x

Бангладешт үерийн улмаас 1.1 сая тонн цагаан будааны ургац сүйджээ

Бангладешт болсон үерийн улмаас 1.1 сая орчим тонн цагаан будааны ургац сүйдсэн гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ. Энэ нь үнэ өсөж буй үед гол хүнсний бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд хүргэж байна.

Хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 8, 10 дугаар сард тус улсад хоёр удаа үер болж, 75 хүн амиа алдаж, зүүн болон хойд бүс нутгуудын олон сая хүн эд материалын хохирол амсжээ.

Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр, энэ жилийн үерийн улмаас цагаан будааны үйлдвэрлэл их хэмжээгээр буурсан байна. Ингэснээр Засгийн газар 500 мянган тонн будаа импортлохоор төлөвлөж, удахгүй хувийн хэвшлийнхэнд импортын зөвшөөрөл олгоно гэж яамны төлөөлөгч хэлжээ.

Ерөнхий сайд асан Шейх Хасинаг Энэтхэг рүү дүрвэхэд хүргэсэн эсэргүүцлийн жагсаалын дараа буюу наймдугаар сард байгуулагдсан түр Засгийн газар сүүлийн саруудад 20 орчим хувиар өссөн хүнсний үнийг тогтворжуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

Үерийн улмаас хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн, үүний дотор 200 мянга гаруй тонн хүнсний ногоо сүйджээ. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт нийт 45 тэрбум така буюу 380 сая ам.долларын хохирол учирсан гэх тооцоо гараад байна.

Дэлхийд цагаан будааны тариалалтаар гуравт ордог Бангладеш улсын 170 сая гаруй хүн амыг хүнс тэжээлээр хангахын тулд жилд 40 сая тонн будаа тариалдаг ажээ. Гэсэн хэдий ч байгалийн гамшигт үзэгдлүүд нүүрлэсний улмаас тариалалт саатаж, импортоос хараат байдал нэмэгдэж байна.

Бангладеш улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байгааг энэ жилийн үер харуулж байна. Дэлхийн банкнаас 2015 онд хийсэн судалгаагаар Бангладешт жилд 3.5 сая хүн үерийн аюулд өртөж байгааг тогтоосон бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нөхцөл байдал улам бүр дордож байгааг эрдэмтэд хэлж байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 32 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 38 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 46 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 50 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 1 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 6 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 14 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 18 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 35 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 43 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 49 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 55 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 27 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 30 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 33 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 41 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 48 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top