x

З.Энхболд: Ерөнхийлөгч Б.Баярмагнай гэдэг хүнийг Ерөнхийлөгч танихгүй

ЗХЖШ-ын даргын орлогч асан, генерал Б.Баярмагнайгийн цэргийн дүрэмт хувцастай зураг “Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Үндэсний Фронтыг бүрэн хүлээн зөвшөөрсөн, одоо бид тэмцлээ шууд эхэлнэ” гэсэн тайлбартайгаар сошиалд тараад буй. Энэхүү зурагтай холбоотой тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өглөө. Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцээс гаргасан АМНАТ-ыг хүчингүй болгох шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. 

-Б.Баярмагнай генералын зурагтай холбогдуулан тайлбар хэлэхгүй юу?

-Б.Баярмагнай гэдэг хүнийг Ерөнхийлөгч танихгүй. Б.Баярмагнай нэг удаа зурагтаар генерал хувцастай гарч байсан.  

Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөх Д.Даваагаар дамжуулан генерал хувцас хэрэглэх журам зөрчиж байгааг, дахин тийм алдаа гаргахгүй байхыг сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгүй. Хэрэв өмсөх юм бол хүлээлгэдэг хариуцлага бий. 

Сонгууль ойртох тусам төрийн эргэлт зэрэг солиотой юм ярьдаг хүн олон болно. Ямар нэгэн байдлаар олны анхааралд орох гэсэн горилогч нар олон бий. Тэр болгон дээр Ерөнхийлөгч тайлбар хийгээд байх боломжгүй. Төрийн эргэлт хийх гэж оролдвол ял авдаг хуультай. Ийм зүйлд хариулт өгч, цаг үрэх шаардлагагүй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн нэрийг барьж байгаа нь туйлын буруу бөгөөд дахин ийм үйлдэл гаргавал хариуцлага тооцно. Тийм зүйл огт байхгүй. Байх ч ёсгүй. 

МАХН-аас үнэгүй байр өгнө гээд байгаа. Энэ нь ч бас хууль бус. Сонгуулийн хуулиар үүнийг хориглосон байдаг. Тэр намыг сонгуульд оролцуулж болохгүй. 

-АМНАТ-ыг хүчингүй болгон цэцийн шийдвэр гарахад Ерөнхийлөгч нөлөөлсөн гэх хардлага бий?

-АМНАТ-ыг хүчингүй болгоход УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Дээр нь Сангийн сайд гэж тувт худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр авсан мэдээллээр АМНАТ-ын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байдалтай байна. 700 орчим тэрбум төгрөг төсөвт орчихсон. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. Өнгөрсөн жил 700 тэрбум хүрээгүй юм билээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 7 цаг 24 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 7 цаг 50 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 8 цаг 13 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 9 цаг 44 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 12 цаг 2 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 12 цаг 37 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 12 цаг 50 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 12 цаг 51 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 12 цаг 54 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 12 цаг 54 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 12 цаг 56 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 15 цаг 9 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 15 цаг 10 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 15 цаг 11 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 15 цаг 12 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 15 цаг 14 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 15 цаг 14 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 15 цаг 16 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 16 цаг 44 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 17 цаг 22 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top