x

Монголбанк: Өнөөдрийн хийсэн ажлынхаа хүрээнд Саарал жагсаалтад орохооргүй байна

Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэх талаар ФАТФ-ын Парис хотод болж буй хурлаараа хэлэлцсэн. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр үдээс хойш энэ тухай "Монгол Улс саарал жагсаалтд орсон тухай мэдээллийг дөнгөж сая авлаа. Албан ёсны мэдээлэл нь удахгүй цацагдах байх" гэсэн билээ. 

Тэгвэл яг энэ асуудлаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр энэ тухай, "Саарал жагсаалтад Монгол Улс орох эсэх албан ёсны хариуг баасан гарагт зарлана. Саарал жагсаалтад орлоо гэхэд олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа зогсохгүй. Харин хамтран ажиллахад эрсдэлтэй л гэж үзнэ. Энэ үйл явц 2016 оноос хойш үргэлжилж байна, бид үнэлгээгээ сайжруулахаар тасралтгүй ажиллаж ирсэн. 

ФАТФ-ын техникийн 40 зөвлөмжийг дөрвөн янзаар үнэлдэг. Энэ хугацаанд 2017 оны үнэлгээ болон 2019 оны хувьд:

2017 оны 40 зөвлөмжийн тухайд,

-5 нь хангалтгүй  

-15 нь зарим нь хангалтгүй 

-5 нь дийлэнх нь хангагдсан 

-5 нь бүрэн хангасан гэсэн үнэлгээ авч, 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй байсан бол

өнгөрсөн наймдугаар сард Австралийн нийслэлд болсон Ази, Номхон далайн бүсийн хурлаар 

-7 нь бүрэн хангасан

-28 нь дийлэнх нь хангасан 

-5 нь зарим нь хангасан буюу 40 зөвлөмжөөс 35 хангасан гэсэн албан ёсны дүн гарсан. 

Зөвлөмжийг хэрэгжүүлсэн 11 үзүүлэлтийн тухайд 2017 онд 

-Муу 9

-Дунд 2 буюу бүгд дундаас доош үнэлгээтэй байсан бол өнгөрсөн сард Бангкокт болсон хурлаар 

-Сайн 7

-Дунд 4 буюу хэрэгжилт сайн явж байна гэж үзсэн. Ингээд хийсэн ажлаа харвал Саарал жагсаалтад Монгол Улс орохооргүй байгаа юм. Хурлын эцсийн шийдвэрийг баасан гаригт олон нийтэд албан ёсоор зарлана. Одоо л энэ албан ёсоор зарлагдах гэж байгаа болохоос 2017 онд аль хэдийн дохио ассан байсан" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 54 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 20 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 43 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 14 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 14 цаг 32 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 7 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 19 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 21 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 15 цаг 23 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 15 цаг 24 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 15 цаг 25 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 17 цаг 39 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 17 цаг 39 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 17 цаг 41 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 42 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 43 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 44 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 46 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 14 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top