x

ГХЯ Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнээс гүтгэлгээ зогсоохыг шаардлаа

Монгол Улсын Гадаад харилцааны яам өнөөдөр Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийн "Улаан бал" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагатай нь холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ

БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны 9 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт NTV телевизийн “Улаан Бал” нэвтрүүлэгт оролцож, олон нийтэд өөрийн томилгоотой болон ГХЯ-ны талаар буруу ташаа мэдээлэл хийсэнтэй холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 16.2-т “Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж заасан. Энэ хуулийн дагуу Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Ерөнхий консулаар томилсон байдаг.

Гэвч Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа  өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасантай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн дипломат эрх ямба, дархан эрхийг цуцлах хүсэлтийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас манай Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьсан.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот, хүсэлтийг үндэслэн цаашид хоёр улсын харилцаанд үүсч болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлж Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, түүнийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолоор эгүүлэн татсан болно.

Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт албан хаагчдыг томилох үйл явцтай холбоотой буруу ташаа мэдээллийг нийтэд түгээж, тус яамны нэр бүхий албан хаагчдыг үндэслэлгүйгээр гүтгэж, дипломат албаны нэр хүндэд халдсан явдалд харамсаж байна. Цаашид ийм гүтгэлгийн чанартай мэдээллийг гаргахгүй байхыг Д.Мөнх-Эрдэнээс хариуцлагатайгаар шаардаж байна" гэжээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 3 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 29 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 12 цаг 52 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 14 цаг 23 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 16 цаг 41 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 16 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 29 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 30 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 33 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 34 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 35 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 19 цаг 48 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 19 цаг 49 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 19 цаг 50 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 19 цаг 51 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 19 цаг 53 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 19 цаг 54 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 19 цаг 55 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 21 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top