x

Солонгосын Хууль зүйн сайд Чо-гийн хөрөнгө оруулалтын санг шалгаж эхлэв

Солонгосын Хууль зүйн сайд Чо Кук нь хэдэн 7 хоногийн өмнө шуугиан тарьсан түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан гэх хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэрэгт хамааралтай эсэхийг прокурорууд шалгаж эхэллээ.

Эдгээр хөрөнгө оруулалт нь хаалттай санд байсан учир энэ талаар огт мэдээгүй гэж Хууль зүйн сайд Чо өмнө нь мэдэгдэж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Чо нь наймдугаар сарын 9-нд Хууль зүйн сайдад нэр дэвшсэнийхээ дараа болон есдүгээр сарын 9-нд тус албан тушаалд албан ёсоор томилогдохоос өмнө Ко-линк хувийн хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгийн менежментийн тайлан хүлээн авсан болохыг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагаатай ойр эх сурвалжийн мэдээлснээр Чо тус тайланг өөрийн оршин суугаа газарт биечлэн хүлээж авчээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Ко-линкийн ажилтнаас авсан мэдүүлэгт Чо-д хүргэгдсэн тайланд хаалттай сан гэсэн ямар ч агуулга байгаагүй байна.

Тус тайлангийн сүүлийн хувилбарт хаалттай сан гэх гэрээний заалт орсон байсан нь Чо-гийн эхнэр Чунг Кюүн-симийн тус компанид гаргасан хүсэлтийн дагуу хийсэн гэж сангийн ажилтан прокурорт мэдүүлжээ. Мөрдөн шалгах хэсэг Чо, Чунгийн хамтаар тухайн тайланг засварласан гэж сэжиглэж байна.

Чо-гийн туслах ЖоонгАнг Илбо-той холбогдоход тэрээр “Чо нөхцөл байдалд хяналт тавих үүднээс тухайн тайланг Ко-линкээс авсан. Гэсэн хэдий ч Чо тайланг дахин гаргуулах хүсэлт гаргаагүй” гэсэн байна. Сайдын албанд нэр дэвшсэнээсээ хойш Чо өөрийн эхнэр болон хоёр хүүхдийн хийсэн хөрөнгө оруулалтын талаар огт мэдэхгүй гэж мэдэгдэж байжээ.

11 цаг үргэлжилсэн хэвлэлийн хурал болон түүний дараа болсон Үндэсний Ассемблейн томилгооны сонсголын хурлын явцад Хууль зүйн сайд Чо нь эдгээр хөрөнгийн менежментийн талаар огт мэдэхгүй, учир нь эдгээр хөрөнгө нь хаалттай санд байсан гэж мэдүүлсэн байдаг. Прокурорууд тун удахгүй уг хөрөнгө оруулалтын сангийн хэргийн мөрдөн байцаалтад сайд Чо-ын эхнэр Чунгийг шалгахаа мэдэгдсэн. Прокурорууд Ко-линк хөрөнгө оруулалтын санг шалгаж, Чо-гийн хамаатнууд тус компанийн жинхэнэ эзэмшигчид байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа. Чо-гийн эхнэр болон хоёр хүүхэд Ко-линкийн удирддаг Blue core Value-Up санд нийт 1.05 тэрбум воны ($883,021.00) хөрөнгө оруулалт хийсэн. Тус санд мөн Чо-гийн хүргэн ах болон хоёр зээ дүү нь хөрөнгө оруулсан байна.

Тус сан нь ихэнх хөрөнгөө 2017 оны дунд үед Wellscnt гэх технологийн жижиг компанид оруулсан бөгөөд энэ үед сайд Чо нь Хөх ордны Иргэний хэргийн ахлах нарийн бичгийн дарга байжээ. Төд удалгүй Wellscnt компани хэд хэдэн төрийн байгууллага болон төрийн өмчийн компаниудтай гэрээ байгуулан ашигтай ажиллаж эхэлснээр үйл ажиллагаа нь эрчимтэй сайжирсан байна.

Өндөр түвшний төрийн албан хаагчид нь жил бүр Засгийн газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх шаардлагатай байдаг. Төрийн албан хаагчдын ёс зүйн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрийн албан хаагч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувьцаагаа худалдаагүй, эсхүл хаалттай санд байршуулаагүй бол гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. Энэхүү гэмт хэрэг нь нэг жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл 10 сая хүртэл воноор торгох ял шийтгэлтэй байдаг.

Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ахлах төрийн албан хаагчдын эхнэр, нөхөр нь ямар нэгэн шууд хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байна. Харин прокурорууд Чо-гийн гэр бүлийг Ко-линк хувийн хөрөнгө оруулалтын санд шууд хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж байгаа. Мөн тус компани анх үүсгэн байгуулагдаж, хөрөнгө оруулалт татаж эхлэх үед Чо-гийн гэр бүл холбоотой байсан тухай тодорхой нотлох баримт прокурорт байгаа ажээ.

Тиймээс мөрдөн байцаах албаныхан Ко-линк Хөрөнгө оруулалтын санг хаалттай сан гэж үзэхгүй байна. Одоо прокурорууд Чо тухайн сангийн хөрөнгө оруулатын талаар мэдсэн байх боломжтой эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

“Прокурорууд Чо тухайн хөрөнгө оруулалтын талаа мэдсэн эсэхээс илүү түвшинд буюу хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулсан компаниудыг сонгоход Чо идэвхтэй оролцсон гэдгийг нотлох хэрэгтэй байгаа. Тэд Чо-гийн идэвхтэй оролцоог нотолж чадах баримт олж чадахгүй бол түүнийг яллахад хэцүү байх болно” гэж мөрдөн байцаах тусгай албаны ахлах прокурор асан хууль тогтоогч хэлсэн байна.

Мөрдөн шалгах албаныхан сайд Чо болон түүний эхнэр Чунг нарыг гэмт хэргийн хамтран оролцогчид гэж үзэн, яллагдагчаар татахаар судалж байгаа ажээ.

Эх сурвалж: Korea Herald

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 20 цаг 47 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 21 цаг 19 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 21 цаг 24 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 21 цаг 31 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 22 цаг 55 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 23 цаг 1 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 23 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top