x

Израилын парламент UNRWA-гийн үйл ажиллагааг хоригложээ

Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийг (UNRWA) Израил болон тус улсын хяналтад байгаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн төслийг Израилын парламент /Кнессет/ даваа гаригт олонхын саналаар баталжээ.

Израилын эрх баригчид тус байгууллагыг Палестины хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүд, тэр дундаа АНУ болон Европын Холбоонд террорист байгууллага гэж тодорхойлсон ХАМАС бүлэглэлтэй хамтран ажиллаж байна гэж өмнө нь удаа дараа буруутгаж байсан юм. UNRWA, ХАМАС хамтран ажиллаж буйг нотлох баримтуудыг Израилын тал НҮБ-д танилцуулсан байна. 

Израилын парламент хоёр хуулийн төслийг баталжээ. Эхний төсөлд UNRWA-г Израилд шууд болон шууд бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан бол хоёр дахь нь Израил, UNRWA-гийн хооронд 1967 онд байгуулсан гэрээг цуцлах тухай ажээ. 

Кнессетийн Батлан хамгаалах, гадаад хэрэг эрхэлсэн хорооны дарга Йоэл Эдельштейн мэдэгдэхдээ, НҮБ-ын байгууллагын үйл ажиллагаа нь "Палестины дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэггүй, харин тэдний асуудлыг мөнхийн болгоход чиглэдэг" гэжээ.

UNRWA-ийн тэргүүн Филиппо Лаззарини Кнессетийн шийдвэртэй холбогдуулан мэдэгдэхдээ "энэ бол урьд өмнө байгаагүй, аюултай жишиг" бөгөөд НҮБ-ын Дүрэмтэй зөрчилдөж, олон улсын хуулиар хүлээсэн Израилын үүргийг зөрчиж байна гэжээ. Ийм шийдвэр нь палестинчуудын зовлонг улам л нэмэгдүүлнэ гэж тэрбээр хэлсэн байна.

The Jerusalem Post

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 15 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 27 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 8 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 2 цаг 21 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2 цаг 31 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 16 цаг 24 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 16 цаг 25 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 16 цаг 27 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 16 цаг 28 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 16 цаг 28 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 16 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 16 цаг 31 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 16 цаг 31 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 16 цаг 32 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 16 цаг 33 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 16 цаг 34 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 16 цаг 37 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 19 цаг 44 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 20 цаг 1 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top