x
Дэлхий
К.Харрис ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшлээ
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Чикаго хотноо болж буй Ардчилсан намын их хурлын сүүлчийн өдөр үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авлаа.
2024-08-23
Илон Маск Бразили дахь Х сүлжээний оффисоо хаалаа
Платформоос  хэсэг контентыг авахгүй бол төлөөлөгчийг нь баривчлана гэсэн нууц заналхийлэг шүүгчээс гарсан учир компани Бразили дэх үйл ажиллагаагаа зогсоохоор шийдсэн байна.
2024-08-23
Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээ Каирт эхэлжээ
Газын зурваст эвлэрэл тогтоохтой холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэх зорилго бүхий шинэ хэлэлцээг АНУ, Израилын төлөөлөгчид Каир хотноо пүрэв гарагт эхлүүллээ гэж Египетийн эх сурвалжууд мэдээлжээ. 
2024-08-23
Сармагчны цэцэг өвчний вакцинжуулалт Африкт удахгүй эхэлнэ
Сармагчны цэцэг өвчний /mpox/ эсрэг вакцинжуулалт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /БНАКУ/ болон халдвар тархсан бусад оронд ойрын өдрүүдэд эхэлнэ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдэгджээ.
2024-08-22
Торонд 40 жил хоригдсон заан эрх чөлөөтэй болжээ
Өмнөд Африкийн нэгэн амьтны хүрээлэнд 40 жилийн турш торны цаана хоригдож байсан Чарли гэдэг нэртэй заан торноосоо суллагджээ. ​​​​​​​Түүнийг 2 настай байхад нь Зимбабвегийн Хванге гэдэг үндэсний дархан цаазат газраас барьж аваад ӨАБНУ-ын нэгэн циркт авчирсан бөгөөд янз бүрийн үзүүлбэр хийхэд сургажээ. 2000-аад оны эхээр Чарлиг төрийн мэдлийн цорын ганц амьтны хүрээлэнд авчирсан байна.
2024-08-22
Ерөнхийлөгч Жо Байден намынхаа их хурлаас алга ташилтаар үдүүлэв
Жо Байден: Камалаг өнгөрсөн сонгуульд хамтрагчаараа сонгосон нь миний карьерийнхаа туршид гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Тэр хатуу, туршлагатай, үнэхээр үнэнч хүн.
2024-08-22
АНУ-д харааны бэрхшээлтэй, дауны синдромтой барби гаргажээ
Шинэ хүүхэлдэйнүүдийг Америкийн хараагүй хүмүүсийн сан, Дауны синдромтой үндэсний нийгэмлэгийн оролцоотойгоор бүтээжээ.
2024-08-22
Украины тал Москва хот руу нисгэгчгүй онгоцоор довтолжээ
ОХУ-ын нийслэл Москва хот руу өчигдөр Украины тал нисгэгчгүй онгоцоор довтолсон ч ямар нэг хохирол амсаагүй тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Үүнийг дайн эхэлсэн цагаас хойш Москваг чиглэсэн томоохон ийм халдлагуудын нэг гэж дүгнэж байна. “Энэ бол Москва хотод дроноор халдах гэсэн бүх цаг үеийн хамгийн том оролдлогуудын нэг байлаа” гэж тус хотын захирагч Сергей Собянин сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
2024-08-22
Лукашенкогийн хэлсэн үгтэй холбоотойгоор Ереван дахь Беларусийн элчин сайдын яам “халдлагад” өртөв
Саяхан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлсэн үг Арменийн ард иргэдийг хилэгнүүлсэн байна. Өчигдөр хэсэг иргэд Ереван хот дахь Беларусийн элчин сайдын яамны байр руу өндөг, улаан лооль шидэж, тус улстай дипломат харилцаагаа таслахыг эрх баригчдаасаа шаарджээ.
2024-08-22
“Neuralink”-ээс хүний тархинд чип суулгах хоёр дахь туршилт амжилттай болсныг зарлав
Тэрбумтан Илон Маскын “Neuralink” компани хүний тархинд чип суулгах хоёр дахь мэс ажилбар амжилттай болсныг зарлалаа. Тус компани энэ оны эхээр анхны мэс заслыг амжилттай хийсэн хэмээн зарлаж байсан ч дөрвөн сар орчмын дараа чипийг тархитай холбосон утас нь салсан талаар мэдээлсэн. Харин энэ удаагийн туршилтад анхных шиг чипийг тархинд холбосон утас салсан асуудал гараагүй гэжээ. 
2024-08-22
Илон Маск компаниудаа Калифорнигаас нүүлгэнэ
Тус мужийн  засаг захиргаа Жендерийн адилтгалын тухай  хууль баталсны дараа тэрбумтан ийм шийдвэр гаргалаа гэж ВВС  бичжээ. Уг хуулиар, сурагчид нь хүйсээ солиулж буйг эцэг эхэд нь мэдээлэхгүй байх үүргийг сургуулиудад өгчээ.
2024-08-22
Украины зэвсэгт хүчний Орост хийж буй довтолгоон
Курск мужид Оросын арми тус бүс нутгийн дэвсгэрт цөмрөн орсон Украины бүлэглэлийг  устган нутгаасаа шахах ажиллагааг явуулж байна.
2024-08-21
Robert Bosh салхижуулагч үйлдвэрлэгчтэй дээд хэмжээний наймааны тохиролцоо хийлээ
Наймааны хүрээнд нийт  30 оронд байрласан 16 завод, Johnson Controls  бүтээх 12 төв зэрэг багтав. Мөн японы Hitachi компанитай хамтарсан  үйлдвэр Bosh компанийн хөрөнгө боллоо.
2024-08-21
АНУ-д шилжин суурьшихаа хүлээж буй афганчуудыг Филиппинд түр байрлуулахаар болжээ
Талибаны дэглэм Афганистанд тогтсоны дараа АНУ-ын эрх баригчид өөрийн талд ажиллаж байсан афганчуудыг нутагтаа хүлээн авч, суурьшуулж байгаа. Тэгвэл тэдний зарим хэсгийг АНУ-д ирэхээс нь өмнө Филиппиний нутаг дэвсгэрт түр байрлуулах тохиролцоонд хүрснээ Вашингтоны албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
2024-08-21
Ерөнхийлөгч Ж.Байден телевизийн нэрт сэтгүүлчийн дурсгалыг хүндэтгэв
Хүнд өвчний улмаас 88 насандаа таалал төгссөн телевизийн нэрт хөтлөгч Фил Донахьюгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл гаргалаа.
2024-08-21
Өмнөд Солонгос, АНУ-ын армиуд өргөн хэмжээний хамтарсан сургуулилалт хийж байна
Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул заналыг тогтоон барих зорилгоор Өмнөд Солонгос ба АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчид жил тутмын хамтарсан сургуулилалт хийж эхэлсэн  тухай Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгджээ. 
2024-08-21
АНУ-ын Коннектикут мужид онц байдал зарлажээ
АНУ-ын Коннектикут мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж, хоёр хүн амь насаа алджээ.
2024-08-21
Swarovski брэнд Ариана Грандег брэндийн элч төлөөлөгчөөр зарлалаа
Грэммийн шагналт дуучин, ая зохиогч, жүжигчин нь дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай уран бүтээлчдийн тоонд багтдаг бөгөөд гайхалтай үзүүлбэрүүд, гайхалтай хоолойн цар хүрээгээрээ алдартай. Мөн Ариана бол хүртээмжтэй байдал, эрх мэдлийн төлөөх хүчирхэг төлөөлөл юм.
2024-08-21
ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш
Төв Африкийн орнуудад тархаж буй сармагчны цэцэг /mpox/ хэмээх вирусний халдвар нь “шинэ ковид биш” гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдэгдлээ.  ДЭМБ-ын Европын бүсийн асуудал эрхэлсэн тэргүүн Ханс Клюге НҮБ-ын хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан ба дэлхийн даяарх эрүүл мэндийн байгууллагууд энэ өвчний талаар маш тодорхой ойлголт мэдээлэлтэй байгаа бөгөөд тархалтыг хэрхэн хянах вэ гэдгийг мэдэж байгаа" гэлээ.
2024-08-21
Путин Чеченьд гэнэтийн айлчлал хийв
Владимир Путин Мягмар гаригт ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг исламын шашинт Бүгд найрамдах Чечень улсад гэнэтийн айлчлал хийжээ. Сүүлийн 13 жилийн хугацаанд Путин анх удаа Чеченьд айлчилсан нь энэ юм. Түүнийг Чеченийн удирдагч Рамзан Кадыров өөрийн биеэр угтан авсан бөгөөд тэд тусгай хүчний академид зочилжээ. Тус академид сайн дурын дайчид Украинд алба хаахын өмнөх бэлтгэлийг хийдэг. Путин тэднийг магтан сайшааж, тэдэн шиг эрчүүд байгаа цагт ОХУ ялагдашгүй гэж хэлжээ.
2024-08-21
iШинэ мэдээ
Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 48 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 49 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 50 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 1 цаг 0 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 1 цаг 0 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 1 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 2 цаг 49 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 2 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 3 цаг 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 43 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 4 цаг 55 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 5 цаг 6 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 18 цаг 59 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 19 цаг 0 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 19 цаг 2 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 19 цаг 3 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 19 цаг 3 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 19 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 19 цаг 6 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 19 цаг 6 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top