x

Доналд Трампын хүү Барронд бэлэглэсэн морийг "Ялалт" хэмээн нэрлэжээ

Монгол Улсаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Барронд бэлэглэсэн морийг "Ялалт" хэмээн нэрлэжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д айлчлан ирээд буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахын өмнө сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

Монгол Улс Дональд Трампын 13 настай хүү Барронд монгол морь бэлэглэсэн тухай “Bloomberg” агентлаг өмнө нь мэдээлсэн юм. Мөн моринд нэр өгнө үү хэмээн Монголын талаас хүссэн тухай тус агентлаг мэдээлжээ.

Монгол Улсын хувьд морь бэлэглэх нь тогтсон уламжлал юм. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, өмнө нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд, Чак Хейгел болон дэд Ерөнхийлөгч асан Жо Байден Монгол улсаас морь бэлгэнд авч байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top