x

УИХ-ын дарга Монголын үндэсний фронтын шаардлагад хариу өглөө

2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Улсын Их Хурлын даргад хандан ирүүлсэн шаардлагад албан ёсны хариу өглөө.

“Хариу өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын албан бичигт:

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдыг томилох саналыг хуульд заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарна гэж зохицуулсан байна.

Үндсэн хуулийн дээрх заалтад нийцүүлэн Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр зохицуулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурал өөрөө, эсхүл Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их хурал тогтоолын төслийг өргөн мэдүүлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан.

Энэхүү тогтоолын төслийг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнээр Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. Эдгээр шийдвэр эцсийнх байх бөгөөд Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах эрхгүй байна.

Хоёр. Танай хөдөлгөөнөөс санаачлан “Улсын Их Хурал тарах, бүрэн эрх шилжих тухай” хуулийн төслийг боловсруулан ирүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхийг эдлэх бөгөөд хууль санаачлагч холбогдох хуулийн төслийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх журамтай.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлан, уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно гэж заажээ. Иймд дээрх хуулиудад заасан эрх бүхий субъектүүд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлыг тараах тухай асуудлыг шийдвэрлэх эрхтэй болно.

Хэрэв танай хөдөлгөөн хуульд нийцээгүй үйлдэл явуулбал үүдэн гарах эрсдэл, хариуцлагыг юун түрүүн зохион байгуулагчид хуулиар хариуцах үүрэгтэй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 2 цаг 27 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 2 цаг 53 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 3 цаг 16 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 4 цаг 47 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 7 цаг 5 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 7 цаг 40 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 7 цаг 53 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 7 цаг 54 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 7 цаг 57 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 7 цаг 58 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 7 цаг 59 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 10 цаг 12 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 10 цаг 13 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 10 цаг 14 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 10 цаг 15 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 10 цаг 17 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 10 цаг 18 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 10 цаг 19 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 11 цаг 47 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 12 цаг 25 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top