. Энэ нь 2019 оны гуравдугаар улирлын дүнтэй харьцуулахад 36 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. 

Судалгаанд хамрагдсан хүмүүс инфляцыг ирэх зургаан сарын байдлаар 3.2, нэг жилийн дараагаар 6 хувьтай байх магадлалтай гэж таамаглажээ. Харин төгрөгт итгэх итгэлийг тандахын тулд мөнгөн хөрөнгөө ямар хэлбэрээр хадгалахыг илүүд үзэж байгааг асуухад 49 хувь нь төгрөгийг сонгосон байна.

Харин 17 орчим хувь нь гадаад валютаар хадгалахыг сонгосон нь өмнөх оноос 2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 2 цаг 24 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 2 цаг 50 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 3 цаг 13 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 4 цаг 44 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 7 цаг 2 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 7 цаг 37 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 7 цаг 50 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 7 цаг 51 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 7 цаг 54 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 7 цаг 54 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 7 цаг 55 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 10 цаг 9 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 10 цаг 10 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 10 цаг 11 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 10 цаг 12 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 10 цаг 13 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 10 цаг 14 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 10 цаг 16 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 11 цаг 44 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 12 цаг 21 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top