x

Эмгэнэл

                                         Лхамжавын ЦЭРЭН-ОЧИР /1950-2019 он/

Монгол Улсад ардчилал бий болох цагаас шударга үнэний дуу хоолой болж ирсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Лхамжавын Цэрэн-Очир 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо. Л.Цэрэн-Очир нь 1950 онд Архангай аймгийн Их тамир суманд төрж, 1962  онд Улаанбаатар хотноо  Нийслэлийн арван жилийн 12-р дунд сургуулийг төгсч, МУИС-ийн  физик математикийн факультетийн физикийн  ангид суралцсан. Улмаар ардын цэргийн  албанд дайчлагдан хугацаат цэргийн  албан хаагч, байлдагч, бага дарга, 1971 оноос офицерийн албан тушаалд дэвшин томилогдож, идэр  залуухан насандаа  ажил хөдөлмөрийнхөө гарааг эх орноо батлан хамгаалах үйлсэд зориулсан билээ. Л.Цэрэн-Очир нь Ардын армийн батольон, дивизионд ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1989 онд  “Алаг морьт” хэмээх домогт жанжин Л.Дандар баатрын нэрэмжит  Зүүнбаянгийн мотобуудлагын дивизийн улс төрийн хэлтэст ХЗЭ-ийн байгууллагын дарга, шугам байлдааны болон барилга, засвар үйлчилгээ, “Иргэнийн хамгаалалт”,”Батлан хамгаалах яам жанжин штабын” анги салбаруудад соёл олон түмний  зааварлагч зэрэг албан тушаалд 22 жил  нэр төртэй  албаа хаажээ.

Л.Цэрэн-Очир нь Монгол Улсад ардчилал бий болсон 1990 оноос эхлэн чөлөөт сэтгүүлчийн нэн бэрхшээлтэй, үнэний төлөөх сорилттой цаг хором бүрт нүүр тулан учирдаг “Эрэн сурвалжлагч”-ийн ажил хөдөлмөрт биеэ зориулж, нийт 30 шахам жилийн турш ардчиллын буухиаг түүчээлэн дэлгэрүүлсэн анхдагчдын нэг байлаа.

Тэрээр 1990 оноос эхлэн ардчилсан хөдөлгөөний үйл хэрэгт идэвхтэй  оролцож, МоАХ-нд гишүүнээр элссэн байдаг. Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 1993 оноос “Ил товчоо” сонинд сурвалжлагч, “Ардчилал” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч, “Өнөөдрийн тойм” сониныг үүсгэн санаачлагч, ерөнхий эрхлэгч, 2013 онд  МҮОНР-ийн захирал, 2015 онд Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албанд зөвлөх, 2018 оноос “Ардчилал таймс” өдөр тутмын сонины зөвлөхөөр тус тус үр бүтээлтэй ажиллаж байв. Л.Цэрэн-Очир нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн  эвлэлийн гишүүн, Парламентын   сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байв. Төр, нийгмийн зүтгэлтэн, Л.Цэрэн-Очирын хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж төрийн “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнаж, үргэлж шинийг эрэлхийлдэг, ардчилал, шударга ёс, эрх, эрх чөлөөний төлөө цаг ямагт тууштай тэмцэгч хэмээн үнэлсэн байдаг.

Л.Цэрэн-Очир нь эх орон, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөө “Ардчиллын дууч” байж ирсэн ба ардчилсан хувьсгалын ололтыг хамгаалан бэхжүүлэх, ардчиллын төлөө амь нас, ажил хөдөлмөрөө зориулсан журмын нөхдийнхөө ариун үйлсийг сурталчлах  үйлсэд бүхий л амьдралаа зориулсан ардчиллын ахмад сэтгүүлчдийн нэг юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Лхамжавын Цэрэн-Очирын хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга тулхтай хүнлэг зан чанар, даруу төлөв гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

АРДЧИЛСАН НАМ

A         МонгМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 56 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 22 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 45 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 16 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 14 цаг 34 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 9 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 22 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 23 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 15 цаг 26 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 15 цаг 27 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 15 цаг 28 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 17 цаг 41 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 17 цаг 42 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 17 цаг 43 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 44 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 46 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 47 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 48 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 16 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 54 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top