x

АН-ын зөвлөл ашигт малтмалын нөөц ашиглахад давхар татвар тавих шаардлагагүй гэжээ

УИХ дахь АН-ын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-“Зөвлөлийн хурлаар өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байсан цахим аюулгүй байдлын асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авлаа. Олон тооны хятад иргэд нууцаар, зохион байгуулалттайгаар цахим гэмт хэрэг үйлдэж байсан. Тиймээс холбогдох байгууллагуудын мэдээллийг хаалттай хэлбэрээр сонслоо. Энэ асуудлаас үүдэж манай улсад ямар хор хохирол учрах вэ гэдэгт цаашид анхаарах ёстой.

Онцолж хэлэхэд, баривчилгааны үеэр олон зуун хятад иргэн нэг газраас жуулчны виз авсан нь анхаарал татаж байгаа. Хоёрдугаарт, цахим сүлжээний ашиглалт, хамгаалалт туйлын хангалтгүй байгаа нь харагдсан. Гуравдугаарт, баривчилгааны үеэр 1.5 тэрбум төгрөгийн хэмжээний бэлэн мөнгө хураагдсан нь мөнгө угаах үйл ажиллагаа уг цахим бүлэглэл нэрийн дор явагдаж байсан нь тодорхой байгаа. 

Мөн зөвлөлийн хурлаар 2020 оны төсвийн талаар хэлэлцсэн. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийх гэж байна. Энэ төсөв сонгууль чиглэлсэн, улс төржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гэсэн, тооцоололгүй төсөв болсон. Тиймээс АН-аас УИХ-д 2020 оны төсвийн тухай дүгнэлтээ хүргүүлнэ. 

Гуравдугаарт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр АМНАТ-ын 47 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Төсөв хэлэлцэх үеэр ҮХЦ-ийн дүгнэлтийг анхааралтай авч үзэх нь зүйтэй гэж үзлээ. АН-ын зүгээс АМНАТ дээр давхар татвар тавихгүй байх хувилбарыг сонгох нь зөв гэж үзсэн. Ажлын хэсэг байгуулагдах юм бол З.Нарантуяа гишүүнийг оруулж, өөрсдийн хувилбарыг санал болгох нь зүйтэй гэж үзсэн. 

Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвшилцлийн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй. Энэ долоо хоногт эрх баригчид нэг тийш нь болгох ёстой. Бидний гаргасан зарчмын гурван саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахгүй бол бид дараагийн хэлэлцүүлэгт оролцохгүй” гэлээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Мэдээллийн аюулгүй байдлын асуудал чухал болсон нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлаас харагдсан. Гар утас, компьюьер ашиглан санхүүгийн луйвар хийсэн болохыг шалгаж байгаа байгууллагууд нь хэлж байна. 

Манай иргэдийн мэдээлэл хаана, хэнд ашиглаждаж байх болзошгүй вэ гэдэг судалгаа хомс байдаг юм байна. Тиймээс ажил хариуцаж байгаа хүмүүс хариуцлагатай ажиллах цаг болжээ. Тухайлсан 500 ч юм уу гадаад иргэд рүү анхаарахаасаа илүү террорист үйл ажиллагаа ч юм уу эдийн засгийн чухал мэдээллийг олж авах гэсэн хүмүүс ороод ирчихсэн байхад хил, гаалийнхан мэдэхгүй сууж байх орчинд байгаадаа дүгнэлт хийх шаардлагатай болсныг харуулсан. 

Хоёрдугаарт, ҮХЦ-ийн дүгнэлтийг яаралтай авч хэлэлцэх шаардлага тулгарч байна. 1.3 их наяд төгрөгийн ордогын ашигт малтмалын нөөц ашигласны татвараас бүрдүүлдэг. Гэтэл ҮХЦ-ээс Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэчихсэн. Үүнийг засах хэрэгтэй. Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачилж, яаралтай горимоор хэлэлцүүлэх учиртай. АН-ын зүгээс уг хуулийн заалтуудыг сайжруулах хувилбар боловсруулаад Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж байна. АМНАТ-ыг хэн төлөх вэ гэдэг дээр хэтэрхий хавтгайруулчихсан. Оновчтой зохицуулахгүй бол болохгүй нөхцөл байдал үүсчихээд байна” гэв. 

Уг мэдээллийн дараа АН-ын зөвлөлийн гишүүд сэтгүүчдийн асуултад хариуллаа.

-2017 онд батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хууль бий. Тус санд роялти төвлөрөөд явж байх ёстой гэж ойлгоод байгаа. 

-Санхүүгийн тогтвортой байдлын тухай хуулиар роялти гэдэг нь 65 хувь нь улсын төсөвт, үлдсэн нь ирээдүэй өв санд төвлөрдөг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хоёр хуваагддаг. 

-800 орчим хятад иргэний визний зөвшөөрлийн хэдийг нь Хөх хотоос, хэдийг нь Эрээнээс олгосон юм бол. Энэ талаар мэдээлэг өгсөн болов уу? 

-ГИХГ-аас ирсэн мэдээлэлд нийт 783 хятад иргэн гэсэн байсан. Үүнээс Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газраас жуулчны 30, бизнес ангиллаар 94 хүн виз авсан. Харин Хөх хот дахь Консулын газраас жуулчны ангиллаар 566, бизнесийн ангиллаар 48 виз авсан. 

Бээжин хотод суугаа Элчин сайдын яамнаас жуулчны ангиллаар 41, Хонг Конгийн Консулын газраас бизнесийн ангилаар дөрвөн виз тус тус авсан гэдэг мэдээлэл өгсөн. 

Засгийн газрын нэг тогтоол байдаг юм байна. Энэ тогтоолоор бүлэг жуулчдын визийн эндээс урилгагүйгээр өгдөг болчихсон. Энэ тогтоолын дагуу хоёр компани жуулчин оруулж ирье гэхээр нь л нийтээр нь олгочихсон хариуцлагагүй зүйл болсон юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.229.122.229)
    уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
    • GD
      Түүнийг чинь шат дараатай ажил гүйцэтгэж геологчид нөөцийг нь тогтоож уурхайн инженерүүд хянаад ашиглах үйл ажиллагааг нь явуулдаг юм малаа
      2019 оны 11 сарын 05
  • Зочин (103.229.122.229)
    уурхайн нөөцийг хэнч оннод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 7 цаг 24 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 7 цаг 50 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 8 цаг 13 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 9 цаг 44 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 12 цаг 2 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 12 цаг 37 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 12 цаг 50 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 12 цаг 51 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 12 цаг 54 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 12 цаг 54 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 12 цаг 56 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 15 цаг 9 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 15 цаг 10 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 15 цаг 11 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 15 цаг 12 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 15 цаг 14 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 15 цаг 14 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 15 цаг 16 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 16 цаг 44 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 17 цаг 22 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top