x

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл  9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна.

 

Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, Египет, Катар, Швейцар, Турк, Япон зэрэг орны Төр, Засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, олон улсын тавцан дахь байр сууриа танилцуулав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нээлтийн үгэндээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нийгмийн хамгааллыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, боловсролыг дэмжих, зохистой хөдөлмөрийг бий болгох хэрэгсэл хэмээгээд, 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сорилт бэрхшээлүүд тулгарч буйг дурдан, тэгш бус байдал газар авч байгааг онцлов.

НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы дарга хэлсэн үгэндээ НҮБ-ын үйл ажиллагаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстойг тэмдэглэж, дэлхий дахины өмнө тулгарч буй олон сорилтыг даван туулахын тулд хамтран ажиллах, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, ядуурлыг устгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, чанартай боловсрол болгох, нийгмийн тэгш оролцоог хангахыг гишүүн орнуудад уриаллаа.

НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд үг хэлж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлнэ.

Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монакогийн Хан Хоёрдугаар Альберт, Азербайжан, Норвеги, Серб, Тринидад ба Тобаго, Мальта Улсын Гадаад харилцааны сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай” Мальта Улсын Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын зурлаа. Түүнчлэн Фэйсбүкээс зохион байгуулж буй булангаар зочилж, ярилцлага өгөв. Хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 7 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 18 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 23 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 23 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 49 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 12 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 14 цаг 43 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 1 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 36 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 49 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 50 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 53 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 54 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 55 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 8 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 9 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 10 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 11 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 20 цаг 13 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top