x

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, дөнгөж сая СЗХ-ны дарга С.Давсаасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос найм нь УИХ-ын дарга Г.Занданшатарын оруулсан саналыг дэмжиж, тав нь татгалзсан санал өглөө.

Сануулахад Монгол Улс Мөнгө угаах, терроризмтай тэмцэх олон улсын байгууллагын /ФАТФ/ Саарал жагсаалтад орсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга Н.Баяртсайхан нарыг хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардсан билээ. Үүнээс хойш арав гаруй хоногийн дараа буюу өнөөдөр өглөө С.Даваасүрэн дарга өргөдлөө өглөө. Ингэхдээ “ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонд СЗХ буруугүй бөгөөд тус байгууллагын зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийсэн” хэмээн мэдэгдэл хийсэн байна. Тэр мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсонгүй.

Гэвч тэрээр нэгэнт албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул УИХ-ын ЭЗБХ уг асуудлыг хэлэлцээд, чөлөөлөх шийдвэрийг гаргав. Уг асуудлыг Төсвийн болон Хууль зүйн байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.

ЭЗБХ үргэлжлүүлэн хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. С.Даваасүрэнгээс ялгаатай нь Н.Баярсайхан УИХ-ын даргад “Чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх бодолгүй байна. Хэрвээ хариуцлага тооцох гэж байгаа бол УИХ өөрөө хэлэлцээд огцруулах шийдвэрээ гаргана уу” гэсэн байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЭЗБХ-ны хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан уу? 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй. Нээлттэй захидлаар хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр ч хүнд хэцүү үед зугтааж байгаа юм шиг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах зохимжгүй байна гэсэн. Дараагийн хүний асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, хүнд нөхцөл байдлаас гаргах чадвартай хүнийг томилно. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Өөрсдийнх нь асуудлыг хэлэлцэж байхад хоёр дарга хоёулаа ирээгүй байна. Тэгээд л Саарал жагсаалтад орсон хариуцлагыг тэр хүмүүс хүлээх ёстой. Арван хэдхэн хүн сууж байгаад чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-ФАТФ-аас 2015-2016 оныг дамжиж харилцан үнэлгээ хийгдсэн. Энэ дүнг 2017 оны долоодугаар сард Шри Ланка улсад хэлэлцэн Монгол Улсыг хар, саарал жагсаалтад орох эрсдэл үүсээд байгааг зарласан. 2019 оны наймдугаар сард үр дүнгийн үзүүлэлтийг хэрэгжилтийг хэлэлцсэн. 2017 оны үнэлгээгээр 17 үзүүлэлт бүгд хангалтгүй гэж байсан бол 2019 онд 11 үзүүлэлтийн 7 нь сайжирсан, 4 нь анхаарах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 

-Саарал жагсаалттай холбоотой асуудал өнөөдөр гараагүй. 2017 онд байдал хүнд байгааг бидэнд мэдэгдсэн. Сүүлийн хоёр жил харьцангуй ахиц гарсан ч Саарал жагсаалтад орсон. Энэ бол гэнэт болсон зүйл биш. 
Арилжааны банкуудын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байгааг тайлбарлаж өгнө үү. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 

-Өмнө нь манай улсын 14 банканд активын чанарын үнэлгээ хийсэн. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүх банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн. 2019 оны есдүгээр сарын 25-нд эцсийн тайланг хүлээн авсан. Гэтэл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр наймдугаар сард гарчихсан байсан. 
Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба гэж байгаа. Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд Хамтын ажиллагааны зөвлөл гэж бий. Уг зөвлөлд холбогдох байгууллагын удирдлагууд ирж хуралддаг. Цаашид бид хамтын ажиллагааны зөвлөлийн ажлыг хариуцлагажуулна.  

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

-2016 оноос хойш эдийн засгийн хүнд байдалд Монголбанкны хамт олон сайн ажилласан. Сүүлийн хоёр жил УИХ-тай хамтарч банк, санхүүгийн системийн хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр сайн ажилласан. Нэг зүйл дээр их харамсаж байна. Өмнө нь Монгол Улс Саарал жагсаалтад орж байхад төв банк гол үүрэг гүйцэтгэж ажилласан. Түүнээс хойш энэ асуудал зөвхөн төв банканд хамаатай мэтээр ойлгож ирсэн. Мөнгө угаахтай тэмцэхийн тулд Монгол Улс бүхлээрээ зогсолтгүй тэмцэх ёстой. Тогтолцоогоороо буюу Засгийн газар, төв банк, хууль хяналтын байгууллага бүгд нэгдэх ёстой. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 

-Энэ бол тогтолцооны, улс орны хэмжээний асуудал. Юунаас болж Саарал жагсаалтад орох, юу нөлөөлөв гэдгийг мэргэжлийн хүмүүс гаргаад тогтоох хэрэгтэй. Би бол хариуцлагаа хүлээнэ. Хаашаа ч зугтаахгүй. Би яривал олон юм ярина. Ярих ёстой зүйлийнхээ 10-хан хувийг ярьж байна. Энэ бол ганц байгууллагын хариуцах ёстой асуудал биш. Тогтолцооны асуудал. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Тогтолцоогоо сайжруул гэхээс илүү хариуцлага, сахилгаа сайжруул гээд байгаа шүү дээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 

-Ямар орлого хууль бусаар орж ирээд байгаа юм бэ. Үүнийгээ бид хянаж чадаж байгаа юу. Авлигад эргэлдэж байгаа их мөнгө хаанаас гараад байна вэ. Нэг нь төсвөөс, нөгөө нь уул уурхайн орлогоос бий болж байна. Энэ бүх орлого Монгол Улсаас гараад оффшорт ороод, буцаад орж ирж байна. Үүнийгээ хяна гээд байгаа шүү дээ. 

Манай хуульд эдийн засгийн гэмт хэрэг гэж зүйлчилсэн 18 заалт байгаа. Энэ бол маш хангалтгүй. Эдийн засгийн, санхүүгийн гэмт хэрэг гэж юуг хэлээд байгааг хуульчлах шаардлагатай. Арилжааны банкуудад эргэлдэж байгаа хөрөнгийг Монголбанк сайн хянаж байгаа. Бусад санхүүгийн системд эргэлдэж байгаа мөнгийг хэн хянах ёстой юм бэ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Хариуцлага тооцож болно. Хариуцлагын асуудалд хуулийн дагуу, тэгж шударга хандмаар байна. УИХ-ын дарга хууль бусаар хүмүүсийг огцруулдгаа боль. Монголбанкны ерөнхийлөгч өргөдлөө өгөөгүй байхад нь УИХ-ын дарга асуудал оруулж ирж байна. Бие биенээ хаацайлдаг байдлаа болих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Бид 2016 онд эдийн засгийн байдал ямар байсныг эргэж бодох ёстой. Н.Баяртсайхан ямар байдалтай ажил хүлээж аваад, ямар болгосныг ярих хэрэгтэй. Эрх зүйн шинэчлэлийг сайн хийсэн. Н.Баяртсайханыг Монголын төр үнэлж, гүйцэт ажиллуулж чадсангүй. Дараагийн хүн нь хэн байх бол. 10-хан сар ажиллаад халагдана шүү дээ. 

Байнгын хорооны гишүүд тогтоолын төсөл оруулж ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нараас асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдийн олонхийн саналаар Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hi (202.131.233.11)
    хууль зүйн яамны сайд огцор бас хариуцлага хүлээх ёстой мөнгө угаагчиддаа хариуцлага тооцоогүй ЖДҮ шалгаагүй нуун дарсан
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 1 цаг 11 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 3 цаг 25 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 3 цаг 34 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 3 цаг 51 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 4 цаг 4 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 4 цаг 29 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 4 цаг 48 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 5 цаг 8 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 5 цаг 23 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 6 цаг 6 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 7 цаг 48 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 7 цаг 52 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 8 цаг 45 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 8 цаг 46 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 8 цаг 47 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 8 цаг 48 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 8 цаг 48 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 8 цаг 49 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 8 цаг 50 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 8 цаг 51 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top