x

Долоо дахь парламентын долоо дахь чуулганы онцлохууд

Долоо дахь парламентын долоо дахь чуулган өчигдөр нээлтээ хийлээ.

Сонгуулийн өмнөх жилийн отгон гэдгээрээ онцлогтой энэ удаагийн чуулганаар улс төрийн хүрээнд анхаарал татах олон хуулийн төсөл хэлэлцэхээр баталжээ.

Тодруулбал, 2020 оны улсын төсөв, гурван шатны сонгуулийн хууль, хөдөлмөрийн хуулийн шинэчлэлт, нийслэлийн эрх зүйн байдал, хот тосгоны эрх зүйн шинэчлэлт гээд олны анхаарал татахуйц төслүүдийг нэрлэж болно. Ингээд намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүдийн мэдээллийг хүргэе.

СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ ЯМАР БАЙХ ВЭ?

Жил бүрийн намрын чуулганы гол ажил нь улсын төсөв батлах гэхэд хилсдэхгүй. 2020 оны төсвийн төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. 2020 оны төсөв нь сонгуулийн жилийнх гэдгээрээ ихээхэн онцлогтойн дээр бүтээн байгуулалт руу чиглэсэн зарлага ихтэйг хэвлэлүүд онцолж буй.

Хийсэн ажил, хэлсэн амлалтынхаа дүнг тавиулах дөхөж буй төрийн түшээд өөрсдийн тойрогт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хуваарилахаар ханцуй шамлах нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч энэ удаагийн төсвийн төслийн хэлэлцүүлгээр нэлээд хэл ам гарах магадлалтай. Ямартай ч ирэх оны төсвийг энэ жилийнхээс орлого, зарлага нь их, өөдрөгөөр төсөөлж боловсруулсан гэдгийг салбарынхан хэлж байна.

Нэгдсэн төсвийн төсөлд нийт орлого 12.9 их наяд бөгөөд тэнцвэржүүлсэн орлого 11.7 их наяд, нийт зарлага 13.8 их наяд төгрөг байхаар тооцоолсон.

Бүр нарийвчилбал, 12.9 их наяд төгрөгийн орлогын 82.6 хувийг татвар, 7.7 хувийг татварын бус, 1.2 хувийг тусламжийн орлого, нэг хувийг тогтворжуулалтын сан, 7.6 хувийг Ирээдүйн өв сангаас олохоор төсөөлсөн байна. Тэгвэл 13.8 их наяд төгрөгийн зарлагын 56.2 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж татаас, зээлийн хүүгийн төлбөрт, 26.5 хувийг хөрөнгө оруулалтад, 15.4 хувийг бараа, үйлчилгээний бусад зардалд, 1.8 хувийг эргэж төлөгдөх зээлд зарцуулахаар төлөвлөжээ.

26 ГИШҮҮНИЙГ ЖАГСААЛТААР, 50-ИЙГ НЬ МАЖОРИТАРААР СОНГОХ НЬ

Өмнөх парламентын үед гурван шатны сонгуулийн хуулийг нэгтгэсэн нь сонгууль явуулахад хүндрэлтэй, учир дутагдалтай байсныг одоогийн эрх баригчид хэлж буй. Үүний жишээ нь нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын ажлаа өгөх хугацааг тусгаагүй нь Хэнтийн нөхөн сонгуульд нэг тушаа болж байв.

Тиймээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн сонгуулийн хуулийг Ерөнхийлөгч, УИХ, ИТХ гэж гурав салган төсөл боловсруулснаа мэдэгдсэн. Ингэхдээ улс нэг тойргоор мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар санал нэгдсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байв.

Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч сонгуулийн холимог тогтолцоог эцэг хуульд тусгуулахаар санал оруулсан нь нэлээд маргаан дагуулсан юм. Улмаар МАН, АН, Ерөнхийлөгчийн гурван тал зөвшилцөж эцэстээ Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог заахгүй, харин сонгуулиа холимог тогтолцоогоор явуулахаар шийдэлд хүрсэн.

Ингэхдээ 76 гишүүний 26-г жагсаалтаар, 50-ийг нь мажоритар системээр сонгоно гэсэн хувилбарыг ярьж эхэлсэн байна. Пропорциональ болон улс нэг тойргоор мажоритар системээр сонгууль явуулах нь олонд танигдсан улстөрчдөд ээлтэй, парламентад анх удаа сонгогдсон шинэ залуу улстөрчдөд халгаатай учраас МАН-ын залуу гишүүд эсэргүүцсэн гэдэг.

Хагас жил гаруйнхны дараа сунгаанд орох гэж буй хүмүүсийн хувьд өөртөө хамгийн ашигтай хувилбарыг дэмжих нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч ямар нэгэн тойрогт нэр дэвшихгүй, амар хялбар аргаар парламентад суух боломжтой учраас МАН-ын ахмад гишүүд болоод сөрөг хүчнийхэн жагсаалтыг дэмжих нь аргагүй.

Тэгвэл хоёр талын дундын хувилбар буюу холимог тогтолцоог ирэх оны сонгуульд хэрэглэх өндөр магадлалтай юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙГ ШИНЭЧИЛЖ ЧАДАХ УУ?

Чуулганаар хэлэлцэхээр баталсан онцлох хуулийн төслүүдийн нэг нь яалт ч үгүй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэлийн эрх зүйг шинэчлэх шаардлагатайг сүүлийн жилүүдэд нийслэлийн удирдлагууд идэвхийлэн ярьж буй.

Гэсэн ч нийслэл санхүүгийн хувьд бие даасан байх, хэд хэдэн дагуул хоттой болох агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэхгүй дөрвөн чуулганыг үдлээ. Уг нь хуулийн төсөлд нийслэл санхүүгийн хувьд бие даасан байхаас гадна дүүргийг эдийн засаг, нийгмийн хувьд аймагтай адилтган тусгасан. Мөн дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлэхэд татварын бодлогоор дэмжих тодорхой зохицуулалттай.

Тухайлбал, дагуул хот, дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаагаар чөлөөлнө. Үүнээс гадна дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас 10-20 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлөх зохицуулалт оруулсан.

Энэ мэт зохицуулалтаар хотын төвлөрлийг сааруулж, хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг хуульчилсан байдаг. Гэхдээ төсөлд нарийн төлөвлөөгүй олон зүйл байгаа нь нийслэлээс сонгогдсон зарим гишүүний шүүмжлэлийг хүртэж байлаа.

Түүнчлэн хэсэг гишүүн нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэсэн хоёр албыг салгах, хүн ам ихтэй дүүргүүдийг хот болгох саналыг гаргасан. Энэ саналуудыг хэрхэн тусгаж, өөрчилж, шинэчлэх нь УИХ-ын хэлэлцүүлгээс хамаарна. Харин улсын нийслэлийн эрх зүйг шинэчлэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах нь мэдээжийн асуудал учраас энэ намрын чуулганаар хэлэлцэж амжих эсэх нь эргэлзээтэй билээ.

МАРГААН ДАГУУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Үзэл баримтлалыг нь хэлэлцэх үеэс маргаан дагуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэхээр баталжээ. Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхдээ албадан хөдөлмөр, ажил, мэргэжлээр ялгаварлан гадуурхах болон хүүхдийн хөдөлмөрийг хориглох зохицуулалт тусгасан байна.

Мөн цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэргийг уян хатан зохицуулах, хөдөлмөрийн маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэх, нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болгох зэрэг олон асуудлыг төсөлд тусгасан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй.

Хэдийгээр ажилтан, хөдөлмөр эрхлэгчдэд ээлтэй зохицуулалтуудыг тусгасан ч ажил олгогчдоо дэмжээгүй гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгч гишүүдээс хүртсэн.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 11 цаг 35 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 1 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 12 цаг 24 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 13 цаг 55 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 16 цаг 13 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 16 цаг 49 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 1 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 2 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 5 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 6 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 7 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 19 цаг 20 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 19 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 19 цаг 23 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 19 цаг 24 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 19 цаг 25 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 19 цаг 26 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 19 цаг 27 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 20 цаг 55 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 21 цаг 33 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top