x

Япон улс Энэтхэгтэй хамтран Саран дээр ус хайна

Энэтхэг, Япон хоёр улс 2023 он гэхэд сар луу хамтын хөлөг илгээж тэндээс ус хайх хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэж байна. Япон улс хөөргөх хүнд пуужин, жолоодлогот сарнаа явагч бэлтгэх бол Энэтхэг буулгах төхөөрөмжийг бэлтгэх юм байна.

Энэ хөлгийг илгээснээр эрдэмтэд нисгэгчгүй аппаратын тусламжтайгаар сарны өмнөд туйл орчмыг судлах юм. Хоёр орны сарнаа явагч нь буусан газраасаа 500 метрийн радиуст ажиллаж, ус хайх төхөөрөмжийн тусламжтайгаар саран дээр ус байгаа эсэхийг судална. Энэ бол хоёр орны хамтарсан төслийн гол зорилго байх юм.

Сарны өмнөд туйлд нарны гэрэл тусдаггүй тогоонууд байгаа болохоор тэнд мөс байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Энэтхэг улс саяхан өөр дээрээ сарнаа явагч тээсэн гараг хоорондын хөлгөө сар луу илгээгээд байгаа бөгөөд есдүгээр сарын эх гэхэд саран дээр буух юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top