x

Шинэ Ерөнхий сайдын залуухан, амбицтай, дуулиантай амраг

Борис Жонсоны нууц амраг 31 настай Кэрри Саймондсийн тухай Борисын нэр Ерөнхий сайдад дэвшээд эхэлсэн үеэс  идэвхтэйгээр яригдаж эхлэв. Тэдний насны зөрүү 24. Нэгдсэн вант улсын албан бус тэргүүн хатагтай тийм ч энгийн биш "леди" ажээ.

“Нүгэлтэн” тэргүүн леди

Гарч байгаа яриагаар бол Борис Жонсон өмнөх эхнэрээсээ салах ажиллагаа дуусангуут Кэрри Саймондс Даунинг-стрит, 10-т албан ёсоор очиж суурьших гэнэ. Тэр Ерөнхий сайдын ажлаа авах ёслол дээр Кэрри  Жонсоны дэргэд зогсохгүй, мөн тэрбээр хатан хаанд бараалхах ёслолд байлцахгүй. Санал хураалтын дүнг сонсгоход тэр байгаагүй ба Засгийн газрын байранд ажилтнуудынх нь ордог хаалгаар оржээ.

Одоо байгаа зарим нэг мэдээгээр, энэ эмэгтэйн элэнц өвөө Герберт Асквит Ерөнхий сайд байсан гэнэ. Саймондс өөрөө The Independent сониныг үндэслэгч Мэттью Саймондсийн гэрлэлтээс гадуурх охин ажээ. Эх нь уг сонины ажилтан Жозефин Макафи гэдэг эмэгтэй гэнэ.

Энгийн бус боловсрол авсан ба Баруун Лондоны  жилийн 20 мянган фунтын төлбөртэй Godolphin and Latymer School сургуульд суралцсан байв. Энэ сургуулийг нэртэй дуучин эмэгтэй Софи Эллис-Бекстор, Холливудын од Кейт Бекинсейл нар төгссөн юм.

2007 онд хүчирхийлэгчийн эсрэг нууцаар мэдүүлэг өгсөн байдаг. Таксинд суугаад жолоочийн өгсөн архийг уугаад юугаа ч мэдэхгүй болтлоо тасарсан гэж мэдүүлжээ. Тэр жолоочийг 12 хүүхэнд халдсан хэргээр 10 жилээр хорих болсон юм.

Оюутны жилүүдээ Уорикийн их сургуульд өнгөрөөн урлаг, театрын түүх судалжээ. Жүжигчин болохоор оролдон нэгэн киноны шалгаруулалтад финалдсан байв. Дараа нь улс төр сонирхон Консерватив намын хэвлэлийн албанд ажиллав. Сонгуулийн кампанид намынхаа хэвлэлийн албыг толгойлох хүртэл дэвшжээ. Жилийн 80 мянган фунтын цалинтай тэр тушаалыг царайлаг цайвар үст нэг жил шахуу хашсан байв. Саяхан түүнийг албан тушаалаа ашиглан хэтэрхий их мөнгө зарлагадсан, ажлын бус цагаар намын мөнгөөр таксидсан гэж халсан юм. Гэхдээ эх сурвалжуудын мэдээгээр  Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэгтэй хэтэрхий дотно харилцаатай байсан нь  халах шалтгаан болсон гэнэ.

Бористой нууцаар амьдарсан нь

Саймондс Жонсоныг хотын мэрт нэр дэвшиж байхаас таньдаг болсон ч тэдний хайр түүний 30 насанд эхэлжээ. Төрсөн өдөрт нь нас чатуутнуудаас гадна намын зарим зүтгэлтнүүд, тэдний тоонд найр наадамд дуртай Борис уригдсан байжээ.

Эхнэртэй сайдтай  (Марина Уилертай гэрлээд 25 жил, дөрвөн хүүхэдтэй болсон) харилцаагаа тэр ихээхэн нууж иржээ. Кэрри үсээ өөрөөр будаж, утасны дугаараа сольж, сэтгүүлч нараас зугтаж, сүлжээг ашиглахаа больсон ба өөрөө л очиж уулздаг байж. Тэгээд Уилер, Жонсон хоёр салах ажиллагааг эхлүүлсний дараа л тэдний хайр танигдсан байлаа.

Зарим нь Саймондсийг гэр бүл үймүүлсэн гэж байхад нөгөө хэсэг нь  эхнэр нөхөр хоёрын харьцаа эртнээс болохоо больсон гэж байв. Марина Уилер нөхрийнхөө  хайрын адал явдлуудаас ядарч, цөхөрчээ.

Лондоны мэр Борис Жонсон эхнэр  Марина Уилерын хамт Лондоны олимпийн нээлт дээр

Бараг насаар чацуу Жонсоны том охин “хойд эхээ” огт хүлээн авсангүй. Тэдний нэгэн хэрүүл цагдаа дуудахад хүргэж байлаа. Сонгуулийн кампанийн үеэр шөнө нь хөрш айлууд нь  хэрүүл сонсон цагдаа дуудсан байв. “Надад бүү гар хүр. Миний гэрээс зайлаад өг” гэж эмэгтэй нь хашгирч эрэгтэй нь мөн л тийм янзаар хариулж байв. Цагдаа нар хөршүүдтэй нь ярилцаад хэрүүлд нь оролцоогүй өнгөрчээ.

Гэхдээ ажиглагчид шинэ харьцаа нь Жонсонд ашигтай болж байгааг хэлэв. Замбараагүй сэгсийсэн үс, илүүдэл жин, архидалт нь багассанаас гадна “улс төрдөө” өөрийгөө бодлоготойгоор авч явдаг болсон гэнэ.

Амбици ба чанга ааш

Жонсон, Саймондс хоёр албан ёсоор гэрлээгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр  түүнийг Их Британийн тэргүүн хатагтай гэж нэрлэн өмнөх леди нартай нь зэрэгцүүлэн жишиж байна. Тэдэнтэй эн зэрэгцэхээргүй нэгэн аж.

Саймондс Даунинг-стритийн түүхэнд хамгийн улстөрч тэргүүн хатагтай болно. Түүнд өөрийн оффис байх ба “штабын даргатай” болох гэнэ. Жеймс Кэмероны эхнэр Саманта Кэмерон, Жон Мэйжорын эхнэр Норма Мейжор нар  хаяа нэг буяны үдэшлэг зохион байгуулааад улс төрөөс хол, нөхрүүдийнхөө л эхнэрүүд байжээ. Мисс Саймондс, шинэ статусаа ашиглан өөрийн төслүүд, санааг хэрэгжүүлнэ гэсэн таамаглал байгаа. Далай тэнгисийн бохирдол, эмэгтэйчүүдийн асуудлууд түүний гол сэдэв болно гэж бичиж байна.

Борис Жонсоны бүсгүй Кэрри Саймонс Даунинг-стритэд, долдугаар сарын 24

Мөн хэвлэлүүд түүний ааш араншинг хэлж байна. “Хэрэв та түүнтэй найзалсан бол бүх зүйл окей, харин та түүнд таалагдахгүй бол та өнгөрлөө л гэсэн үг” хэмээн нэрээ нууцалсан эх сурвалжууд ярьжээ. Түүний өмнөх залуу нь хамтран амьдрахад бэрхтэйг хэлж байсан аж. Жонсонтой жиг ургуулахын өмнө тэр өөрийгөө хариуцлагатай ажилтан гэдгээ харуулж, Хууль зүйн сайд Майкл Гоув, Лондоны мэр Садик Хан, Төрийн сан хөмрөгийн тэргүүн Мэтт Хэнкок нарын хүндэтгэлийг авч чадсан байв.

Кэрри Саймондсийн  карьерын амбици, итгэлтэй байдлын талаар ярих юмгүй. Залуу, эрч хүчтэй британи эмэгтэй сонинуудын тэргүүн нүүрэнд нэг биш гарч байх болно гэж шинжээчид хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 22 цаг 38 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 23 цаг 10 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 23 цаг 15 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 23 цаг 22 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top