x

Цэцийн даргын Инчеоны цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг 11 цаг үргэлжилжээ

Инчеон хотын цагдаагийн газраас Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай хамт явсан А-г Интерполын улаан жагсаалтад оруулж, эрэн сурвалжлахыг шаардсан байна.

Тэрбээр өмнө нь өөрийнх нь арын суудалд сууж явсан монгол иргэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тэр хүнтэй андуурагдаад байна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь одоогийн өгч буй мэдүүлэгтэй нь зөрчилдөж байгааг мөн эх сурвалжууд мэдээлжээ.

Өчигдөр Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д. Одбаярын байцаалт  11 цаг орчим үргэлжилж, шөнийн 01.00 цагийн орчимд өндөрлөжээ. Д.Одбаяр нь Монголоос нисэхээс өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир болсон үйл явдлыг санахгүй байна гэж мэдүүлсэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Мөн тэрбээр эхэндээ бүгдийг үгүйсгэж байсан ч байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ яг ямар үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар тодорхой мэдээлсэнгүй. Түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглон, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна.

Гэрч, хохирогчдын мэдүүлснээр, Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх багийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.

Харин түүнтэй хамт явсан А-ийн хувьд түүнийг баривчлах шийдвэр гарчихсан, БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэхээр хүлээж байна. БНСУ-ын зүгээс энэ хэрэг дээр Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болжээ.

Мягмар гаригаас эхлэн Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллүүд Монгол Улсын Цэцийн даргатай холбоотой дуулианыг гадаад хэл дээрх сувгуудаараа цацаж эхлээд байна.

БНСУ-ын олон нийтийн телевиз KBS гадаад хэл дээрх сувгуудаараа Д.Одбаяр даргатай холбоотой мэдээнүүдийг цацаж эхэлсэн бөгөөд KBS Radio сувгийн Испани, Франц, Вьетнам хэл дээрх сайтууд уг хэргийн талаар мэдээлсэн байна. Мөн тус улсын англи хэл дээр гардаг өдөр тутмын сонин "Korea Times" энэ хэргийн талаар мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 5 цаг 37 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 6 цаг 3 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 6 цаг 26 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 7 цаг 57 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 10 цаг 15 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 10 цаг 50 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 11 цаг 3 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 11 цаг 4 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 11 цаг 7 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 11 цаг 7 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 11 цаг 8 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 13 цаг 22 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 13 цаг 23 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 13 цаг 24 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 13 цаг 25 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 13 цаг 26 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 13 цаг 27 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 13 цаг 29 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 14 цаг 57 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 15 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top