x

Саарал жагсаалттай холбоотой хариуцлагын асуудал хоёр хүнээр дуусахгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа 2020 оны улсын төсвийн хуулийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлт болон зарим элчин сайдуудын томилгоог зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-“2020 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар төсвийг 2-4 дүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг би ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, олон саналыг авч хэлэлцсэн байгаа. Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ажлын хэсэг ажиллаад хэд хэдэн саналыг боловсруулсан. Төсвийн тухай хуулиар орлого, зарлага нэмэхийг хориглосон. Зөвхөн тодорхой тооны зарлага нэмэгдүүлж, мөн тоогоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрхтэй. Нийт дүнгээр нь багцлаад хэлвэл 250 тэрбум төгрөгийн зардал бууруулж, мөн тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр боловсруулж, бүлэгт танилцуулсан. Үүнээс хэд хэдэн томоохон салбарт анхаарч байгаа асуудал бий.

Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж байна. Тухайлбал, төвийн томоохон эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхэд нэлээд анхаарсан. Боловсролын салбарт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан. Иймээс нийслэлд зургаан дунд сургууль шинээр барихаар байгаа.

Мөн Улаанбаатарт зам тээвэр, хот байгуулалтын чиглэлээр тулгамдаж буй олон асуудал байна. Тэр чиглэлд хөрөнгө оруулалтыг эргэж харах нь зөв гэж үзсэн. Энэ мэтчилэн 250 тэрбум төгрөгийн зарлага бууруулж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх асуудал байна гэж ажлын хэсэг үзсэн. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцэж дэмжээд цаашид байнгын хороо, чуулганаар хэлэлцэх нь зөв гэж үзлээ.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөс зургаан улсын элчин сайдыг эгүүлэн татаж, томилох саналыг оруулж ирснийг бүлэг хэлэлцээд дэмжлээ.

ОХУ-д Дуламсүрэнгийн Даваа, Бүгд найрамдах Куба улсад Шагдарын Батцэцэг, Польш улсад Бархасын Дорж, Шведийн Вант улсад Түвдэндоржийн Жанабазар, Тайландад Амарсанаагийн Төмөр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг оруулж ирснийг хэлэлцээд дэмжсэн” гэв.

Уг мэдээлллийн дараа МАН-ын бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төсвийн зардлыг бууруулахдаа аль салбараас хасах боломжтой гэж үзэж байгаа вэ?

-Төсөв дээр зарим хөрөнгө оруулалтыг хасч байгаа. Санхүүжилтийн дүн бууруулж, он дамжуулж байгаа ажлууд бий.

-АМНАТ-тэй холбоотой Цэцийн дүгнэлт гарсан. Үүнийг бүлэг хэлэлцсэн үү?

-Өнгөрсөн долоо хоногт АМНАТ-тэй холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж Эдийн засаг, Төвийн байнгын хорооныхон ажиллаж байна. Маргааш Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж хэлэлцүүлнэ. Ингээд хуулийн төслийн өөрчлөлтийг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ.

-Аймгуудын хөрөнгө оруулалт их, бага байна гэх маргаан бий. Зарим аймгийн төсвийг бууруулах талаар яригдсан уу?

-Хэнтий аймгийн төсөв нэмэгдсэн гурван үндсэн шалтгаан байгаа юм байна. Хэнтий аймагт төвөөс аялал жуулчлалын Хэнтий-Дадал, Бэрх, Бор-Өндөр чиглэлийн автозамын ажил хийхэд хөрөнгө оруулалт өндөр гарч байгаа. Монгол Улс аялал жуулчлалын шинэ бүсийг нээх, дэд бүтцийг бий болгох чиглэл гаргасан.

-Энэ долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцох тухай асуудлыг ярих юм байна. Сангийн сайдад хариуцлага тооцох уу?

-Хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал орсон. Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Ер нь саарал жагсаалттай холбоотой асуудлаар Засгийн газар олон удаа ярилцаж байгаа. Хариуцлагын асуудал энэ хоёроор дуусахгүй болов уу.

-Үндсэн хуулийн зөвшилцлийн талаар бүлэг яагаад хэлэлцсэнгүй вэ?

-Зөвшилцлийн ажлын хэсэг эцсийн шийдвэр гаргаагүй учраас бүлэг хэлэлцэх боломжгүй. Маргааш болон 4, 5 дахь өдөр зөвшилцлийн ажлын хэсгийн хуралтай. Ингээд ирэх долоо хоногийн Даваа гарагт бүлэг Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн явуулах, АН-ын саналуудыг яаж хүлээж авах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 7 цаг 25 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 7 цаг 51 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 8 цаг 14 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 9 цаг 45 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 12 цаг 3 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 12 цаг 38 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 12 цаг 51 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 12 цаг 52 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 12 цаг 55 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 12 цаг 56 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 12 цаг 57 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 15 цаг 10 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 15 цаг 11 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 15 цаг 12 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 15 цаг 13 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 15 цаг 15 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 15 цаг 16 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 15 цаг 17 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 16 цаг 45 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 17 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top