x

Ц.Нямдорж: Ил тодын хууль батлагдсан нь Саарал жагсаалтад орох шалтгаан болсон

Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын Саарал жагсаалтад Монгол Улс орсон асуудлаар холбогдох албан тушаалтнууд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Бүлгийн хуралдааны дараа уг асуудлаар товч мэдээлэл өглөө.  

"ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛРАХГҮЙ"

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-Монголбанк өөрийн вэб хуудсандаа мэдэгдэл гаргасан байгаа. Уг мэдэгдэлтэй холбогдуулан товч тайлбар хийе. 

ФАТФ-ын есөн хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийгээд 2017 оны тавдугаар сард ФАТФ-ын хяналтад оруулсан. Харин аравдугаар сарын 18-нд өмнө нь хяналтад оруулснаа албан ёсоор зарласан юм. Хяналт бол 2017 оноос явагдаж байгаа. ФАТФ-аас үндсэндээ дөрвөн шаардлага тавьсан. Тус байгууллага нь өөрийн гишүүн орнуудад хүргүүлсэн мэдэгдэлдээ Монгол Улс хяналтад орсон, гэхдээ аливаа нэг хориг авахыг гишүүн улсуудаас шаардахгүй гэсэн. 

Ийм учраас олон нийтийн яриад байгаачлан картын болон олон улсын төлбөр тооцоо зогсох вий гэсэн болгоомжлол үндэслэлгүй.  
Мөн ханшан дээр дарамт учрахгүй, төгрөгийн ханш сулрахгүй. Монголбанк долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа хийдэг учраас эрэлт, нийлүүлэлт нь хэвийн байгаа. 

"ЭНЭ БОЛ ИЛ ТОДЫН ХУУЛЬ БАТАЛСНЫ ҮР ДҮН" 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

-Энэ асуудлыг улс төржүүлэх явдал байгаа учраас тайлбар хэлье. 2016 онд 2013-2016 оны хоорондох сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Тухайн үед буюу 2015 оны наймдугаар сарын 6-нд Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, өмнө нь байснаасаа 150 хувиар өссөн. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан түүхтэй. 

Ил тодын хууль 2015 оны нэгдүгээр сард орж ирж нэг буцсан. Дараа нь тухайн оныхоо наадмын үеэр Ил тодын хууль, Өршөөлийн хууль хамт батлагдсан. Ингэж хууль гаргаж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Үнэлгээ хийгээд 40 зөвлөмж өгсний 4-5-аас бусдыг нь биелүүлсэн. 

Хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 11-нд Азийн хамтарсан бүлгийн даргаас надад захидал ирсэн. Энэ захидалд Монгол Улсын эрчимтэй хяналтад байлгахаа зогсоож өргөтгөсөн хяналтад байлгах төлөвт орууллаа гэсэн байсан. Хяналтын зэрэглэл жаахан зөөлөрч байна гэсэн үг. Энэ бол 2013-2016 оны хоорондох үйл явдлын үр дүн.  

4-5 асуудал гээд байгаа дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэдэг гэдэг хуультай холбоотой хоёр асуудал бий. Энэ хоёроос Мөнгө угаахтай тэмцэх тухай шинэ хуулийг сая баталсан. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа. Энэ арваннэгдүгээр сард гадаадаас манайд ирж ажиллаж байгаа 2,000-аад хүний асуудал шийдэгдэнэ. ФАТФ-аас тавьж байгаа дөрвөн шаардлагын хоёр нь үндсэндээ шийдэгдэнэ. 

Хөрөнгө хураах асуудлыг хуулийн байгууллага шалгаад, гэм буруутай гэдгийг нь шүүх нотолж чадах юм бол хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах асуудал байдаг.

"БУРУУ БОДЛОГО, БУРУУ ҮЙЛДЭЛ МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛСАН"

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улс Саарал жагсаалтад орсон. Юунаас болоод оров гэдэг асуудал яригдаж байна. Ний нуугүй хэлэхэд буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан. Хамгийн гол нөлөө үзүүлсэн нь Ил тодын хууль. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх ажил нэлээд хийсэн. Валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар байна. Өртэй байсан бол Ирээдүын өв санд 363 тэрбум төгрөг хуримтлагдсан. 2018 онд төсөв ашигтай. 2019 онд төсвийн орлого давж биелэх горьдлоготой байна. Эдийн засгийн өсөлт 7.3 хувьтай байгаа. Энэ нь Монголын эдийн засгийн дархлааг бий болгох гэж ажилласны үр дүн. 

Саарал жагсаалтын улмаас ямар нэг хориг тавигдаагүй учир сандраал, ханш хөөргөөд байх шаардлага байхгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын дөрвөн бонд арилжаалагдаж байгаа. Үнэ ханш дээр өөрчлөлт ороогүй байна.

"ӨНӨӨДРӨӨС ХАНШИЙН ХЭЛБЭЛЗЭЛ ТОГТВОРЖИЖ БАЙНА" 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: Санхүүгийн зохицуулах хорооны хувьд банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй байгууллага бий. Эдгээрээс 50 гаруй нь валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

СЗХ-ноос өнгөрсөн өдрүүдэд “Найман шарга” валют арилжааны зах дээрх ханшийн хэлбэлзлийг судалж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээд ханшийн хэлбэлзэл бага зэрэг байсан. Өнөөдрөөс байдлаар 2,700-гаас доошоо ороод, хэлбэлзэл тогтворжих байдалтай байна гэдэг судалгааг гаргасан. 

Манай улсын хувьд 2013-2016 оны хооронд ФАТФ-аас авсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг 2017 онд төдийлөн сайн биш гэж үнэлж байсан бол 2019 оны үнэлгээгээр хурдацтой дэвшил гарсан улсуудын жагсаалтад орсон.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.161.4)
    MAN uursdiiguu umuuruh ni saihan yumaa.Il todiin huuli urshuuliin huuli yu ni buruu gej tsagaa olsom zuv yum bish uu.Uuniig ug ni urgeljluulen changatgah baisan Ta nar chadaagui ergej butssan tsagaa oloogui shiidverees bolson.Bie ee umuuruhuus uursduusuu hai chadajgui l dee.Zuuntenii aranshin ...
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 10 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 36 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 9 цаг 59 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 11 цаг 30 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 48 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 14 цаг 24 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 36 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 37 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 40 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 41 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 42 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 55 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 56 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 57 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 16 цаг 59 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 0 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 1 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 2 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 18 цаг 30 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 8 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top