x

СЗХ-ны дарга С.Даваасүрэн: Би өргөдлөө өгөөгүй

Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, хариуцлага тооцох талаар ярьсан бөгөөд СЗХ-ны дарга С.Даваасүрэн өргөдлөө өгсөн талаар хэвлэлээр мэдээлэгдээд байгаа билээ. Харин өнөөдөр СЗХ-ны дарга С.Даваасүрэн энэ асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өгчээ.

С.Даваасүрэн "Би чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Саарал жагсаалтын хувьд Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Монгол Улсын бүхий л байгууллагууд хамтарч ажиллах ёстой, улсын макро эдийн засаг, санхүүтэй холбоотой ажил. 2013-2016 онд хийсэн ажлыг 2017 онд дүгнээд олон үзүүлэлтийг сайжруулж ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн байдаг.

2019 оны наймдугаар сарын байдлаар уг зөвлөмжүүдээс Санхүүгийн зохицуулах хорооноос шууд хамаарах 10, шууд бус буюу бусад байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх 15 үзүүлэлт бүр дээр шат ахиулж чадсан. Өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу СЗХ маш сайн ажилласан.

Харин ФАТФ-ын сая зөвлөсөн дөрвөн асуудлын тухайд Санхүүгийн зохицуулах хороонд цоо шинэ зохицуулалтаар орж ирж буй зүйл буюу санхүүгийн бус бизнес эрхлэгчидтэй холбоотой ажиллагаа. Өөрөөр хэлбэл, алт, үнэт эдлэлийн бизнес эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбоотой асуудлыг Монгол Улсад зайлшгүй зохицуулах шаардлагатай боловч одоогоор зохицуулдаг байгааллага байхгүй учраас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар СЗХ-нд хариуцуулж өгсөн. 

Дэлхийн хэмжээнд санхүүгийн зохицуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ төрлийн үйл ажиллагааг зохицуулдаггүй. Харин манайд үүссэн нөхцөл байдлаар зохицуулах шаардлагатай байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байна гэсэн. Тиймээс энэ ажлыг үе шаттай хийнэ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд урьд өмнө байгаагүй өсөлт гарсан. Өсөлтгүйгээр энэ салбарын хөгжлийг ярих боломжгүй. Эерэг талаас нь харвал Санхүүгийн зохицуулах хорооны талаар олон нийт сайн мэддэг болж буйд хувь хүнийхээ үүднээс бахархалтай байна" гэсэн байна.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.120.3)
    Арчаагүй суга
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 5 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 8 цаг 31 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 8 цаг 54 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 25 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 12 цаг 43 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 19 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 13 цаг 31 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 13 цаг 32 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 13 цаг 35 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 13 цаг 36 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 13 цаг 37 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 15 цаг 50 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 15 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 15 цаг 53 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 15 цаг 54 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 15 цаг 55 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 15 цаг 56 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 15 цаг 57 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 25 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top