x

Нямдоржийн Анхбаярыг бодсон Ерөнхийлөгчийн бодлогын хариу ямар үнэтэй вэ?

Засгийн газар зарим улсад суух элчин сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс ч мөн Элчин сайд нарыг эгүүлэн татах болон томилох саналаа өнгөрөгч баасан гаригт УИХ-д хүргүүлсэн. Гэвч Австралид суух Элчин сайдад нэр дэвшүүлээд байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр тэнд багтсангүй.

Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилладаг. Шинэ Зеландад Боловсролын зээлийн сангийн зээлээр сурч байсан. Н.Анхбаярыг өнгөрөгч тавдугаар сард хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжиж, саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг.

Үүнээс хойш зургаан сар өнгөрчихөөд байхад ээс Н.Анхбаярыг Австраид суух Элчин сайдад дэмжих эсэх саналаа Ерөнхийлөгч УИХ-д оруулахгүй байгаа шалтгааныг ЕТГ-аас тодруулахад өчигдөр "Ерөнхийлөгч Н.Анхбаярыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг бодож байгаа" гэсэн хариу өгчээ. 

Сануулахад 2017 онд Гадаад харилцааны яамны газрын даргаар очсоныхоо дараахан түүний ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд дэх Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар томилж явуулсан гэх Т.Мөнхбат хар тамхины хэргээр Германы шүүхээс ял сонссоноос хойш Н.Анхбаяр луу чиглэсэн олон нийтийн анхаарал хурцдаад байгаа. 

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүүтэйгээ нийлж "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн шахаа, чуулганы танхимд хэлсэн "Эцэг хүн хүүхдийнхээ төлөө ганц нэг утас цохихгүй яадаг юм" гэх дээрэнгүй яриа зэрэг нь Н.Анхбаярын улс төр, дипломатын карьерийг үгүй хийх хэмжээнд хүрээд байгаа билээ.   

Н.Анхбаяр ч өөрөө сүүлд өгсөн ярилцлагадаа “Аавынхаа нөлөөллөөр бараа, ажил үйлчилгээ шахсан тал бий. Тийм олон удаа хийгээгүй. Нэг, хоёр удаа хийсэн. Одоо ингээд харахад ёс зүйгүй үйлдэл. ...аав нь нийтийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа тохиолдолд ёс зүйгүй үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Одоогийн өнцгөөс харахад. ...тийм их үнийн дүнтэй ч биш. Хоёр удаа 400 гаруй мянган долларын худалдан авах ажиллагаа байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ ч гэсэн Н.Анхбаярт ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох хангалттай үндэслэл мөн гэдгийг ажилагчид хэлж байгаа. 

Гэтэл Ерөнхийлөгч Нямдоржийн.Анхбаярыг "Элчин сайдад дэмжихгүй" гэж хэлж чадахгүй, "дэмжинэ" ч гэж хэлэхгүй бодлого болон бөөрөнхийлж суугаа нь ямар шалтгаантай вэ? Ерөнхийлөгчийн бүтэн зургаан сар бодсон бодлогын хариу ямар "өртөгтэй" тусах бол гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • МУ-ын иргэн (182.160.37.140)
    Том тохиролцоо л болох болов уу? Ёс зүйгүй олон асуудлыг нь бодвол шударга Ерөнхийлөгч бол томилохгүй л байх,тохиролцоо наймаанд оролцвол өөрөө нэр хүндгүй Ерөнхийлөгч л болох биз...
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.185.134)
    Ер нь зарим оронд элчин сайдын яам хэрэггүй . Тайланд. Бразил Швейцарь гэх мэт Монголчууд олон байдаггүй оронд бол хэрэггүй татварын мөнгө шүү бидний
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Бөө (202.126.88.228)
    ЭНЭ 2 ЫН ЗУРГИЙГ ХАРААД ӨДӨРЖИН ДОТОР МУУХАЙРААД САЯ НЭГ БӨӨЛЖӨӨД Ч ГАЙГҮЙ БОЛОХГҮЙ БН.
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
  • Иргэн (150.129.140.87)
    Анхбаяраас өөр томилчихоор хүн Монголд байхгүй юм шиг ийм их хэл ам дагуулсан хүнийг арай ч дээ. Ерөнхийлөгч Нямдоржийн барьцаанд орчихоод яаж ч чадахаа больчихож дээ янз нь.
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • бачка (202.179.26.213)
    ерөнхийлөгч мэнгэтэд бөлдөгдүүлсэн бөлгөө
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • Увс күн (203.91.115.47)
    Ниамдоржыг кархаар бөөлжис күрээд байна.
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • Здө (202.126.89.122)
    Мөнгө л хараад бхгүы зда
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Хангай (66.181.190.229)
    Мэнгэт дурак яаж ч чадахгүй яаж бачимдаж байгаа бол, ер нь Юфц кюмсыг төрийн албанд оруулж хэрэггүй юм шиг байна
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 5 цаг 33 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 5 цаг 59 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 6 цаг 22 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 7 цаг 53 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 10 цаг 11 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 10 цаг 46 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 10 цаг 59 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 11 цаг 0 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 11 цаг 3 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 11 цаг 4 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 11 цаг 5 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 13 цаг 18 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 13 цаг 19 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 13 цаг 20 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 13 цаг 22 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 13 цаг 23 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 13 цаг 24 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 13 цаг 25 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 14 цаг 53 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 15 цаг 31 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top