x

ТББХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.03) хуралдаанаар "Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай" Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан уг албан бичгийн талаар Тамгын газрын дарга З.Энхболд  танилцууллаа. 

Танилцуулгад, "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй явуулбал зохих талаар миний бие 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хуралд сануулан, удаа дараа анхааруулсан боловч үл ойшоон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг илэрхий зөрчсөн байдлаар Үндсэн хуулийн асуудалд хандсаныг хүлээн зөвшөөрөх аргагүй байна.

Хууль ёсыг чанд баримталж, нийгмийн зөвшилцөл, ойлголцлын хүрээнд явуулах ёстой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд нэг нам хүч түрэмгийлэн, дур зоргын байдлаар хандах нь сайн зүйл авч ирдэггүйг 2000 оны нэмэлт, өөрчлөлтүүд бүрэн харуулсан. Тодруулбал 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг олон нийт дордуулсан  7 өөрчлөлт хэмээн нэрлэж, Үндсэн хуульд орсон цагаас нь хойш өнөөг хүртэл шүүмжилж ирлээ. Энэ удаагийн оролдлого ч мөн дордуулсан 7 өөрчлөлтийг засна гэсэн уриа лоозонтойгоор эхэлж, үл бүтэх байдлаар өрнөлөө.

Монгол Ардын Нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонхийн суудал авч, төрийн эрхийг дангаар барьж байх үедээ Үндсэн хуульд дордуулсан 7 өөрчлөлтийг оруулсан байдаг бөгөөд уг өөрчлөлт улс орны хөгжил, улс төр, нийгмийн амьдралд сөрөг муу нөлөө үзүүлсэн тухай шүүмжлэл өнгөрсөн хугацаанд тасраагүйтэй адил тухайн өөрчлөлтийг оруулах үед явагдсан хууль тогтоох байгууллагын хуулийн зөрчил бүхий үйл ажиллагаатай холбогдсон маргаан бас тасраагүй гэж хэлж болно.

Тодотговол Улсын Их Хурал хууль болон тогтоол гаргаж байхаар заасан тухайн үеийн хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчиж, 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хууль хэлбэрээр батлаагүйтэй холбогдон үүссэн маргаан Үндсэн хуулийн цэцийн хэмжээнд олон жил өрнөсөн байх бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан хэмээн дүгнэж  болохоор байна. 

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон ард нийтийн санал асуулга явуулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан" гэлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Д.Хаянхярваа, Н.Энхболд нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар Үндсэн хууль бол нийгмийн ойлголцол, зөвшилцлийн гэрээний баримт бичиг тул АН, МАН улстөржилгүй, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад, сонгодог парламентын жишигрүү явах хэд хэдэн заалт дээр зөвшилцөж, Үндсэн хуулийн цэцэд очилгүйгээр хуулийн маргаан, зөрчилгүй байгаасай гэсэн үүднээс Ерөнхийлөгч хориг тавьсан байх. Иймд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй  гэсэн саналуудыг хэлж байлаа.

Ингээд "Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай" Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 38.5 хувь нь дэмжив.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь  хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн заалттайг Байнгын хорооны дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа.  (Сур: Тодруулбал, Хүлээж авахыг 38.5 хувь нь дэмжсэн гэдэг бол гурваны нэгээс дээш гэсэн босгын давсан, тэгээд хүлээн авлаа гэсэн үг. Хоригийг дэмжиж гуравны нэг нь л санал өгөхөд хүлээн авахаар Үндсэн хуульд заасан байдаг аж)

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 11 цаг 5 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 11 цаг 31 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 11 цаг 54 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 13 цаг 25 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 15 цаг 43 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 16 цаг 18 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 16 цаг 31 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 16 цаг 32 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 16 цаг 35 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 16 цаг 35 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 16 цаг 37 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 18 цаг 50 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 18 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 18 цаг 52 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 18 цаг 53 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 18 цаг 55 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 18 цаг 55 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 18 цаг 57 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 20 цаг 25 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 21 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top