x

Их Британи гэрээгүйгээр Европын Холбооноос гарвал...

Их Британийн Ерөнхий сайд  Борис Жонсон маргааш Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкертэй  уулзалт хэлэлцээ хийхээр Люксенбургийг зорих  гэж байна.  Түүний  энэ уулзалт амаргүй хүнд байх болно гэдгийг одооноос ажиглагчид тэмдэглэж байна. Энэ нь Ерөнхий сайд тогтсон хугацаанд  нь буюу 10 дугаар сарын 31 гэхэд  улс орноо  тус холбооны эгнээнээс гаргах  зорилгоосоо няцахгүйгээ зарлаж байгаа ч  парламент  энэ үйл явцыг 3 сараар хойшлуулах үүрэг  өгөөд байгаатай холбоотой юм.

Их Британийн засгийн газар  Европын Холбооны  эгнээнээс тогтсон  энэ хугацаанд гэхдээ гэрээгүйгээр улс орноо гаргахад хүрвэл  ямар үр  дагавар учрахыг урьдчилан тооцоолсон  байна. Таван хуудас энэ тайланд тэмдэглэснээр Лондон Европын Холбоог гэрээгүйгээр орхин гарвал  юуны түрүүнд Ла Маншийн хоолойгоор ачааны автомашинууд нэвтэрч гарахын тулд  2-3 өдрөөр саатдаг болох аж. Брекситийн дараах өдөр л гэхэд энэ суваг дахь тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн 60 хувиар  буурна гэж тооцоолжээ.

Энэ нь  ачааны  автомашинуудын 85 хувь нь гаалийн шинэ  дэглэмд бэлэн  бус байхтай  холбоотой гэж үзсэн байна. Харин хил дээр  дараалал их  үүссэнээс болж  шатахуун, эм тариа, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Мөн гэрээгүй Брексит компаниудын худалдааг бууруулж хар захын хувь хэмжээг нэмнэ гэж үзэж байна. Үүнийг дагаад  олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өртөж улмаар эдийн засгийг сулруулна гэж засгийн газрын шинжээчид дүгнэж байна. Харин Английн төв банк  гэрээгүй Брексит Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5,5 хувиар бууруулж, ажилгүйдлийн түвшин 7 хувь хүрч өсөхөд нөлөөлнө гэж тооцоолсон байна.  Түүнчлэн  инфляцын түвшин 2 дахин нэмэгдэж  5,5 хувьд  хүрэхийг анхааруулсан  байна.

Эх сурвалж: MNB

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2026-03-13 УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026-03-13 Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 2026-03-13 Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 2026-03-13 Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 2026-03-13 Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 2026-03-13 ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2026-03-13 Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2026-03-13 Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2026-03-13 Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2026-03-13 Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2026-03-13 Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 2026-03-13 Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 2026-03-13 Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2026-03-13 А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 2026-03-13 Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 2026-03-13 Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 2026-03-13 Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 2026-03-13 Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top