x

Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат нарын тойргийн хөрөнгө оруулалтыг тоймлоход

Ирэх оны төсвийг 2,1 наядын алдагдалтай оруулж ирсэн Засгийн газар, Сангийн яамны зэс нь цухуйж эхэллээ. Зардлаа өндөр харагдуулах замаар сонгуулийн сурталчилгааны мөнгөө нууж авч үлддэг нь МАН-ын Засгийн газруудын “ужиг болсон өвчин” гэсэн судлаачийн үг батлагдав.

Зөвхөн Хэнтий аймагт бүтээн байгуулалт хийхэд 142 тэрбум төгрөг тавьсан тухай өмнө нь хэвлэлээр мэдээлсэн. Түүнийгээ тус аймгаас сонгогдсон гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа төслийг тойргийн хөрөнгө оруулалттай хольж болохгүй. Өмнөх Засгийн газрын үед /Ж.Эрдэнэбатын/ Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл, Хэнтий аймагт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэмж хэлэхэд энэ мөнгө ч хангалттай биш” хэмээн тайлбарласан билээ.

Тэгвэл энэ их хөрөнгө оруулалт үнэн хэрэгтээ Хэнтий аймагт ч биш, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гишүүний тойрог руу урсаж байгаа гэвэл та итгэх үү?

Өнгөрөгч наймдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга С.Баясгалан нар Хэнтий аймгийн Норовлин суманд очиж, түүхэн аялал жуулчлалын цогцолборын шавыг тавьсан тухай хэвлэлүүдээр мэдээлэгдсэн. Хэнтий аймгийн Бэрх тосгон, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг  гэсэн  сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөсөн гэж бичсэн байна. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг Хэнтий аймаг руу татаж, нутгийн иргэдийг ажил, орлоготой болгоно гэжээ.

Тодруулбал, аялал жуулчлалын бүс болгож, түүхэн цогцолбор, брэнд байгуулна гэсэн энэ найман сум нь Л.Оюун-Эрдэнэ гишүүний сонгогдсон УИХ-ын 41-р тойрогт багтаж байна. Зэргэлдээ 40, 42 дугаар тойргийн /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Д.Гантулгын тойрог/ нэг ч сум хамрагдаагүй. Өнгөрсөн жил 2019 оны төсвийг батлахдаа 42 дугаар тойрог дээр бүр юу ч тавиагүй. /Гишүүн нь хүүхэнд хүчиндсэний төлөө тойргийнх нь иргэдийг торгодог ямар ёс байна аа/ Ийм байхад Л.Оюун-Эрдэнэ сайд “Үндэсний хэмжээний төсөл, тойргийн хөрөнгө оруулалт биш” гэж яаж улайхгүй хэлж чадаж байна аа. Нөгөө хоёр тойрогт хамрагдаж байгаа нутгийн ард олон үүнийг яажшуу хүлээж авах бол?

Ингэхэд сум суманд нэг хөшөө дурсгал босгосноор аялал жуулчлал хөгждөг гэж манай дарга нарт хэн хэлсэн юм бэ? Аялал жуулчлал гэдэг бол дэд бүтэц, бас сервис буюу үйлчилгээ юм гэж хэд хэлэх вэ? Дэд бүтэц, үйлчилгээ хоёр байхгүй бол босгосон баримлууд нь шувууны даруулаад л үлдэнэ. Хэн ч Улаанбаатараас 600 км давхиж ирээд нэг баримал үзээд буцахыг хүсэхгүй.

Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын утга нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулагдаагүй гээд шуудхан хэлчихэд буруудахгүй болов уу. Тэр бол хөрөнгө оруулалтыг хуваарилж байгаа хүний халаасыг дүүргэхэд л зориулагдсан эд. Тендер зарласан нэрээр хэдэн компани оруулаад өөрт нь хамгийн их хувь санал болгосон компани шалгардаг. Авсан ашгаараа хашир сонгуулийнхаа компанийг санхүүжүүлнэ. Орон нутгийн иргэд харин ажлын байр ч үгүй, ашиг орлого ч байхгүй, шувууны сангасанд дарагдсан хэдэн хөшөө, барималтай л үлдэнэ.

Дээр нь Хэнтий аймгийн Бэрх тосгонд дангаар нь Орхон аймгаас илүү төсөв тавьсан тухай ч хэвлэлээр мэдээлэгдээд амжсан. Л.Оюун-Эрдэнэ үүнийг өөрөөсөө зайлуулсан ч Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд шийдэгдсэн асуудал гэдгийг хэлсэн байгаа. 3000 хүрэхгүй хүн амтай Бэрх тосгонд дулааны станц барихад зориулж 11 тэрбум гаруй төгрөгийг Эрчим хүчний сайдын багацад тавьсан байх жишээтэй.

Одоо бүр байтлаа УИХ-ын гишүүд тойргийнхоо оюутнуудад зориулж Улаанбаатарт дотуур байр барьдаг болсон байна. Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумын оюутнуудад зориулж Хан-Уул дүүрэгт оюутны дотуур байр барих гэнэ. Эдгээр  сум нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын сонгогдсон Архангай аймгийн гуравдугаар тойрог болж байна. Нийт 9 тэрбум төгрөгийг хоёр жил дараалан /2019 онд зургаан тэрбум, 2020 онд гурван тэрбум/ төсөвт суулгасан байна.

Энэ мөнгө Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын багцад багтсан ч сайдын өөрийнх нь болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн  нэг, хоёрдугаар тойргийн сумд багтаагүй байдаг юм. /Тэд нь ч гэсэн өөр нэг хөрөнгө оруулалт дээр мөнгөө тавьсан л байгаа л даа/ Тэгэхээр энэ мөнгийг Ж.Мөнхбат гишүүнд зориулжээ гэсэн үг. Энэ онд лав Хан-Уул дүүрэгт ийм ажил хийгдээгүй. Төсвийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийг тонон дээрэмдэх МАН-ын бодлого улам бүр төгсөрч байна. 

Хэрвээ тиймгүй бол Боловсролын сайд Багануур дүүрэгт оюутны барих гэж байгаа оюутны хотхон луугаа л энэ мөнгөө хийнэ биз /хөрөнгө оруулалт олж ирсний шагнал гээд Ж.Мөнхбатад хэдэн өрөө гаргавал болоо биш үү/, яаж гэж Хан-Уулд оюутны дотуур байр барих гэж. Гэвч нэг хоёр гишүүний асуудал биш, нийтээрээ л ийм байгаа. Одоохондоо ил болсон нь л энэ хоёр болохоос биш 2020 оны төсвийн төслийг бүхэлд нь самнаад үзвэл МАН-ын 64 гишүүн тус бүр дээр энэ дайны мөнгө гарч ирэх л байх. 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 2 цаг 52 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 5 цаг 6 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 5 цаг 15 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 5 цаг 32 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 5 цаг 45 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 6 цаг 10 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 6 цаг 29 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 6 цаг 49 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 7 цаг 4 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 7 цаг 47 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 9 цаг 29 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 9 цаг 33 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 10 цаг 26 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 10 цаг 27 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 10 цаг 28 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 10 цаг 29 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 10 цаг 30 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 10 цаг 31 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 10 цаг 31 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 10 цаг 32 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top