x

АН нэр дэвшигчийнхээ дэнчинг 80-100 сая болгохоор ярьж байна

АН-ын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ) өнгөрсөн Бямба гарагт хуралдаж, намын гишүүдийн татварын асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ дараах тайлбарыг өөрийн фэйсбүүктээ бичжээ.

С.Эрдэнэ "Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигархийн халаасанд гүйж ордог нам биш.

ҮБХ-ны гишүүд маань Ардчилсан намын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулъя гэсэн санал санаачилга гаргав. Хэд хэдэн хувилбар санал болголоо.

Тухайлбал, одоо авч байгаа гурван сая төгрөгийн татварыг 10 сая болгоё, сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа 2012, 2016 онд 50 сая төгрөгийн татвар авч байсныг сэргээе, мөнгөний ханшийн уналтаа тооцоод 80-100 сая болгоё гэдэг ч юм уу, олон хувилбар яригдсан. Гэхдээ асуудал нээлттэй үлдсэн.

Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал. Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгэн олигархийн халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нам биш ээ" гэжээ.

Хэдийгээр С.Эрдэнэ ҮБХ-ны гишүүдийн татварын асуудал нээлттэй үлдсэн гэж байгаа ч намын нэр бүхий гишүүдийн мэдээлж буйгаар 100 сая төгрөг дээр тогтсон гэж байлаа. Ингэхдээ оны өмнө 40 сая, он гараад 60 сая төгрөг төлөх хуваарьтай гэж байв. 

АН -ын ҮБХ 419 гишүүнтэй.

Гэхдээ эх сурвалжуудын хэлж байгаагаар УИХ-д нэр дэвшихийг горилж байгаа хүмүүс л энэ 100 сая төгрөгийн татвар буюу дэнчинг төлнө гэсэн таамаглал байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 3 цаг 55 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 4 цаг 21 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 4 цаг 44 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 6 цаг 15 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 8 цаг 33 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 9 цаг 8 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 9 цаг 21 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 9 цаг 22 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 9 цаг 25 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 9 цаг 26 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 9 цаг 27 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 11 цаг 40 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 11 цаг 41 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 11 цаг 42 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 11 цаг 44 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 11 цаг 45 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 11 цаг 46 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 11 цаг 47 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 13 цаг 15 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 13 цаг 53 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top