x

Ерөнхийлөгчийн “улс төр”

-Хамгийн үр дүнгүй ээлжит бус чуулган боллоо-

УИХ-ын дарга өчигдөр ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ урьд хожид байгаагүй үр дүнтэй хуралдаан байсныг онцлон дүгнэлээ. Долдугаар сарын 4-нөөс есдүгээр сарын 30 хүртэл бүтэн хоёр cap гаруйн хугацаанд ээлжит бус чуулган хуралдсан нэртэй ч хүлээгдэж байгаа чухал хууль, тогтоолын төслөө батлаагүй.

Өнөө л улстөржилт, талцал маргаантай холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа cap орчим гацсан юм. Үүнийгээ “Гишүүдийг тойрогтоо ажиллаад ир гэж аман байдлаар УИХ-ын дарга чиглэл өгсөн” хэмээн 64-ын бүлгийг зангидаж буй Д.Тогтохсүрэн дарга эвтэйхнээр тайлбарласан.

Өнгөн дээрээ ийм ч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах яриа эрчээ авсантай холбоотойгоор чуулган, Байнгын хорооны ирц бүрдээгүй, гишүүд “ацан шалаа”-нд орж, тэр хэрээр төрийн ажил гацсан.

Чухам л ээлжит бус чуулганаар шийднэ гээд байсан ард нийтийн санал асуулга явуулах тов, зардлын хэмжээг тогтоож чадаагүй. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг ээлжит бус чуулганаар баталсан.

Гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзвэл “эцэг” хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийж чадах эсэх нь эргэлзээтэй харагдаж байгаа юм.

Улс төрийн өнөөгийн нөхцөл “хоржоон”-той байна. Утасны үзүүрийг хөөвөл, долдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах зөвшилцөх ажлын хэсгээс эхтэй.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлтэй Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төслийг нэгтгэн “эцэг” хуулийн 24 зүйл 40 гаруй заалтыг өөрчлөхөөр болоод байв. Хэдийгээр Ерөнхийлөгчийн төслөөс авч нэгтгэсэн ч түүний оруулахыг хүссэн өөрт нь чухал санагдаж буй заалтууд багтаагүй. Энэ нь Ерөнхийлөгчийг улс төрийн тоглолтоо тэдний тооцоолсноос өөрөөр дэглэхэд хүргэв.

Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд хориг тавьсан нь МАН-ын зарим гишүүний “мөрөөдөж” асан УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санааг замхруулав.

Одоо дахиж энэ талаар ам ангайхгүй гэдгээ өчигдөр бүлгийн хурал дээрээ ярилцжээ. Энэ талаар тус бүлгийн даргаД.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч, ЕТГ-ынхантай уулзаж зөвшилцөх шаардлага үүслээ. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс зөвшилцөх нь зөв гэж бид үзсэн. Хоригийн хуулийн хугацаа ирэх баасан гаригт дуусна. Үүнээс өмнө зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж шийдэлд хүрээд бүлэгтээ танилцуулахаар тогтлоо” гэсэн юм.

МАН парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байна. Гэсэн ч хууль, шүүх засаглалын эрх мэдэл Ерөнхийлөгчид төвлөрч байгаа учраас олонхоороо хүч түрэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах зүрх зориг алга. Хүн нь байхад хэрэг нь олдоно гэдэг шиг эрх мэдлээ ашиглан төсөл, тендер авсан энэ энэ гишүүдийг чинь бүрэн эрхийг түдгэлзүүлнэ шүү гэх “улс төр” үүссэн байхыг ч үгүйсгэхгүй.

Ээлжит сонгууль дөхсөн үед улс төрийн ямар ч нам одоо байгаа рейтингээ өсгөе гэхээс алдъя гэж бодохгүй. Дээрээс нь энэ удаагийн парламентын гишүүдийн 41 нь анх удаа сонгогдсон.

Ирэх сонгуулиар намуудын рейтинг унасан учраас шинэ хүн, шинэ улс төрийн хүчнийг ард түмэн сонгохыг ч үгүйсгэх аргагүй. Тийм учраас парламентад суудалтай намууд ээлжит сонгуулийн өмнө рейтингээ алдахаас сэргийлж, боломжит бүх аргыг ашиглаж байна. Энэ нь өнөөдрийн улс төрд үүссэн “салхи”-ийг зөв зүгт эргүүлэх толгойн өвчин болж хувирлаа.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал гурав-дугаар хэлэлцүүлэг яаж өрнөх вэ гэдэг асуудал ч үүснэ. Гэхдээ энд нэг зүйл бий. Хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлгийг хийвэл МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед АН оролцохгүй гэдгээ мэдэгдэж, харин Ерөнхийлөгч төслөө татна хэмээсэн.

Улс төрийн нөхцөл байдал ийм байгаа үед бусад намын төлөөллийг оруулахгүйгээр МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь улстөржилт, талцал намчирхал их байгаа энэ нийгэмд яаж буухыг эрх баригчид мэдээж тоо-цоолсон л байлгүй.

Тэгэхлээр Ерөнхийлөг-чийн хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлгийг хийх эсвэл хоёрдугаар хэлэлцүүлгийг задлах асуудал үүсэж мэдэх нь. Нөгөө хувилбар нь, хоригийг хүлээж авахгүйгээр Ард нийтийн санал асуулгыг явуулах асуудал. Гэхдээ энэ улс төрөө эргээд МАН даах уу гэдэг нь бас л сонин.

Улс төрөө, цаг үеэ тодорхой түвшинд эрх баригчид мэдэрч байгаа нь сайн хэрэг. Ямар ч боловч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар нарын таван хүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ.

Тэд Ерөнхийлөгчтэй, АН-тай зөвшилцөж улс төрийн хүрээнд цаашлаад нийгэмд /сошиалд/ үүссэн уур амьсгалыг зөөлрүүлэх арга саам эрэлхийлэх нь.

Одоогоор дорвитой үр дүн харагдахгүй байгаа. АН парламентад бүлэггүй, найман суудалтай зөвлөлийн статустай үйл ажиллагаагаа явуулж буй ч нийгэмд түгээж буй мессеж, улс төр нь сонгууль дөхсөн энэ үед МАН-д садаа болж байгааг дурдах ёстой. Тэд ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдсэн үү, Ард нийтийн санал асуулга явуулах эсэх, Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудалд зөвшилцөх ёстой гэж байгаа.

Зөвшилцөх ажлын хэсгээс их зүйл харагдахаар байгаа ч эрх ашгийн эрэмбэ, хуваарилалтын асуудал хөндөгдөж байгаа учраас бүх түвшний эрх ашгийг хангасан шийдвэр гарахад тун хэцүү. Утасны үзүүр хааш ч эргэж мэдэхээр байгаа учир энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадахгүйд хүрч мэдэхээр байна.

Ийн маргалдсаар Ард нийтийн санал асуулгыг явуулдаг юм аа гэхэд дүн өвөлтэй цаг хугацааны хувьд таарч, ирц хүрэхгүй байх магадлал тун өндөр. Тэгэхээр эрх баригчдын өмнө нь ярьж байсан хувилбарын нэг ирэх зургаадугаар сард явуулах сонгуультай хамтатган Ард нийтийн санал асуулгыг явуулж, дараагийн парламентад “эцэг” хуулийн өөрчлөлтийг үлдээх хувилбар ч хэрэгжиж мэднэ.

Ямартай ч энэ хавар, зунжингаа хэлэлцсэн Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн улс төртэй “харц мөргөлдлөө”. Ээлжит бус чуулган ч үр дүнгээ өгсөнгүй, өгөөжгүй байлаа.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 11 цаг 36 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 2 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 12 цаг 25 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 13 цаг 56 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 16 цаг 14 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 16 цаг 49 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 1 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 3 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 6 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 6 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 7 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 19 цаг 21 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 19 цаг 22 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 19 цаг 23 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 19 цаг 24 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 19 цаг 25 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 19 цаг 26 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 19 цаг 28 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 20 цаг 56 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 21 цаг 33 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top