x

“Ёс зүй”-гээ хэлэлцүүлэх таван гишүүн Дэд хорооны хуралд ирсэнгүй

УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд өнөөдөр анх удаа хуралдлаа. Өмнөх парламентуудын үед тус дэд хорооны хуралдаж байсан статистикийг харвал, 1996-2000 онд 10-аад удаа, 2000-2004 онд нэг удаа, 2004-2008 онд хоёр удаа, 2008-2012 онд гурван удаа, 2012-2016 онд хоёр удаа тус тус хуралдаж байжээ. Тэр бүр хуралдаад байдаггүй Дэд хорооны ирц энэ удаад арай гэж бүрдсэн боловч нэр заагдсан, ёс зүйгээ хэлэлцүүлэх гишүүдийн хэн нь ч хуралдаанд оролцсонгүй.  

Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйн асуудал болон М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой эсэхийг хэлэлцэхээр товлосон байсан юм. Гэвч Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Л.Болд нар гадаад томилолттой, Ө.Энхтүвшин хуралдаанд оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй, М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны хурал даргалж байсан учир оролцоогүй байна.  

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар 2019 оны аравдугаар сарын 4-нд Ёс зүйн дэд хороонд албан бичгээр ханджээ. Уг бичигт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь тус байнгын хорооны хуралдааныг хэвийн явуулах дэгийг алдагдуулан, хуралдааныг 40 минут тасалдуулж, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан тул энэ асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. Энэ дагуу тус Ёс зүйн дэд хорооноос Б.Пүрэвдорж гишүүнээс тайлбар өгөхийг хүссэн ч бичгээр болон өөрийн биеэр ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшингийн тухайд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр бусад сайд нарыг санал хураалтад оролцуулахгүйн тулд картыг нь сугалж байгаад УИХ-ын даргад нэр цохон дуудагдаж байсан. Тэрбээр мөн л энэ үйлдлийнхээ талаар ямар нэгэн тайлбарыг Ёс зүйн дэд хороонд өгөөгүй аж. 

Тиймээс Ёс зүйн дэд хорооны гишүүдийн олонхын саналаар Б.Пүрэвдорж, Ө.Энхтүвшин нарыг өөрсдийг нь байлцуулж, холбогдох асуудлыг нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас хойшлууллаа. 

Үүний дараа хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх гурван гишүүний асуудлыг нухацтай ярилцав. “Бид уучлахгүй” төрийн бус байгууллагаас тус дэд хороонд нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн тул энэ асуудлыг шалгана уу гэсэн хүсэлт ирүүлжээ. 

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнийн хэлснээр гурван гишүүний хоёр нь тайлбараа хүргүүлсэн байна. Мөн дэд хорооны гишүүн Д.Сарангэрэлийн хэлснээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийгөө хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т хандсан байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат.

-"ХОМ угаасаа ил байдаг зүйл. Энд нуугаад байх зүйл байхгүй. Энэ гурван гишүүнийг шалгах гэдэг үгийг яаж ойлгох вэ. Бидэнд энэ хүмүүсийг шалгах эрх байхгүй. Энэ хөдөлгөөнийхөн АТГ-т хандаж үүнийг шалгуулах нь зүйтэй санагдаж байна. Дэд хорооноос ажлын хэсэг байгуулаад энэ гурван гишүүнээс амаар юм уу бичгээр тайлбарыг нь авах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн нэр хүнд рүү үндэслэлгүй халдах хаалгыг Ёс зүйн дэд хороо нээх ёсгүй. Би ийм зүйлд оролцохгүй” гэв. 

Харин УИХ-ын гишүүн М.Энхболд “Төрийн бус байгууллагаас гишүүдийн ХОМ-тэй холбоотой шалгуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ асуудлыг АТГ-т өгөх юм бол Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэж тухайн байгууллагад нь хариу өг гэсэн бичиг л өгнө. Тиймээс гурван гишүүний гаргасан тайлбарыг дэд хороон дээрээ авч үзээд эргэлзээтэй зүйл байвал АТГ-т хандаж болох юм. Хэрэв асуудалгүй бол хууль зөрчсөн үндэслэл байхгүй гэж үзлээ гээд хааж болно” гэлээ. 

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ёс зүйн дэд хорооны гишүүдийн саналаар хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэгдээд буй М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гурван гишүүнээс тайлбар авах нь зүйтэй гэж тогтов.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 55 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 21 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 44 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 15 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 14 цаг 33 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 8 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 21 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 22 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 15 цаг 25 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 15 цаг 25 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 15 цаг 26 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 17 цаг 40 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 17 цаг 41 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 17 цаг 42 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 43 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 44 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 45 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 47 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 15 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 52 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top