x

АХБ-ны суурин төлөөлөгч ажлаа хүлээж авлаа

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр ноён Павит Рамачандран томилогдон, ажлаа хүлээж авлаа.

Тэрээр АХБ ба Монгол Улсын Засгийн газар, түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл болон хөгжлийн бусад түнш хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллах бөгөөд Суурин төлөөлөгчийн газрыг тэргүүлнэ.

Ноён Рамачандран нь бүс нутгийн хэмжээний болон улс орны түвшний олон төсөл хөтөлбөр боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн, төрийн болон хувийн салбарт ажилласан өргөн хүрээний туршлагатай чадварлаг мэргэжилтэн юм. Тэрээр хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, байгаль орчин, эрчим хүч, усны нөөцийн удирдлага зэрэг салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, бодлогын болон мэдлэгийн дэмжлэгийг удирдахын зэрэгцээ Ази, Номхон далайн орнуудад бодлогын шинэчлэл хийх, санхүүжилт босгох, чадавхи бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажилласан 23 жилийн туршлагатай.

Ноён Рамачандран нь 2009 оноос эхлэн АХБ-нд төсөл хөтөлбөрийн болон мэдлэгийн бүтээгдэхүүний төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжилт хариуцан ажилласан бөгөөд тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг олон төсөл хөтөлбөр, бодлогын хэлцлийг тэргүүлж байв.    

“АХБ Монгол Улсын Засгийн газартай 28 гаруй жилийн туршид ажилласан урт удаан, нягт хамтын ажиллагааны түүхтэй. Бид улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ жендэр, уур амьсгалын өөрчлөлт, хувийн хэвшил зэрэг шинэ чиглэлүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн Монгол Улсад үзүүлэх АХБ-ны дэмжлэг туслалцаанд мэдлэг болон инноваци түлхүү байр суурь эзлэх болно” хэмээн ноён Рамачандран тэмдэглэв.

Энэтхэг Улсын иргэн ноён Рамачандран нь Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Мэрилэнд Их сургуулийн Төрийн Удирдлагын магистр, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийн Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй. Тэрээр өмнө нь АХБ-нд бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх, АНУ-ын менежментийн зөвлөх компанид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах стратеги, эрчим хүчний бодлогын зөвлөх зэрэг алба хашиж байжээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: АХБ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 3 цаг 57 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 4 цаг 23 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 4 цаг 46 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 6 цаг 17 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 8 цаг 35 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 9 цаг 10 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 9 цаг 23 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 9 цаг 24 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 9 цаг 27 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 9 цаг 27 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 9 цаг 28 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 11 цаг 42 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 11 цаг 43 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 11 цаг 44 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 11 цаг 45 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 11 цаг 46 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 11 цаг 47 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 11 цаг 49 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 13 цаг 17 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 13 цаг 54 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top