x

2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 17-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9-д “Төсвийн төслийг дараахь 4 үе шаттайгаар хэлэлцэнэ”, 25.9.1-д “нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд төсвийн төслийн талаар нэгдсэн хуралдаанд илтгэл тавина” хэмээн заасан байдаг. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд төслийн төслийн талаар танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд үдээс хойших хуралдаан асуулт, хариултаар үргэлжилсэн.

УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүн, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тайлбар авсан. Засгийн газрууд сүүлийн жилүүдэд макро түвшний олон асуудал шийдвэрлэж ажилласныг гишүүд тэмдэглэж байв. Нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангах бүтээн байгуулалтын монголын талаас гаргах 10 хувийн хөрөнгө оруулалт буюу 70 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан эсэхийг О.Батнасан гишүүн тодруулж, Ч.Хүрэлбаатар сайдаас тайлбар авав. 2016-2019 он эдийн засгийн хүнд сорилтыг туулсан жилүүд байсан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг нэмэх болгох, өрийн дарамтыг бууруулж, төсвийн алдагдлыг багасгах, төсвийн сахилга батыг сайжруулах, ОУВС-тай хамтран ажилласны үр дүнд дампуурлын ирмэг дээр байсныг өнөөдрийн түвшинд хүргэхээр өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан болохыг тэрбээр дурдсан. Өнөөдрийн хэлэлцэж буй төсвийн төслийг ач холбогдлыг тэрбээр чухалчлаад аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийг хэр анхаарсан болохыг лавлаж асуусан. Түүнчлэн гадаад болон дотоод эрсдэл өндөр байгаа учраас төсвийн орлогыг бодитой төлөвлөх, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хангалтгүй байгааг анхаарах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн өртөгт хязгаар тогтоох аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай гэдэг саналыг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. 13.8 их наяд төгрөгийн зарлагатай, 11.7 их наяд төгрөгийн орлоготой, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг хэлэлцэж буйг тэрбээр онцлоод төсвийн алдагдлын талаарх төлөвлөлтийн талаар тодруулсан.

Сангийн сайд, АНУ, БНХАУ-ын хооронд болж буй худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн эрсдэл учруулж байгаа, санхүүгийн зах зээлд хуримтлагдаад буй эмзэг байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн бууралт ирэх оны төсвийн жилийн гадаад эрсдэлд зүй ёсоор тооцогдож байгааг тайлбарлав. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл, “саарал жагсаалт”-тай холбоотойгоор банкуудын активын эх үүсвэрийн шалгалт банкуудтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд, өвөлжилтийн нөхцөл байдал зэрэг дотоод эрсдлүүд бий тул нөхцөл байдлыг бодитоор үнэлсний үндсэн дээр тооцоо, судалгааг хийж төсвийн төслийг боловсруулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Хоёр их наяд төгрөгийн алдагдал нь тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал бөгөөд нийт орлого, тэнцвэржүүлсэн орлого гэдэг ялгаатай ойлголт болохыг тайлбарласан. Тэнцвэржүүлсэн орлогод тогтворжуулалтын болон “Ирээдүй өв сан”-гийн орлогууд тооцогдоогүй болохыг хэлж байв. Эдгээрийг тооцвол нэг их наяд төгрөгийн алдагдал гэж тооцож болох ч гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд төсөвт орлого талд бүртгэлгүй, зөвхөн зардал хэмээн бүртгэгддэг учраас төсвийн алдагдал болж харагддаг гэлээ. Ямар ч тохиолдолд төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл, бондын хүүгээр нөхөхгүй гэдэг зарчмыг баримталжээ. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг л улсын төсвөөс санхүүжүүлэх зарчим баримталж байгааг Сангийн сайд хэлсэн. 100 төгрөг зарцуулаад 48 төгрөг нь л эргэн төлөгдөж, үлдсэн 52 төгрөг нь алдагдал болдог сангууд руу хөрөнгө оруулахын бол үр дүнгүйгээс эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг бууруулна хэмээн үзжээ. Төсвийн төслийг “ил тод, үр ашигтай, цахим” хэмээн тодотгон томъёолсон бөгөөд эдгээрийг хангах, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буйгаа хэлсэн.

Эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд төсвийн хэмнэлтийн хүрээнд батлан хамгаалах салбарын нийгмийн хамгааллыг дордуулсан 4 өөрчлөлтийг эдийн засаг өсөлттэй болж, төсөв ашигтай болох үед зохих ёсоор шийдвэрлэнэ хэмээн Сангийн яам, Засгийн газраас хэлж байсан шийдвэрээ эргэн санахыг Ж.Энхбаяр гишүүн сануулж байв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ядуурлыг бууруулах, баялаг бүтээх, ажлын байр бий болгох, аж ахуйн нэгжээ дэмжих, үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлсон төсөв байх шаардлагын талаар санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн худалдаа нь улсын төсөвт ямар ч орлого, ашиг авчирдаггүйг шүүмжлээд байгалийн баялаг ашиглалтын чиглэлээр төр тусгай бодлого гарган, баялгийн оновчтой, үр ашигтай, хүртээмжтэй менежментийг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун концессын гэрээний өртгийн өсөлтийг шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат аймгуудын төсвийн хуваарилалт илт зөрүүтэй байгааг шүүмжилж байв. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх төсвийг төсөлд тусгасан байгааг онцоллоо. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Эрүүл мэндийн даатгалын сангаас төр-хувийн хэвшлийн эрүүл мэндийн тарифын зардлыг адил олгох тухай хуулийн төслүүдийн хүрээнд олон жил яригдсан асуудлуудыг энэ удаагийн төсвийн төсөлд шийдвэрлэн, засаж залруулан зөв голдиролд оруулах алхамыг хийж, ахиц дэвшил гаргаж буй ач холбогдлыг тэмдэглэн хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Д.Ганболд, Х.Нямбаатар нар нийслэлийн хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэхтэй холбоотой тайлбар, мэдээлэл, саналыг гаргаж, Засгийн газрын гишүүдээс хариулт, мэдээлэл авсан. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд чухал байр суурь эзэлдэг Өмнөговь, Орхон аймгуудын төсвийн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Содбилэг нар байр сууриа илэрхийлж, Сангийн сайдаас тодруулга хийж хариулт авсан. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн сал барыг төрөөс дэмжих асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагын талаар санал гаргав. УИХ-ын гишүүн М.Энхболд төсвийн төслийн хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, Засаг дарга нарыг оролцуулан байр суурийг сонсох, төсвийн төслийг уялдуулах чиглэлээр тодорхой ажлыг дөрвөн шатны хэлэлцүүлгийн аль нэгд хийх саналыг гаргасан. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.2-т “хоёр дахь хэлэлцүүлгээр бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төсвийн төслийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж гарсан санал, дүгнэлтийг томъёолон Төсвийн байнгын хороонд өгөх ба тус хороо эдгээр болон гишүүдийн гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд нэгдсэн хуралдаан санал тус бүрээр ил санал хураалт явуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, намын бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 12 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 38 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 1 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 11 цаг 32 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 50 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 14 цаг 25 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 37 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 39 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 42 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 42 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 43 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 57 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 58 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 59 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 0 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 1 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 2 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 4 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 18 цаг 32 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top