x

Саарал манай эх орон

Монгол улс дэлхийд данстай боллоо.

Бид FATF-ийн саарал  дансанд бүртгүүллээ.

 

Гадаад явдлын Яамны меморандум

 

-гадаад фельетоны цоморлиг-

Рөүтерс. (Монгол улс. Улаанбаатар). Монгол улс FATF-ийн саарал жагсаалтад бүртгэгдсэнтэй холбогдогдуулан Засгийн газраас гаргасан тунхаг бичигт “Бид удтал хөөцөлдсний үр дүнд Монгол улсыг “жагсаалаас гаргах” аюулаас аварч үлдлээ” хэмээн өгүүлжээ. Хэрвээ Монгол улс “Саарал жагсаалт”-д амжиж багтаагүй бол “дэлхийн улсуудын жагсаалтаас гарах” байжээ. Ийм учраас орон даяар “Үндэсний саарал өдөр” зохиож, дэлгүүрүүд “Саарал баасан” зарлан, монгол хүний үнийг 20 хүртэл хувиар хямдруулжээ. 

     Уг жагсаалтад Монгол улсыг оруулсныг баталгаажуулсан “Саарал цом”-ыг хүлээн авах ёслолын үеэр Ерөнхий сайд Хүрлэн сүх хэлсэн үгэндээ “Саарал цомоо Саарал ордондоо зална” гэдгээ мэдэгдлээ. Харин Сангийн Яамны сайд Хүрлэн баатар “Ноднин тас хар байсан нүүрсний утаа энэ жил саарал өнгөтэй болсон нь лавтай тэнгэрийн санаа буйзаа” хэмээн тэмдэглэв. Мөн, “шилжин явах” саарал цомын болзлыг гурав дахь удаагаа биелүүлбэл “үүрд хадгалуулах цом” болгон авч үлдэх боломж байгааг онцлов

    “Монгол улсын засаг, төрийн удирдлага дахь хүрлийн орц өндөр” гэж судлаачид хэлдэг. Ерөнхийлөгч Баттулгын нэрийн тулга нь “бат”тодотголтой боловч материал нь тодорхой бус бөгөөд Бат(хүрэл)тулга байж магадгүй гэж ажиглагчид хэлж байна. Харин парламентийн спикер нь модны (Santalum) орцтой гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм.

    Монгол улсын иргэд ч “Саарал цом”-той холбоотой санаа бодлоо илэрхийлсээр байна. Natsagdorj.d@ хаягтай жиргээч твиттер хуудсандаа тавьсан “Шувуун саарал” эсээгээ “Хөх монгол, саарал монгол монгол болов. Юутай саак, юутай фаак(т)” хэмээн төгсгөжээ.

***

Вашингтон мост. (Монгол улс. Улаанбаатар). Монгол улс “Саарал жагсаалт”-нд багтах хугацаандаа төрийн ёслол, хүлээн авалтанд зөвхөн Grey goose буюу “Саарал галуу” хэмээх архи сөгнөх ба гагцхүү “Буурал саарал илжиг нь буруу тийшээ...” хэмээх ардын дуугаар ая барьж байх журам гарсан гэж албаныхан ярьж байна.

     Монгол улс саарал жагсаалтад орсон явдалд баяр хүргэхээр ирсэн Оросын зочид "Один серый, другой белый два весёлых гуся..."(Нэг нь сааралтсан, нөгөө нь цайрцан, наргианы хоёр галуу) гэдэг дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн гэх.

    Засгийн газарт ажилладаг хэсэг эрдэмтэд “Бөртэ чоно нь үнэн хэрэгтээ саарал чоно байсан” гэдгийг нотолсон судалгаа хийснээ толилуулжээ. Зарим нэг эх орончдийн эхнэрээс хөх биш саарал толботой хүүхэд төрж эхэлсэн тухай ч Эрүүлийг хамгаалахын тайланд дурьдсан байна.

***

Нэшнл комьпютерграфик. (Монгол улс. Улаанбаатар). Номхон далайгаас олдсон, газрын зурагт хараахан тэмдэглэгдээгүй арлаас манай сурвалжлагч дорхи мэдээг ирүүллээ. Махчин овгийнхон хэсэг жуулчдлыг олзолсон байна. Овгийн ахлагч расист үзэлтэй бөгөөд олзныхныг ч арьс өнгөөр нь ялгаварлан иддэг юм байна.

Овгийн ахлагч

-Цагаан арьстнуудаар цагаан сарын бууз хийнэ гэхчлэнгээр ангилж байтал хамгийн сүүлд хоёр монголыг авчрав

Овгийн ахлагч тэднийг үзээд шогширч,

-Хээцэс, саарлууд. Борц л хийхээс, хаялтай биш гэжээ.

***

Би Би Чи ньюс. (Монгол улс. Улаанбаатар). ОУВС-ын мэдээллээс үзвэл дэлхийн улс орнуудын үнэт цаас, валютийн хэлц нэршлийг дараах байдлаар шинэчлэн тогтоосон байна. Үүнд: Америк долларыг “Ногоон”, Хятадын Юаныг “Улаан”...Монгол төгрөгийг “Саарал” хэмээн нэрийдсэн байна.

   ДЭМБ-ийн ээлжит чуулганаар хүн төрөлхтнийг арьсны өнгөөр нь Цагаан буюу Европжуу, Хар буюу африкжуу, Шар буюу Монголжуу хэмээн хувааж байсныг өөрчилжээ. Шар арьстныг “Сааралжуу арьстан” гэх болсон байна.

***

Засгийн газрын мэдээлэл (Монгол улс. Улаанбаатар). Монгол улсын төр, засаг “Саарал жагсаалт”-д орсон шалтгааныг ч тогтоосон байна. Мөрдөн байцаагчдийн тогтоосноор, одоогийн засаг төр энэ явдалд зий ч хамаагүй нь нотлогджээ. Эх орноо “Саарал” болгосон явдал нь өмнөх Засгийн газруудын буруугаас болсон байна. Тухайлбал, Ю.Цэдэнбал даргатай Сайд нарын Зөвлөлийн үед “Саарал шинелиэ тайлаагүй, буурал найз минь хаа байна?” гэдэг дуу зохиогдож, нийтэд түгснээс хойш БНМАУ сааралтаж эхэлжээ. "Ард нийтээрээ "саарал..." өнгийг санагалзсан гэгэлзсэн явдал нь Саарал жагсаалтийг мөрөөсөн дуудсан үзэл суртал болсоон" гэж  уг тайланд дурьдсан байна. Нэр нь ядаж “Дайчин нөхрийн тухай” ч гэх шиг, айн?

       Учир иймээс, Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн гишүүдэд эрүү үүсгээд, АТГ-аас "нэхэн" шалгаж эхэлсэн ба сүнс дууддаг бөө нарыг ажлын хэсэгтээ оруулсан гэх.

              Түүнчлэн Монгол улсын төр, засгаас "Саарал жагсаалтаас гарахын “А”/“Б” төлөвлөгөө гаргаж НҮБ-д хүргүүлжээ. Хөтөлбөр хоёр хэсгээс бүрдэж байна.

Нэгдүгээр: “А” төлөвлөгөө

  • -Саарал ордныг өөр өнгөөр будах.
  • -Улсын наадмаар сааралморь уралдуулахгүй байх.
  • -Бие засах газруудад саарал ус ашиглах хөтөлбөр хэрэгжүүлэхээс түдгэлзүүлэх.
  • - “Агуйн нууц” МУСК-ны гол дүр Сааралын нэрийг сольж Буурал болгоод эфирт гаргах
  • -“Саарал шинелиэ тайлаагүй...” гэсэн үгтэй дууг хориотой бүтээлийн жагсаалтад оруулах.
  • -Д.Нацагдоржийн “Шувуун саарал” өгүүллэгийн нэрийг түр сольж “Шувуун цэнхэр” болгон сурах бичигт оруулах... 

Хоёрдугаарт: “Б” төлөвлөгөө

  • -FATF-ийн “хар жагсаалт”-д үсрэн орж “саарал” нэрнээсээ салах.

...эдгээр болно гэжээ.

Б.Цэнддоо /2019.10.21/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 38 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 4 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 9 цаг 27 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 58 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 16 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 51 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 4 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 5 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 8 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 8 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 10 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 23 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 24 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 25 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 16 цаг 26 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 16 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 16 цаг 29 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 16 цаг 30 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 58 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top