x

Н.Энхбаяр эргэж ирлээ

УИХ-д нэг ч суудалгүй МАХН /сонгогдсон ганц гишүүн О.Баасанхүүгээ “нэр хүнд унагасан” хэргээр намаасаа хассан/ ирэх сонгуулийнхаа тугийг атгачихлаа. “Өрх бүрт орон сууц” амласан МАХН-ын байрны гадаа өнгөрөгч баасан гаригт үнэгүй орон сууц авах гэсэн хэдэн мянган хүн дугаарлав. Нэрсээ бүртгүүлсэн хүмүүсийн тоо арван мянга хүрсэн тухай зохион байгуулагчид нь хэллээ. Гишүүн асан З.Баянсэлэнгэ “Ирэх жилийн өдийд гэхэд 50 мянган өрхийг орон сууцаар хангана” гэв. Нөгөө сонгуулийн сурталчилгаа хийдэг хуулийн хугацаа энэ тэр ч хаачлаа. Бүгд “нохойн баас” болж байгаа юм байна. Сонгогчийн  санал түүхэндээ анх удаа “хоёр өрөө байрны” үнэд хүрлээ.

Уг нь бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж, нэг хоногийн өмнө дуусгах ёстой. 16 хоногийн дотор ямар юмных нь сурталчилгаа байх вэ дээ, хууль бичнэ ч гэж бас хутгачиж чадаж байгаа юм. АН-ын дарга З.Энхболд УИХ-ын дарга байхдаа өөрийнхөө намд зориулж ийм хууль батлуулаад эсрэгээрээ МАН-ыг ялуулсан билээ. Эрх барьж байгаа намын өөртөө тустай гэж хийсэн болгон эргээд өөрийг нь ороодог гэдэг.

Уг нь анх МАН “Төрийн албан хаагчийн 4000 орон сууц” гэдэг хөтөлбөр гаргаж ирж, АН түүнийг нь “100 мянган орон сууц” болгон төгөлдөржүүлсэн билээ. Гэвч өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараа МАН хөтөлбөрийг санхүүжүүлсэн Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулж хаяад ипотекийн зээлийг зогсоосон. Энэ хугацаанд 180 мянган айл өрх шинээр орон сууцанд орсон байдаг юм. Одоо 200 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Дахиад арван жил өнгөрөхөд энэ 200 мянгыг ч гэсэн орон сууцанд хамруулчих боломж байлаа. Гэвч тэгсэнгүй.

Дэлхий 50 жилийн өмнө шахмал түлшнээс татгалзсан байхад манай дарга нар өнөөдөр бидэнд “сайжруулсан түлшийг хэрхэн түлэх” талаар хичээл зааж байна. Үнэ дүн нь нэлээд хэдэн хүний амиар хэмжигдэх бололтой. Түлшээ тараачихаад дараа нь зуухаа тоолно гэдэг манайхны л санаанд бууж болох мэргэн ухаан юм даа. Угаартаад үхчихээр нь “Уг нь сайн түлш юм байгаа юм. Яаж түлдгийг нь мэддэггүй юм уу” гээд гараад явцгаасан.”Өө, зуухандаа л байсан байна штээ” гээд орж ирэх жишээтэй.

Ийм эрүүл согтуу хүмүүсийн дунд хэн илүү галзуурсан нь хожихоор харагдаж байх шиг байна л даа. Тэгээд эксийн экс Ерөнхийлөгч маань өрх бүрт үнэгүй орон сууц өгнө гэж амлав. “Хаана байна, тэр мөнгө чинь?” гэсэн чинь “Баячуудаасаа булаагаад ядуустаа өгнө” гэв. Үлгэр үнэн байх нь чухал биш, сонсголонтой байх нь чухал гэдэг байх аа.

Яг үнэндээ МАХН гэдэг нам, Н.Энхбаяр гэдэг хүн хэний ямар мөнгөөр 200 мянган айлын орон сууц барих гэж байгааг цаг дээрээ хүрвэл асууж шалгаах хүн тун цөөн. “Үнэгүй” гэвэл “авъя” гэх нь л олон. Ядуу хүнд буруу байхгүй. Харин тэднийг тийм болтол нь ядууруулсан, хамгийн гол нь ядуу сэтгэлгээтэй болгосон улстөрчдийн, улс төрийн намуудын алдаа. Н.Энхбаяр яах вэ, олз хайсан нэг панзчин л байгаа биз. 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг хүмүүст хоёр өрөө байр санал болгох юу нь буруу гэж. Тэрэндээ хүрвэл МАН яагаад  санал худалдаж авдаг, МАХН яагаад болдоггүй юм бэ гэсэн асуулт тавьж бас болно. Ингээд Н.Энхбаяр гэдэг хүн эргээд “бурхангүй газрын бумба” болчихлоо.

Хэрэвзээ өнгөрсөн хугацаанд эрх барьж байгаа нам нь нам шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байсан бол Н.Энхбаяр гэдэг хүнээс ийм их зориг гарах байсан болов уу? Эрх барьж байгаа намын дарга нь /гудамжны дээрэмчин биш шүү дээ/ эдийн засгийн гол тэжээгч болсон уул уурхайгаа тоноод, хувийн өмчийг дээрэмдээд, нийгэмчлээд  эхлээгүй бол, сөрөг намынхан нь хошуугаа цавиндаа шургуулчихаад чимээ чагнаж хэвтээгүй бол гудамжинд яваа МАХН-ын дарга “Зайсангийнхныг хөөж гаргаад байрыг нь та нарт өгнө” гэж гэгээн цагаан өдрөөр хашгирах байсан уу?

Юу тарина, түүнийгээ хураана гэдэг байх аа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.105.12)
    Энхбаяр ялаад гараад ирвэл үүнийг хөнгөхөөн хийчихнэ. Гол нь гадна дотны баячуулын хүчинд тулгуурлаад л хийчэх хэрэгтэй.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Enkhtaivan (66.181.179.212)
    Олз ашиг булаалдан тэмцэлдэх намуудыг олон түмний төлөө гэж бүү андуур! ОТ Эрдэнэтийг л идэх гэж СЗоригийг алж Энхбаярыг хорьсон!
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • Z (66.181.190.189)
    Orovdoltei zarim mongolchuud mini setgetsiin ovchtei vumuu hoorhii doo chaavaas
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 10 цаг 33 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 59 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 11 цаг 22 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 53 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 15 цаг 11 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 46 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 59 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 16 цаг 0 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 16 цаг 3 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 16 цаг 3 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 16 цаг 4 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 18 цаг 18 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 18 цаг 19 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 18 цаг 20 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 18 цаг 21 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 18 цаг 22 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 18 цаг 23 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 18 цаг 25 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 53 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 20 цаг 30 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top