x

Д.ЗАГДЖАВ: Хонконгийн жагсаалын цаана барууны тусгай албад байна уу гэсэн таамаглал байна

-Сая Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан улс хоорондын олон чухал арга хэмжээ болж байна. Энэ талаар?

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ жил БНХАУ ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой мөн тохиож байна. Үүнтэй холбогдуулан гурван улсын дунд олон чухал арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тухайлбал, “Бүс ба зам”-ын санаачилгын дор хоёр талын, гурван талын олон талын олон улсын уулзалт хурал зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулан ажиллаж байна. БНХАУ-ын Гуанжоу хотод “2019 Гуандун Олон нийтийн Гадаад харилцааны 7 хоног” олон улсын нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Мөн өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны холбоо Дагестан улсын Каспийск хотын захиргаатай хамтран “Түмэн газрын цайны замын дэд бүтцийн хөгжил” сэдэвт олон улсын форумыг зохион явууллаа.  “Түмэн газрын цайны зам”-ын тив хоорондын маршрут дээр олон улсын хүмүүнлэгийн болон ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх олон улсын Төвийн үйл ажиллагаа нь Түмэн газрын цайны зам дагуу орших хот, бүс нутгуудыг цогцоор нь хөгжүүлэх, тодорхой механизмуудыг бий болгоход чиглэгддэг. Түүнчлэн ирэх аравдугаар сард БНХАУ, манай улсын зураачдын хамтарсан томоохон уран зургийн үзэсгэлэнг БНХАУ-ын Соёлыг дэмжих нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна.

Манай Энхтайван найрамдлын байгууллага нь улс орны ард иргэд хоорондын харилцааг дэмжихэд идэвхтэй хувь нэмэр оруулдаг гэдэг утгаараа дээрх бүхий л арга хэмжээнд оролцож, зохион байгуулж байна.

-Ойрын үед Хятадын Хонконгд өрнөж буй үйл явдал олон улсын анхааралд байна. Зарим нэг хүмүүсийн яриагаар бол өрнөж буй үйл явдал нь тайван жагсаал цуглаан, нөгөө хэсэг хүмүүсийн яриагаар бол  энэ нь  хүчирхийллийн нэг хэлбэр гэх аж. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-БНХАУ бол Монгол Улсын хоёр том хөрш орны нэг, ойрын үед би Хятадын Хонконгт өрнөж байгаа үйл явдлыг ихэд анхааран ажиглаж, холбогдох мэдээг үзэж байгаа.  Одоо өрнөж буй үйл явдал бол тайван жагсаал цуглаанаас хальж   хүчирхийллийн шинж хэлбэртэй болоод байна.

Жагсагчид Хонконгийн шүүхийн байр луу дайрч, Хонконг Хятадын холбооны байрыг бүслэн, Хонконгийн үндсэн хуулийг урж тасдан,  БНХАУ-ын төрийн далбааг олон удаа буулгаж далайд шидэх зэрэг хүчирхийллийн шинжтэй олон үйлдэл хийж байна.  Үүнд:  хорт шингэн  нунтаг хэрэглэн цагдаагийн ажилтнууд  руу  дайрч шидэн,  цагдаагийн ажилтны хурууг хазаж таслах, бензин нэвчээсэн бөмбөг шидэж цагдаагийн ажилтныг галдан шатаах зэрэг бусармаг үйлдлүүд гаргаж байна. Үүний уршгаар  цагдаагийн олон арван ажилтан эмнэлэгт хүргэгдлээ. Түүнчлэн энгийн иргэдийг зодож, хүчирхийллийг таслан зогсоох гэсэн Хонконгийн цагдаа нарыг дэмжсэн гадаадын иргэдийг бүслэн саатуулсан байна.  Болж байгаа эдгээр үйл явдал нь  бидний санааг маш их зовоож байна.

Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр. Ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэл биш, тайван жагсаал цуглаанаас хэтэрч  Хонконгийн хууль дүрмийг  уландаа гишгэсэн, ямар ч соёлт, эрх зүйт нийгэмд тэвчишгүй үйл явдал юм.

Хонконгийн Засгийн газар энэхүү үймээн самууныг таслан зогсоох ,нийгмийн  дэг журмыг сахиулах ,ард иргэдийн амгалан  тайван  байдлыг хангахаар хүнд нөхцөлд хичээнгүйлэн  ажиллаж байна. Хонконгийн ард иргэд ч энэ байдлыг ойлгон, хүчирхийллийг зогсоож,  тогтвортой байдлыг уриалан дуу хоолойгоо нэгтгэж байна гэж Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгчийн хувьд би харж байна. Манай олон нийт ч ийм байр суурьтай байна.

-Барууны зарим нэг хэвлэл мэдээллийн сувгаар Хонконгийн цагдаагийн байгууллага жагсагчдыг хүч хэрэглэн дарсан гэж БНХАУ-ыг буруутгаж байгааг хэрхэн үзэж байна вэ?

-Жагсагчид хууль сахиулагчид руу  олон удаа хүч хэрэглэж байгаа бичлэгийг үзсэн. Энэ бол хууль бус үйлдэл юм.  Эрх зүйт нийгэмд аливаа арга хэмжээг хуулийн дагуу явуулах шаардлагатай. Ихэнх оронд  цагдаагийн ажилтан руу дайрах нь хууль бус үйлдэл байдаг.Миний ойлгож байгаагаар, Хонконгийн цагдаа нар ард иргэдийнхээ амгалан тайван байдал,  эрүүл мэнд, эд баялагийг хамгаалан  хүнд хэцүү үед айх аюул, дарамт шахалтыг  умартан,  өргөсөн тангарагтаа үнэнчээр  үүргээ гүйцэтгэж байна.

Зарим орны мэдээллийн сувгаар үйл явдлыг буруу зөрүүтэйгээр зориуд мэдээллэж байна.  Эдгээр мэдээнүүд нь хэт даврагсад,  хүчирхийлэл үйлдэгч  талыг барьсан,  бодит бус мэдээлэл юм. Ер нь Хонконгийн жагсаалын цаана барууны тусгай албадын оролцоо байна уу гэсэн таамаглал ч явж байна.

-Одоогийн Хонконгд хэрэгжиж байгаа нэг улс хоёр тогтолцоог та хэрхэн дүгнэж байна вэ?

-БНХАУ-ын нэг улс хоёр тогтолцоо нь ихэд амжилттай хэрэгжиж  уг систем хэрэгжсэн 22 жилийн байдлаас үзэхэд  Хонгконгийн эдийн засаг хоёр дахин өсч, хуулийн хэрэгжилтийн байдлаар дэлхийд 16-д  жагсаж байна. Олон улсын банк санхүү, агаарын тээвэр, худалдааны төвийн байр суурь улам батжиж,  олон улсын байгууллага хамгийн эрх чөлөөтэй эдийн засгийн бүс гэж тодорхойлсон.  Нэг улс, хоёр тогтолцоог БНХАУ-ын үндэсний онцлогт тохирсон,  Хонконгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулсан  бодлого гэж үзэж байна.

Манай хоёр орны найрсаг  харилцаа ,найрамдалт  хамтын ажиллагаа  хөгжиж, ард иргэдийн    харилцан итгэлцэл  ойлголцол улам  бэхжиж байна. Хонконг БНХАУ-ын газар нутаг учраас Хонконгийн асуудал нь БНХАУ-ын дотоод асуудал юм. Хонконгт үүссэн  асуудал нь БНХАУ-ын дотоодын асуудал учраас өөр бусад улс орнууд шууд  оролцох шаардлагагүй юм. БНХАУ-ын Засгийн газар болон Хонконгийн тусгай бүсийн Засгийн газар үүсээд байгаа асуудлыг зохих хууль журмын дагуу шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 7 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 17 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 22 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 22 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 48 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 11 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 14 цаг 42 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 0 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 36 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 48 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 49 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 52 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 53 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 54 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 7 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 8 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 9 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 11 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 20 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top