x

Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхэд хилийн хориг тавина

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр  Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцсэн билээ. 

Төслийн 9-р зүйлд иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлүүдийн талаар тусгасан байна. Тухайлбал, хуулийн төслийн 9.1.4-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрт заасан хугацаагаар" гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлнэ гэжээ. 

Тус заалт нь УИХ-аар хэлэлцэгдэж буй Эрүүгийн багц хуулийн хүрээнд өргөн баригдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдаж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэлжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн 59.1-т "Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ зургаан сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэсэн байна. 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, Монгол Улсад өрх толгойлсон эцэг эхийн 2018 оны эцсээр 91,503 байжээ. Үүний 72,035 нь буюу 78.7 хувь буюу ойролцоогоор 80 хувь нь эмэгтэйчүүд.

Өрх толгойлж буй хүмүүс нь бэлэвсэрсэн, гэр бүл салсан, анхнаасаа гэр бүл болоогүй гэх мэт янз бүрийн шалтгаантай.  Гэтэл, 72 мянган ээжийн өнөөдөр хэчнээн нь гэр бүл салсан болон огт гэрлээгүйгээр өрх толгойлж байгаа статистик тодорхойгүй байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас авсан мэдээллээр Монгол Улсад 11 мянга гаруй эцэг эсвэл эх шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдэдээ тэтгэмж олгож байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дээрх хуулийн төслүүдийг дэмжиж, Байнгын хорооны дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 35 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 1 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 9 цаг 24 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 55 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 13 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 48 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 1 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 2 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 5 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 5 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 7 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 20 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 22 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 16 цаг 23 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 16 цаг 25 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 16 цаг 25 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 16 цаг 27 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 55 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 33 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top