x

Н.Баяртсайхан ба Саарал жагсаалт

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар мөнгөний бодлого хэлэлцэж байх үед нөгөө “гайтай хөөтэй” саарал жагсаалтын асуудал хөндөгдөж, хөөргөн зантай, хүний мууд дуртай юм болохоороо УИХ-ын гишүүд Монголбанкны ерөнхийлөгчийг “яв, зайл” гэж загнасан юм байх. Тэгэхээр нь төв банкны Ерөнхийлөгч манай нөхдийг ичвэл ичиж, гацвал гацахаар нэг үг хэлсэн. Ер нь бол хүчээр ажлыг нь өгүүлж байгаа юм л даа. Гэхдээ нөгөөх нь "Дуугүй үхэхээр дуутай үхнэ ээ. Та нар ч гэсэн хуваалцана шүү" гэж байна.

Манай улстай хамт гурван улс саарал жагсаалтад орсон.  Исландыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөө Скандинавын бүх орон, Европын холбооны маш олон орон ажилласан. Пакистаныг сааралтад жагсаалтад үлдээх үү, хар жагсаалтад оруулах уу гэж яригдахад цээжээрээ хамгаалсан олон орон байгаа. Харин Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Энэ бол Монгол Улс олон улсын тавцанд “мартагдсан” улс болж хувирч байгаагийн илрэл. Монгол Улсын ирээдүйгээс итгэл төрүүлэхүйц зүйл харагдахаа больжээ гэсэн үг.

Монголбанкны ерөнхийлөгч энэ тухай “Үүнээс том дүгнэлт гарч ирнэ. Манай улс гадаад харилцааны хувьд асуудалтай байна гэсэн үг. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас байна. Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр, эсвэл хаалттай хуралдаанд ярина" гэв. Ингээд асуудал төв банкны ерөнхийлөгчийн сандал ширээний асуудлаас халиад явчихлаа. Манайхан харин мэдэж байгаа юм уу, үгүй юу. Тэгээд ч дэлхий мэдэж байгаа зүйлийг одоо ирж хэнээсээ ч нуух юм билээ.

Дэлхий нийтийн биднийг харж байгаа энэ хандлага ерөнхийдөө сүүлийн гурван жилд манай төрийнхний хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж хэлж болно. Хэрвээ тийм биш бол яагаад 2017 онд биш, 2019 оны эцсээр Саарал жагсаалт руу эргэж гулссан байж таарах вэ? "Эндээсээ цаашаа хаа хүртэл унах нь вэ" гээд хараад л байсан хэрэг шүү дээ.

Гэтэл манай дарга нарын өнгөрсөн хугацаанд хийсэн ганц ажил нь уул уурхайтайгаа, хөрөнгө оруулагч нартайгаа хамаг чадлаараа дайтсан. Лицензийг нь хураахыг нь хураагаад, хөөж гаргахыг нь гаргаад, төрд авахыг нь ч аваад УИХ-ын даргын хэлснээр “цэгцрэх шатандаа” явж байгаа. Парламентын спикер нь өөрөө эрээн хувцас өмсч гараад, тагнуул, тусгайгийнхнийг дайчилж аваад хувийн компанийн эзэмшил руу буу тулгаад /мэдээж шүүхийн шийдвэргүйгээр/ дайрч орж байгаа улсад хэн итгэж хөрөнгө мөнгөө оруулах билээ.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд нь Японы Засгийн газрын урилгаар эзэн хааны ёслолд оролцоод ирсэн. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн Шинзо Абэгийн хэлсэн ганц үг нь “Танай төсөв, мөнгөний бодлогод нааштай өөрчлөлт гарахгүй бол Японы Засгийн газар цаашид дэмжлэг үзүүлэх боломжгүй ээ” гэсэн байна. Ердөө жилийн өмнө /У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр/ ярилцаж тохиролцсоноосоо буцах болсонд хэн буруутай байж болох вэ? Өөрийнхөө ард түмний хөлсөө урсгаж төлсөн татварын мөнгийг Монголын шороонд авчирч булахыг ямар улсын Ерөнхий сайд хүсэх вэ?

2000 оноос хойш хаа нэг дагаж явсан төрийн айлчлалуудыг хараад байхад манай дарга нарын мөнгө гуйгаагүй улс орон гэж байхгүй. Олон удаа хажуунаас нь хараад ирэхээр сүүл рүүгээ өмнөөс нь нүүр улайж, яс хавтаймаар болдог юм билээ. Хорин жил бадар барьсны эцэст юунд хүрэв дээ. Хээлтэй эхнэр шиг гүзээтэй дарга нар том том жийп уначихсан, төрөөс төрсөн тэрбумтнууд нь төрийнхөө дээр гараад суучихсан, авилга, хээл хахуульд баригдчихсан, хууль ёс уланд гишгэгдчихсэн... Ийм улсад хэн итгэх билээ?

Яс юман дээр Монголд болж байгаа үйл явдал, гарч байгаа мэдээллүүдийг дэлхий маниас түрүүлээд авчихсан байгаа. Энэ дарга нь идлээ, уулаа, тэр дарга нь шоронд орлоо, барилаа. Улс төрийн намууд нь авилгажлаа, улстөрчид нь улсаа тонолоо. Монголын Засгийн газар ямар бодлого явуулж, удирдагчид хаана юу хийж, юуг яаж самарч байгаа тухай мэдээ дэлхийн нөгөө буланд хүрэх нь  Ж.Батзандангийн Баян-Өлгийд хэлсэн үг Улаанбаатарт ирэхээс хурдан болсон цаг. Манайхан л харин хүүхэд нүүрээ дарчихаад би нуугдчихлаа гэж итгэдэг шиг өөрөө өөрсдийгөө хуураад яваа болохоос биш.

Даанч энэ нь явуургүй болсныг дэлхий хүртэл биднээс нэрэлхэж нуухаа болилоо л доо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 36 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 2 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 9 цаг 25 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 56 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 14 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 50 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 2 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 3 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 6 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 7 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 8 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 21 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 22 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 23 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 16 цаг 25 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 16 цаг 26 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 16 цаг 27 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 16 цаг 28 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 56 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top