x

Засгийн газраа хаацайлахын тулд Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг золигт гаргах уу?

МАН-ынхан дахиад л будилуулж эхэллээ...

Ердөө гуравхан хоногийн өмнө “Саарал жагсаалтад орсонд бид буруугүй, өмнөх УИХ-ын баталсан Ил тодын хуулиас болсон” гээд сууж байсан нөхөд овоо хараагаа өөр чигт эргүүлжээ. Монгол Улс саарал жагсаалталд орсны хариуцлагыг Санхүүгийн захицуулах хороо, Монголбанкны удирдлагад үүрүүлэхээр болсон байна.

Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нартай уулзаж энэ тухайгаа дуулгасан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Өнөөдөр ямар нэгэн залруулга гараагүйгээс үзвэл хэвлэлийн мэдээ үнэн байсан бололтой.  

Хэрвээ тэднийг буруутгаж байгаа үндэслэл нь бодитой байсан бол заавал өрөөндөө дуудаж уулзаад "наль шал" гэх шаардлага байсан уу? Тэгээд тэр уулзалтынхаа протоколыг засч найруулаад хэвлэлээр гаргах уу? Үгүй л болов уу.

Харин “улс төрийн нөхцөл байдал” онцгүй тийшээ эргэсэн учраас Засгийн газарт тооцох ёстой хариуцлагыг нөгөө хоёрт үүрүүлэх, ингэхдээ энэ асуудлаас болж гомдол гаргахгүй байхыг анхааруулсан мэт л харагдаж байна.

Хэвлэлээр гарсан нь, УИХ-ын дарга Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нартай уулзахдаа “Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Монголбанк болон СЗХ-ны удирдлага FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан боловч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч чадсангүй. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой” гэсэн байна.

Харин эх сурвалжийн хэлснээр /эдийн засагч Ч.Отгочулуу/ ОУВС манай банкуудад эх үүсвэрийн шалгалт явуулсан нь үнэн. Тэр шалгалт дууссан. Тэр эх үүсвэр дотор нь терроризмтой, мөнгө угаахтай холбоотой зүйл байхгүй нь тодорхой болсон гэсэн байна. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн хөтөлбөр тусдаа, ФАТФ-ийн асуудал бас тусдаа зүйлФАТФ бол терроризм, хар тамхи, мөнгө угаах, хүний наймаатай холбоотой хар мөнгийг зохицуулах, зөвлөмж өгөх байгууллага.

Хуульзүйн сайд Ц.Нямдорж өөрийн амаар “ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийн 4-өөс бусдыг ньбиелүүлсэн” гэж хэлсэн. Харин тэр дөрвөн зөвлөмж нь,

1-рт, гадаадаас авах ажиллах хүчний асуудал /Хойд солонгос нь өөрөө хоригторсон учраас, Хойд Солонгосын ажилчдын цалин үй олноор хөнөөх цөмийн зэвсэг бүтээх санхүүжилтэд ашиглагдаж байж магадгүй гэдэг хардлагаар хойд Солонгосоос ажиллах хүч авахаа боль гэдэг шаардлага тавьсан/

2-рт, Эдийн засгийн буюу мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг дээр түргэн шуурхай, ил тод байх ёстой /Хэдийгээр манайд айхтар ноцтой асуудал гараагүй байгаа ч гэсэн/

3-рт, Маш их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх гэсэн хоёр ч удаагийн оролдлого гарсан. /Нэг нь Оросоос, нөгөө нь Хятадаас/ Илрүүлж, барьж байгаа гэдэг ч дахиж тийм үйлдэл гаргахгүй байх талд хууль, санкцийг нь чангалаач гэсэн

4-рт, Терроризмтой тэмцэх хуулийг тодотгох, өөрчлөх. Энэ нэмэлт өөрчлөлтийг УИХ хоёр долоо хоногийн өмнө хийсэн. Харин ФАТФ-ын зөвлөмж нь 2017 онд гарсан.

Өөрөөр хэлбэл, дээрх биелэгдээгүй шаардлага гэгч нь Хууль зүйн яам, Сангийн яам хоёртой шууд холбоотой асуудлууд байгаа. Гэтэл хариуцлагыг харьяалах яамд буюу Засгийн газраас зайлуулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрүүлэх гэсэн нь сонгуулийн өмнө улс төрийн тогтворгүй байдал үүсэх /Засгийн газар огцрох/ эрсдлээс сэргийлж, утаа хийсэх чигийг өөрчилж байгаа мэт харагдаж байна.

Ялангуяа Сангийн сайд, Хуульзүйн сайд нарын өнгөрөгч даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдааны дараа хийсэн мэдэгдлээс үзвэл тэд хариуцлагаас бултахын тулд юу ч хэлэх, хийхээс буцахгүй болсон байна. Ямар үгүйдээ л “Ил тодын хуулиас болж Монгол Улс саарал жагсаалтад орсон. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан” гээдсууж байх вэ дээ. Гэтэл тэр “сэжигтэй” хуулийнх нь үр дүнд Монголын эдийн засаг 34 их наядаар нэмэгдэж, өмнөхөөсөө 150 хувиар өссөн гэдгийг Хуульзүйн сайд нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.  Татвар төлдөггүй, нууцгдмал байсан хөрөнгийг л ил гаргаж, татвартай болгосон хэрэг шүү дээ.

Энэ болгоомжгүй мэдэгдэл нь эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад ирмэгц барьцаа өөрчлөөд, банк санхүүгийн байгууллагууд рүүгээ бурууг чихэхээр шийдсэн байна л даа.

 Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 37 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 3 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 9 цаг 26 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 57 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 15 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 50 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 3 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 4 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 7 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 8 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 9 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 22 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 23 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 24 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 16 цаг 26 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 16 цаг 27 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 16 цаг 28 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 16 цаг 29 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 57 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top