x

Ирэх жил сонгууль хийх үү, МАН дарга аа?

Манайд ажиллаж байгаад буцсан гадаадын ЭСЯ-ны нэг нөхрөөс манай нэг хүн асуусан байна. Монгол Улсын ирээдүйг та ямраар төсөөлж байна аа? гэж. Гэтэл тэр хүн “Их л хэцүү төсөөлөгдөж байна даа” гэсэн байна. Яагаад вэ, гэж үү?

Яагаад гэвэл танай орны улс төрийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй болсоон гэсэн байна. Урьд нь бас таамаглаж болохоор байж л дээ. Хаа хүртэл унах хийгээд хэдийнээс хэрхэн сэргэж чадахаар байна вэ гэдгийг. Харин сүүлийн гурван жилийн туршид Монголын улс төрд өрнөсөн үйл явцууд Монгол Улсын ирээдүйг зураглан харах боломжгүй болгосон байна.

Тухайлбал, дээрх этгээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг томилогдсоны дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээр ороод “Танай Засгийн газартай бид ийм ийм хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан, одоо энэ шатандаа явна аа. Цаашид бас ийм тийм ажил хийхээр төлөвлөөд байгаа” гэсэн байгаа юм.

Гэтэл манай хүн “Өмнөх Засгийн газартай байгуулсан гэрээ манай Засгийн газарт хамаагүй” гээд хөөж гаргасан байна. Их л сэтгэл дундуур буцсан байх. Бас л овоо зүрх зориг шүү. Цаадах нь манайд Засгийн газрынхаа шугамаар нэлээдгүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлчихсэн, олон жилийн харилцаатай донор орнуудын нэгийг төлөөлж суугаа хүн шүү дээ.

Харин Л.Оюун-Эрдэнэ бол эрх барьж байгаа намыг төлөөлж Засгийн газарт багтсан хүн. Түүнээс биш У.Хүрэлсүхийн ч юм уу, эсвэл өөрөө өөрийнхөө төлөөлөгч биш. Нэг нам дотор байгаа нөхдүүд ингэж бие биенийхээ бодлогыг үгүйсгэж, өмнө хийсэн ажлаа нурааж, унагаж байгаа юм чинь сонгуулийн дараа Засгийн эрх өөр намд шилжвэл бие биенээ буудах нь ээ.

2016 оны сонгуулийн дараа МАН засгийн эрх аваад АН-ын өмнөх дөрвөн жилд хийсэн бүх шилжилт, шинэчлэлтийг буцааж хуучин байранд нь эргүүлж тавьсан. Хуулийн шинэчлэлтийг ухраасан, арай гэж хөл дээрээ тэнцэж эхэлж байсан ЖДҮ-үүдийн зээлийг тоносон, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бүтээн байгуулалтын бүх ажлыг царцааж, зогсоосон. Сонгуулийн жил эхлэнгүүт эргээд бүгдийг нь сэргээх тухай ярьж байна. Ирэх оны төсвийг 2 их наяд илүү төгрөгийн алдагдалтай /2016-2019 оны төсвийн алдагдал нийт дүнгээрээ 11 их наядаас давсан/ оруулж ирсэн нь ирэх сонгуулийнхаа мөнгийг шингээсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Зөвхөн 2016 оны сонгуулийн дараа Засгийн эрх аваад төсөвт тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг 4 их наяд 180 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг юм байна. Энэ хэмжээний мөнгийг бид ирээдүйн орлогоосоо зээлдэж хэрэглэсэн гэсэн үг. Үүнээс илүүгээр яаж хорлох билээ.

Эдийн засгаа ингэж дампууруулахаас гадна улс төр нь түүнээс ч илүү дампуу болж байна. Парламентад суугаа 75 гишүүнийх нь /Хэнтийд нөхөн сонгууль зарлаад 15 сар болж байна. Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага эрх баригч намын зараалаар нөхөн сонгуулийг зогсоосон гэгдэж байгаа/ 40 нь ЖДҮ гэмт хэрэгтэй. Хуулийн байгууллага энэ хэргийг жил шахам шалгаад дуусгаж чадаагүй. Сүүлийн 10 гаруй жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэйгээ нийлж байгаад бантан болгочихлоо.

Арай гэж төлөвшиж эхэлж байсан шүүхийнхээ тогтолцоог нураагаад Засгийн газрын байгууллагуудыг Захиргааны шүүхийн хяналтаас гаргачихлаа. Уул уурхайн томоохон ордуудаа шүүхийн шийдвэргүйгээр төрийн мэдэлд хураагаад авчихсан. Хүний эрх болоод өмчийн эрх гэдэг зүйл хөлийн уланд гишгэгдэж, Үндсэн хуулийн үзэл санаа хумхын тоос болчихлоо. /У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр одоо орон гэрийг чинь талаад ачаад явлаа ч "байг" гэж хэлэх хүнгүй болсон/ Сүүлийн 27 жилд төрийн оролцоотой эргэлтэд оруулсан ганц том төсөл болох Оюутолгойгоо ад үзсээр байгаад хөрөнгө оруулалтыг нь зогсоогоод авлаа. Одоо тэрнийх нь хувьцаа чихрийн цаасны үнэгүй болж, худалдаж авах хүнгүй болсон байхад ямар амаараа “гадаадын хөрөнгө оруулалт” ярих билээ.

Гэх мэтчилэн гадаад талдаа ч, дотооддоо ч нэр хүндээ нэг мөсөн барсан У.Хүрэлсүхийн Засгийн газар өчигдөр 2020-2024 оны “үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө” хэлэлцсэн нь жинхэнээсээ элэг доог болов. /эсвэл биднээр элэг доог хийж байгаа байх/ Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд, Чойбалсан, Эрдэнэтэд, Тавантолгойдөөр бас 10 аймгийн төвд дулааны станц барихаас өгсүүлээд монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэх амлалт хүртэл явж байна. Арай л эрт “цоорч” байна бус уу, сонгууль болоход дахиад есөн сар дутуу байна, Ерөнхий сайд аа!   

Хэрвээ Монгол Улсын ирэх дөрвөн жилийн амьдралыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар шийднэ гэж байгаа бол, иймэрхүү маягтайгаар дахиад дөрвөн жил засаглана гэвэл энэ улсад хүн байтугай нохой ч үлдэхээ болих нь байна. Түүнийхээ оронд үлдсэн есөн сард юу хийж, ямар үр дүнтэйгээр дараачийн Засгийн газартаа хүлээлгэж өгөх вэ? гэдгээ яривал арай илүү бодитой бөгөөд шударга зүйл болно. Эсвэл ирэх зургадугаар сард болох ээлжит бус сонгуулиа ч гэсэн болиод Засгийн газрынхаа бүрэн эрхийг дахиад дөрвөн жилээр сунгачих юм уу?

Б.ЗАЯА

 

 

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • enkhtaivan (66.181.179.212)
    Олз ашиг булаалдан тэмцэлдэх намуудыг олон түмний төлөө гэж бүү андуур! ОТ Эрдэнэтийг л идэх гэж СЗоригийг алж Энхбаярыг хорьсон!
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 54 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 20 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 43 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 14 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 14 цаг 32 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 7 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 19 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 21 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 15 цаг 23 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 15 цаг 24 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 15 цаг 25 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 17 цаг 39 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 17 цаг 39 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 17 цаг 41 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 42 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 43 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 44 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 46 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 14 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top