x

Лидерийн эрэлд

Улс төр шинэ залуу үеийг хүсч байна.

Зорилгынхоо төлөө зүтгэхдээ зүтгэж, буруу эргэлтэн дээр тоормоз гишгэж чаддаг лидерүүд улс төрд үгүйлэгдсэн цаг хугацааг бид туулж байна. “Шинэ үеэ дэмж” гэсэн уриа лоозон мэт үгийг захын хүн хэлж чадах ч залуусаа гаргаж ирж, ачаа үүрүүлдэг, өөрөө эрх мэдлийн уралдаанаас татгалзаж чаддаг, бодлого ярьдаг, хэрэгжүүлдэг, хөгжүүлдэг лидерүүд хэрэгтэй байна.

Ийм лидерээр нийгэм цангаж байх. Нэгэнтээ улс төрийн намаар дамжиж албан тушаалд хүрдэг учраас Монголын намууд шинэчлэгдэх цаг үе ирснийг рейтинг нь жил ирэх тусам буурсаар ирсэн тоон үзүүлэлтээс харж болно.

Тогтоол ус удахаараа үнэр ордогтой адил аливаа үйл явц хөгжил, хөдөлгөөн байнга сэлбэгдэж, сэргээгдэх ёстой байсан нь өнгөрсөн 29 жилд төрийн эрх мэдлийг ээлжлэн хэрэгжүүлж ирсэн өнөөгийн томоохон улс төрийн хүчнүүдээс харагдаж байна. Үсээ хараар будаад үеэ өнгөртөл саарал ордноос салдаггүй дарга нарын буруу үлгэр  дуурайлаар залуус ямар ч үнэ цэнээр хамаагүй намд зүтгэе гэх бодолд хөтлөгдөх болжээ.

Нам дагавал амьдрал дээшилдэг гэсэн ойлголттойгоор шинэ зуун, мянганы улсыг авч явах бидний үеийнхэн аж төрж байна. Хүн ам цөөтэй, буурай хөгжилтэй оронд улстөржилт хүчтэй байгаа үед бүлэглэл, фракц, гишүүнчлэлтэй, гишүүнчлэлгүй нэг нийгэмлэгт хуваасан хуваагаагүй улстөржилт хүчтэй хэвээр байсаар.

Хөгжлийн зарчмаа тогтож чадахгүй байгаагаас өнөөдөр улстөрчийн ёс зүй, ёс суртахуун яриад сууж байна. Одоо бид зарчмаа тогтохын тулд хүнээ боловсруулах шаардлага үүсжээ. Бүх зүйл хүнд байна.

Тодруулбал, төр төлөөлж, ард түмний мандат өвөртөлсөн түшээд ёс зүй, мораль, мэдлэг боловсрол, төлөвшилтэй байж байж залуу үе үлгэрлэж, өсөж бойжих нь. Гэтэл манайд улстөрчдийн ёс зүйгүй үйлдэл Монгол төрийн нэр хүндийг шавартай хутгалаа. Энэ нь нийгмийг хоёр талцуулж, олон нийтийн сүлжээгээр онилсон нэгнээ “саарлаар” будаж, ардчиллын хөрс суурь суусан ч бүрэн гүйцэд бойжиж амжаагүй сэтгэхүйд стресс, бухимдал болж очиж байна.

Эргээд залууст буруу үлгэрлэл үзүүлж буйн хамгийн тод жишээ. Үүнийг дагаад улстөрчдийн, улс төрийн намын нэр хүнд өдрөөс өдөрт унаж, нөгөө л худал хэлж, хоосон амлагч, цэцэрхэгчид гэх уур бухимдал халгисан ард түмэнтэй улс болж хувирлаа, бид.

“Төрийн ордонд 76 худалч, хулгайч нар суудаг юм шүү" гэж захын нэг нь үр хүүхдэдээ хэлж суугаагаас төрд сонгогдож байгаа хүн бүрээс ёс зүйн код нэхэх шаардлага үүсэж байна.

Хүн бүр өөрийн чаддаг, дуртай ажлаа хийвэл хэчнээн сайхан байдаг билээ. Яг үүн шиг ашиг сонирхолд дөрлүүлсэн олз хайгчид улс төрд орсноор өнөө бидний хайгаад байгаа ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйл алга болчихжээ.

Бизнесмэн хүн улс төрд ороод өөрийнхөө бизнест ашигтай хууль гаргуулъя гэнэ. Тиймээс бизнесмэн нь бизнесээ, дуучин нь дуу^аа, жүжигчин нь жүжигчнээ хийгээд явах нь нийгэмдээ оруулж байгаа том хувь нэмэр. Ингэхгүй байгаагаас мэриймтгий, дайчин, хичээнгүй чанар дагалддаг ёс зүйгээ орхигдуулж улстөржсөнийнхөө горыг өнөөдөр эдлээд сууж байна гэвэл үнэнээс хол зөрөхгүй л болов уу.

Академич, хуульч Б.Чимид агсан “Парламентад суух эрхийг ард түмнээс олж авсан, тэдний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдэлтэй болж байгаа гэдэг утгаараа өөртөө өндөр хариуцлага, хувь хүний үйл байдлын хувьд хатуу хязгаарлалтыг ухамсартайгаар сонгох ёстой” хэмээн нэгэнтээ хэлж байжээ.

Энэ үгийг ягштал мөрддөг улстөрч өнөөдөр хэд байгаа бол. Нэгэнт тогтоох ёстой энэ хандлагыг шийдвэр гаргагчид мэддэг ч хэрхэн яах учраас олохгүй харагдах. Арга ядахдаа намын дарга, Ерөнхий сайд хоёр нэг дор байх ёстой гэдэг жишиг рүү ойртуулж байна.

“Улс төр өөрөө эгнээгээр явдаг. Энэ эгнээнд гурван үе гар гараасаа бариад зэрэгцээд зогсох учиртай. Энэ бол хэн нэг нь ширээний голд, нэг хэсэг нь ширээний буланд, зарим нь бүр хаалганы гадна зогсох тухай биш. Ачаагаа хуваалцаж үүрэх, ажлаа хамтарч хийх тухай юм” хэмээн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэг бус удаа хэлж байсан. Тэгэхээр улс төрд шинэ залуу үеийг ч гэсэн үлгэрлэж хамт авч явахдаа “Энэ хүн ямар үнэт зүйлтэй вэ.

Бидний улс төрд тавьж байгаа өндөр босгыг давж чадах уу” гэдэг асуулт эхлээд байх ёстой юм шиг. Хэрэв энэ босгыг давж чадаж байвал лидерүүд нь араасаа түрж, улс төрийг нь урагш түлхэх ёстой юм биш үү. Ийм шинж чанаргүй бол тойргийн гадна үлдээх маягаар залуу, дунд, ахмад үегүй амбицаасаа татгалзаж чадах шинэ дүр, соёл л манайд үгүйлэгдсээр байна.

Сүүлийн 20 гаруй жил хоёр том улс төрийн намын толгойд явж ирсэн 50,60-аад оныхноос уйдах хандлага нийгэмд ажиглагдаж байна.

Мэдээж хэрэг гадныхантай харьцуулбал улс төрд энэ нас залуудаа орох ч манай улстөрчдийн нэр холбогддог асуудлууд рейтинг нь ард түмний дунд нэр цэвэр дараагийн үе гарч ирэх ёстой гэх сэтгэгдэл төрүүлж эхэлжээ. Нөгөөтэйгүүр монгол хүний дундаж наслалттай ч энэ холбоотой байж болох юм.

Товчхондоо, цаг хугацааны мөчлөгөөрөө үе солигдох процесс нийгэмд зайлшгүй явагддаг. хэн нэгэн эрх мэдэлтнийг дагасан ашиг сонирхлын бүлэглэлүүдийг бага ч атугай халахын төлөө явах нь шинэ гарч ирж буй үе чацуутнуудын үүрэг болоод байгааг дурдмаар байна. Түүнээс хоцрогдсон форм, технологиор явж, явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө ажиллавал улс төрийн намуудад шинэ үе гарч ирэх ч шаардлага байхгүй юм.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 9 цаг 28 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 11 цаг 10 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 11 цаг 40 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 11 цаг 59 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 15 цаг 30 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 15 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 15 цаг 42 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 17 цаг 22 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 17 цаг 30 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 17 цаг 39 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 17 цаг 45 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 18 цаг 4 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 18 цаг 24 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 18 цаг 29 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 18 цаг 34 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 18 цаг 39 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 19 цаг 0 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 19 цаг 47 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 20 цаг 31 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top